Нэгэн залуу One Punch Man хүүхэлдэйн киноны баатар шиг бэлтгэл хийж турахаар шийджээ. Тэр халзан болохоос айсангүй, харин үр дүнд нь ямар болсон гээч?

3

Их үйл хэргийг эхлүүлэх зоригийг хаанаас ч, юунаас ч авч болно – хүүхэлдэйн кино байсан ч хамаагүй. Сингапурын 38 настай бизнес эрхлэгч Шон Сеа яг л энэ аргыг ашиглажээ. Урт удаан амралт, зул сарын баяр гээд бараг гурван сар спортоор хичээллээгүй, үүний үр дагавар юу вэ гэхээр Шоны жин мэдэгдэхүйц нэмэгджээ. Залуу турахын тулд залуу “One Punch-Man” хүүхэлдэйн киноны баатрын бэлтгэлийг хийхээр шийджээ.

Шон Сеа – Сингапурын 38 настай бизнес эрхлэгч залуу хүүхэлдэйн кино их үйл хэрэг хийхэд түлхэц болж чадна гэдгийг баталлаа

 

2018 оны 10 дугаар сараас эхэлж Шон болон түүний гэр бүл урт хугацааны амралт авч Солонгос, Хонгконг болон Тайван улсуудаар аялжээ

Шоны хэлж байгаагаар аялсан газрууд сэрүүхэн байсан тул урьдынхаасаа илүү их идэхэд хүргэсэн гэнэ. 12 дугаар сарын сүүлчээр тэдний гэр бүл Сингапуртаа эргэж ирэв – шууд зул сарын баяр залгасан. Хөөрхий залууд үргэлжлүүлэн идэхээс өөр зам үлдээгүй. Урт хугацааны аяллын туршид Шон спортоор хичээллэж чадаагүй, энэ нь жин нэмэгдэхэд бас нөлөөлсөн гэж өөрөө үзжээ.

 

1 дүгээр сарын 1-нээс шинэ амьдрал эхлүүлэхээ Шон өөртөө амлажээ

1 дүгээр сарын 2-ноос “One Punch-Man” хүүхэлдэйн киноны баатар болох Сайтамагийн системээр хичээллэж эхлэхээр шийдэв. Чухам яагаад энэ баатар гэж? Хоёр жилийн өмнө түүний тухай манга уншиж байсан, тэр үедээ түүнд их таалагджээ.

 

Шон “One Punch-Man” хүүхэлдэйн киноны баатар болох Сайтамагийн системээр хичээллэж эхлэхээр шийдэв

Сайтамагийн бэлтгэл маш хүнд, киноны баатар бэлтгэлээсээ болоод бүр халцарсан гээд та төсөөл дөө. Тэгэлгүй яах вэ дээ – өдөр болгон 100 удаа суниана, 100 удаа хэвлий таталт хийнэ, 100 удаа сууж босно, бас болоогүй 10 км гүйнэ. Яг л энэ төлөвлөгөөг өөртөө тохирно гэж Шон шийдсэн, тэгээд 1 дүгээр сарын 2-ноос эхлэн хичээллэж эхэлжээ. Ийм их ачаалал авахад Шоны бие махбодь бэлэн бус байлаа – дараа өдөр нь Шон арайхийж босжээ, тэгээд нэг сар түр завсарлага авахад хүрсэн байна.

 

Эхний оролдлого амжилтгүй болсон, гэхдээ Шон бууж өгөхгүй байхаар шийдэв

Шууд 100 удаа суниах, босож суухын оронд Шон өөртөө 30 өдрийн челленж зохиожээ. Залуу дасгал болгоныг 50 удаа хийж эхлэхээр шийдэв, гүйх замын урт 5 км. Хэдий дасгалын давтамжийг багасгасан ч гэсэн залуу эхний гурван өдөр 5 км-ийн замаа дунд нь амарч, зогсон барин арайхийн дуусгадаг байжээ. Гэхдээ долоо хоногийн бэлтгэл сургуулилтын дараа гэхэд Шон 70 кг-аас 67,2 кг хүртэл жингээ буулгаж чадсан юм.

 

Спортоор хичээллэхийн сацуу Шон хоолондоо анхаарч эхэлжээ

Урьд өдөр нь шарсан хоол идсэний маргааш нь бэлтгэл сургуулилт хийхэд амаргүй байгааг Шон анзаарчээ. Тийм учраас залуу шарсан хоолны хэрэглээг багасгав, үүний зэрэгцээ нүүрс усыг ч багасгажээ.

 

Хоёр долоо хоногийн дараа гэхэд Шон 67,5 кг болжээ

Шон дахин жингээ үзэхгүй байхаар шийдэв – тэрээр зөвхөн бэлтгэл сургуулилт дээр анхаарахаар болжээ. Хүссэн түвшиндөө хүрэхийн тулд тэрээр авах ачааллаа нэмэгдүүлжээ: 70 хүртэл удаа суниах, бас суулт хийх, 7 км гүйх. 23 дахь хоног дээр Шон 10 км зам гүйхийг оролдов, гэхдээ гүйсний дараа ийм их хүнд ачаалал авах хараахан болоогүй байгааг тэр ойлгожээ. Тэгээд буцаад дасгалынхаа хуучин хэмнэл рүү шилжсэн байв.

 

Дөрвөн долоо хоногийн дараа Шон зорьсон үр дүндээ хүрсэн – түүний хөдөлмөрийн үр дүн нүдэн дээр ил

 

Шон турж байгаа үйл явцыг бичлэг хийж баталгаажуулж байсан бөгөөд бичлэгүүдээ эвлүүлэн янзалжээ

Trained like Superhero for 30 Days

I Trained Like Superhero (1 Punch Man) For 30 DaysJoin us in this (accountability) group https://www.facebook.com/groups/onepunchworkout/And lets do this challenge for 2019And watch the 8 facts before you start the workout!https://youtu.be/M1j3fD7An-c

Posted by Sean Seah on Saturday, March 9, 2019

 

Шон челленжийнхээ 59 дэх өдөртөө Сайтамагийн бэлтгэлийг бүтнээр нь гүйцэтгэж чаджээ

Шон өөрийн үйлдлээрээ эхний удаад бүтэлгүйтсэн ч зорилгоо орхихгүй цааш зүтгэх хэрэгтэйг баталж чадлаа.

229
БахархмаарБахархмаар
53
ГайхмаарГайхмаар
36
ГоёГоё
23
ТэнэглэлТэнэглэл
19
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Түвшинжаргал

    Б. Түвшинжаргал

    2019/04/14 at 15:41

    Одоо #Халзрах л байх да хөөрхий

  2. Зочин

    2019/04/17 at 20:56

    tsarai n daanch muuhai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *