
Хурим – хүн болгоны хувьд амьдралын чухал өдөр (сүйт бүсгүйд лав маш чухал). Энэ өдөр олон хүний хувьд төсөөлж төлөвлөж байснаар нь яваагүй юм. За яах вэ дээ, баглаа цэцэг солигдоо л биз, гурван давхар бялуу нурж унаа л биз эсвэл гэрэл зурагчин хоцрох ч үе байх шүү дээ – үүнээс ч илүү аймшигтай зүйл цаана чинь бас болсон байна.
Адал явдалгүй өнгөрсөн бол хурим биш болно. Тиймээс тэр өдөр хосуудад тохиолдсон “сүйрэл”-ийг инээд хөөртэй хүлээн авахыг хүсэж байна. Бидний өнөөдрийн нийтлэлийн баатрууд ч тэгсэн байгаа юм.
1. Залуу хосууд дүрэлзэн асах машиныхаа урд зургаа даруулжээ

2. Бид хоёрын хуримын өдөр аймаар их салхитай байсан юм, сүйт бүсгүйн хуримын даашинзны чимэглэл хийсээд далайн усанд уначихсан. Гоёлыг нь гаргаж авахын тулд бүхэл бүтэн аврах баг ажилласан шүү.

3. Хадам маань гэнэтийн бэлэг болгож бүжигчид урьсан юм. Тэдний үзүүлбэр миний хуримын хөтөлбөрийн бараг бүх цагийг авчихсан. Тэрнээс болоод зочидтойгоо бүжиглэх цаг маш бага үлдсэн дээ.

5. Бидний хуримаар адислахаар ирсэн гэгээнтэн ажлынхаа үеэр дуг хийнэ, бас заримдаа эхнэрийн нэрийг андуурч өөр хүний нэрээр дуудна.

6. Сүйт хархүү хурим дээрээ хуучин найз бүсгүйгээ урьсан бололтой

7. Би сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай нь анх удаа харах нь гэж бодож байтал ах маань гараад ирдэг байгаа.

8. Залуу хосуудад зам тавьж өгөх сэтгэл байгаагүйн зэрэгцээ бүр ёслолын үеэр сүйт бүсгүйн даашинз дээр тухлаад авдаг байгаа

10. Би сүйт бүсгүйн найз нь, шидсэн баглаа цэцгийг авах гэж 10 настай охинтой үзэлцсэн. “Би чинь 24-тэй ш дээ” гэж хашхирсны дараа би баглаа цэцгийг түүнд үлдээхээр шийдлээ. Яагаад гэвэл тэр надаас өмнө нөхөрт гарах юм байна.

11. Нөхрийн маань эмээ цугтаа гэрэл зураг даруулах гэж байгаад шатанд тээгэлдэж унаад, бид хоёр барих гэж бас цуг унаад. Ингээд л бүгдээрээ шалан дээр хэвтэж байгаа нь

12. Нөхрийн найз миний даашинз дээр дарс асгаад. Дарсны толбыг дөнгөж цэвэрлэж дуусаад байтал миний найз над руу балгасан кофегоо цацаад. Тэгээд дахиад л толбо тогтсон даашинзаа цэвэрлээд зогсож байгаа минь

13. Сүйт бүсгүй минь тайз руу ойртож ирэхэд би өөрийгөө гаднаа маш тайван харагдаж байгаа гэж бодож байлаа. Дараа нь гэрэл зураг харах нь ээ тийм биш байснаа ойлгосон доо.

15. Хуримын ордны шатаар доош уруудан бууж байхдаа би бүдрээд. Эхнэрийн минь нүүрэн дээр бүх хувирал нь ил гарчээ

16. Өмдөө урагдахаас өмнө бүжгийн талбайг би эзэгнэж байлаа

17. Хуримын сайхан зураг байдаггүй гэж яриад байдаг билүү? Зочиддоо баярлалаа

18. Ёслолын арга хэмжээ дууссаны дараа эхнэрийнхээ гараас романтик барих гэсэн бүтэлгүйтээд. Аз болж эхнэр маань “за” гэж хэлсний дараа унасан л даа

19. Сүйт бүсгүйг уйлуулж болно гэж үү?

20. Эхнэр маань ёслолын тайз руу алхаж байхдаа бүдэрч унасан юм. Хуримын үеэр хүн бүдэрч унаж байхад миний байдал ямар байсныг хар даа

22. Намайг нэг удаа Карибын арал дээр болж байсан хурим дээр гэрчээр оролцооч гэж урьсан юм

23. Сүүлчийн гурван шат үлдсэн байхад гэрэл зурагчин биднийг хурдан алх гэж сандаргаад. Нөхөр маань намайг барьж авах гээд чадаагүй, би унахгүй гээд нөхрийнхөө өмднөөс татаад урчихсан.

Таны хуримын өдөр сайхан болж өнгөрсөн үү? Эсвэл ямар нэгэн адал явдалтай хуримын арга хэмжээн дээр очиж байв уу?








Даваажавын Наранзул
2019/10/10 at 14:11
Бүтэгүй
Oyu-Erdene Sukhbaatar
2019/10/11 at 09:07
Itgel Bataeviin
2019/10/11 at 10:09
бөөн инээд.кк
Zaya Sio
2019/10/11 at 10:16
Itgelt Batsuuri