Сая сая эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, алдрын оргилд хүрчихээд таг чиг алга болчихсон 12 эрэгтэй жүжигчид

1

Зарим нэг жүжигчдийн хувьд тоглосон дүр нь алдрын оргилд хүргэдэг бол зарим нэгнийх нь хувьд агшин зуурын сэргэн мандалт байх ажээ. Тэд бүтээсэн дүрдээ баригдахын хэрээр хэсэг хугацааны дараа алдрын тавцангаас бууж олны дунд мартагдана. Тэд өөр шинэ кинонд тоглож дүр бүтээнэ, гэсэн ч олон сая үзэгчид тэднийг алдартай болгосон тэр л дүрээр нь хүлээн авсан хэвээр.

Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан 12 царайлаг жүжигчдийг танилцуулъя. Тэдний алдар нэр нэг л өдөр унасан – нэг мэдэхэд тэд дэлгэцнээс алга болжээ.

1. Жейми Дорнан

© Balawa Pix/East News © Invision/Invision/East News

4 жилийн тэртээ бүсгүй болгон өөрийн Кристиан Грейтэй учрахыг хүсэж байлаа – шуугиан тарьсан “Fifty Shades of Grey” киноны гол дүр. Жейми Дорнан тэр үед алдартай дүрийг бүтээсэн, одоо ч кинонд дүр бүтээсээр л байгаа, гэхдээ тэр үед хүрч байсан алдрын оргилд дахин хүрсэнгүй. Тэрээр гэр бүлийн аз жаргалаар дүүрэн амьдарч гэргийн хамтаар 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна.

 

2. Тим Роббинс

© The Shawshank Redemption / Columbia Pictures © M. Angeles Salvador/MEGA/Mega Agency/East News

Тим Роббинс “The Shawshank Redemption” киногоороо алдаршсан. Энэхүү кино нь IМDb-ийн үнэлгээгээр киноны салбарт хамгийн шилдэг киногоор үнэлэгджээ. Жүжигчин өнөөдөр ч гэсэн кинонд дүр бүтээж байгаа, гэхдээ түүнд томоохон дүр санал болгохгүй л байгаа юм. Холливудын од жүжигчний ажлаа хийхээс гадна антиглобализмын кампанит ажилд идэвхтэй оролцдог.

 

3. Бага Фредди Принц

© Head Over Heels / Universal Pictures © DIGITAL/EROTEME.CO.UK/East News

Бага Фредди Принц-ийн алдар хүнд 1999 онд дэлгэцнээ гарсан “She’s All That” кинонд тоглосноор ирсэн. Дараа нь түүнийг хэд хэдэн томоохон төсөлд урьсан юм: “Head Over Heels”, “Down to You” болон “Boys and Girls”. Өнөөдөр Фредди кинонд тоглохгүй байгаа. Жүжигчин бүсгүй Сара Мишель Геллартай гэр бүл болсон бөгөөд тэд охин, хүү хоёроо өсгөн хүмүүжүүлж байна. Жүжигчин байсан залуу өнөөдөр YouTube дээр өөрийн спортын суваг хөтлөн явуулдаг. Үүний зэрэгцээ тэрээр комикс цуглуулах дуртай, зүүн өмнө азийн кинонд дурлагч ажээ.

 

4. Марк Хэмилл

© Star Wars. Episode IV: A New Hope / 20th Century Fox © Lia Toby / WENN.com/agefotostock/East News

Люк Скайуокер – киноны түүхэнд өөрийн эрхгүй нэр нь дуурсагдан үлдэх ёстой дүр мөнөөс мөн. Уг дүрийг Марк Хэмилл бүтээсэн, дүр нь ч түүнийг од болгосон юм. “Star Wars” кинонд дүр бүтээснээс хойш кинонд тоглоход асуудлууд үүсэж эхэлсэн, учир нь үзэгчид төдийгүй найруулагчид хүртэл түүнийг Скайукерийн дүрээр л хүлээн авч байжээ. Хэмилл өнөөдөр гэр бүлтэйгээ Малибу дахь байшиндаа амьдардаг. Гурван хүүхдийн аав болжээ.

 

5. Ченнинг Тэйтум

© Can Nguyen/Capital Pictures/EAST NEWS © channingtatum / Instagram

“Step Up”, “Dear John” болон “G.I. Joe: The Rise of Cobra” кинонуудад амжилттай дүр бүтээж чадсан залуу. Өнөөдрийн байдлаар түүнд дүр нэг их санал болгохоо больж дээ, тэр үеийн алдар хүнд ч Тейтумаас нүүр бууруулсан бололтой. Жүжигчин залуу “Step Up” кинонд дүр бүтээж байсан жүжигчин бүсгүй Женн Дуантай гэрлэсэн боловч тэд өнгөрсөн жил гэр бүлээ цуцлуулах болсноо албан ёсоор зарласан юм.

 

6. Женсен Эклс

© Jordan Strauss/Invision/AP/East News © gotpap/Bauergriffin.com / MEGA/Mega Agency/East News

2000-аад оны эхээр Женсен Эклс “Supernatural” олон ангит киноны дүрээрээ олон зуун мянган бүсгүйчүүдийн зүрхийг татаж чадсан. Өнөөдөр түүний шүтэн бишрэгчдийн тоо хуучин шигээ биш болжээ. Энэ 10 дугаар сард киноны 15 дугаар цуврал гарч эхэлнэ, үүний дараа Женсен түр завсарлага авахаар төлөвлөсөн байна. Америкийн жүжигчин, загвар өмсөгч болон гимнастикчин бүсгүй Дэннил Харристэй гэр бүл болж 3 хүүхдийн аав болжээ.

 

7. Жулиан Макмехон

© Charmed / The WB © Joe Sutter, PacificCoastNews/EAST NEWS

1990-ээд оны үед Жулиан Макмэхоныг “Charmed” сериалаар таньдаг болсон бөгөөд олон шүтэн бишрэгчтэй болж байлаа. 2003-аад оноос 2010 онуудад жүжигчин “Nip/Tuck” телесериалд дүр бүтээсэн. 2012 онд “Bait” кинонд дүр бүтээснийг эс тооцвол энэ хугацаанд томоохон дүр бүтээж чадаагүй юм.

 

8. Том Уэллинг

© Smallville / Warner Bros. © tomwelling / Instagram

“Smallville” киноны уян зөөлөн залуугийн дүрийг та санаж байна уу? Охид бүсгүйчүүдийн сонирхлыг зөвхөн эрэлхэг залуучууд л татдаггүй гэдгийг Уэллинг баталж чадсан юм. Телесериал хаагдсаны дараа түүний нэр дэлгэцнээ гарахаа больжээ. 2019 онд жүжигчин залуу Saddle Club-ийг үндэслэгч гэргий Жессика Роуз Ли-гийн хамт эцэг эх болсон байна.

 

9. Шайа Лабаф

© MARCOCCHI GIULIO/SIPA/EAST NEWS © Everett Collection/East News

“Transformers” киноны гол дүрийн баатар овлигогүй зангаараа бас оддын өвчнөөрөө өөрийнхөө жүжигчний ажилд хэрээс тавьж орхисон юм. Одоо түүнийг ямар нэгэн кинонд урихаа больж дээ. Киноны дүрийг нь дурсахаас илүүтэй ямар хачирхалтай үйлдлүүд гаргадаг байсныг л ярина. 2014 онд гэхэд л “Nymphomaniac” киноны нээлтэн дээр Лабаф толгойдоо цаасан уут углаж ирсэн. Цаасан дээрээ “Би одоо алдартай биш болсон” гэж бичсэн байв. Саяхан “Honey” киногоо бүтээсэн, жүжигчин өөрөө дүрийг нь бүтээжээ. Мөн кино зохиолоо ч өөрөө бичсэн гэдэг – нөхөн сэргээх эмчилгээнд байхдаа бичжээ.

 

10. Жош Хартнетт

© East News © Genin Nicolas/ABACA/EAST NEWS

Жош Хартнеттийн зургийг хараад л сэтгэл уужирч тайвшрах шиг болдог юм. Хэд хэдэн кинонд дараалан дүр бүтээсэн, дүрүүд ч үзэгч олны хайрыг татаж чадсан. Жош одоо ч гэсэн кинонд дүр бүтээсээр л яваа, хааяахан дэлгэцээр харагдана. Тэрээр жүжигчин Тэмсин Эгертонтой гэр бүл болсон бөгөөд 2 хүүхдийн аав болжээ.

 

11. Кайл Маклахлен

© Twin Peaks / Propaganda Films © Steven Bergman / AFF-USA.COM / MEGA/Mega Agency/East News

Кайл Маклахлен-ийг 1900-ээд онд “Twin Peaks”-ийн гуравдугаар цуврал гарахаас өмнө мартаж эхэлж байв. Жүжигчин найруулагч Дэвид Линчийн хэд хэдэн кинонд тоглосон, мөн “Sex and the City” киноны Трэй МакДугаллын дүрээр олноо танил болсон. Маклахлен нийтлэлч Дезре Грубертэй гэр бүл болсон ба хосууд одоо хүүгээ өсгөж байна.

 

12. Эштон Кутчер

© East News © Instagram/Sipa USA/East News

Нэгэн үе алдартай байсан Эштон Кутчер 2013 онд их дэлгэцээс явж байгаагаа албан ёсоор зарласан. Тэр үед түүний гол дүрд нь тоглосон “Jobs” кино дэлгэцнээ гарсан юм. Кино прокатаар олигтой орлого олж чадаагүй, тэр цагаас хойш түүнд ч санал ирэхээ больжээ. Жүжигчин Миле Кунистэй гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болцгоосон байна.

Эдгээр жүжигчдийн хэнийг нь илүү их санаж байна?

14
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gan Tuya

    Gan Tuya

    2019/10/11 at 04:13

    Bugd delberchij ?

  2. Nandinsuvd

    Nandinsuvd

    2019/10/11 at 18:06

    Grey2 Bayarchimeg Batbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *