Гэртээ тарьж ургуулахаас аль болох татгалзвал зохих тасалгааны 10 ургамал. Гэр бүлийн гишүүд болон гэрийн тэжээвэр амьтанд аюултай ажээ

0

Хэрвээ бид гэр орноо гэр бүлийн гишүүд болон гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй байлгахыг хүсэж байгаа бол бид юуны түрүүнд тодорхой асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой: хурц өнцгүүдээс сална, залгууруудыг таглана, шатны наана хаалт тавина. Гэхдээ задгай, ил аюул, эрсдэлийн талаар огт бодолгүй орхидог. Тасалгааны ургамал нь гэр орныг тав тухтай, амьд болгодог ч гэлээ бидний үр хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан, тэр ч бүү хэл бидэнд өөрсдөд минь аюул учруулж байж болзошгүй.

Гэртээ тарихаар шийдсэн бол маш сонор сэрэмжтэй хандвал зохих тасалгааны ургамлуудыг таны анхааралд хүргэж байна.

1. Цээнэ

© Thesquirrelonthewire / Reddit, © Unsplash

Гол асуудал: хортон шавж өөртөө татдаг.

Хаврын энэ цэцэг нь – уян зөөлөн илэрхийллийн жинхэнэ бүтээл юм. Хавар эсвэл зуны эхээр цээнэ цэцэг харсан бол худалдаж авалгүй зүгээр өнгөрч огт чадахгүй. Гэхдээ гэрээ багц цэцгээр чимэхээс өмнө сайтар бодож үзээрэй.

Энэ тохиолдолд амьд цэцгийг хиймлээр сольсон нь дээр. Хурц өнгийн цэцэг нь зөвхөн бидний анхаарлыг татаад зогсохгүй мөн хортон шавьжийг ч татдаг. Хэн л хортон шавжид дуртай байх вэ дээ, жишээ нь, шоргоолжинд.

 

2. Авиргана

© Lynn Greyling / PublicDomainPictures.net, © Unsplash

Гол асуудал: хилэнцэт хорхой, аалзыг өөртөө татдаг.

Авиргана – мөлхөө бутлаг ургамал бөгөөд мундаг ургах боломжтой тул тасалгааг ой модонд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Үүнээс гадна гэрт байж болохооргүй тийм л хортон шавжийг өөртөө татдаг. Хилэнцэт хорхой болон өөр бусад төрлийн аалз, хортон шавьж нь харанхуй, чийгтэй орчинд байх дуртай.

Хэрвээ авиргана барилгын гадна талд ургаж хана дээш явж байгаа бол, ялангуяа яг цонхны хажуугаар ургаж байгаа бол цонхоо аль болох хаалттай байлгахыг хичээж цэцгээс болгоомжлох хэрэгтэй.

 

3. Хэрээ нүд/Аспарагус

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гол асуудал: хүн болон амьтанд хортой.

Хэрээ нүдний навч нь үүл шиг хөнгөн, хөвсгөр учраас тасалгааны цэцэгт хамгийн тохиромжтой нь гэж боддог. Гэхдээ энэ цэцгийг худалдаж авахаасаа өмнө ёстой л нөгөө “долоо хэмжиж, нэг огтол” гэдэг шиг л хандах хэрэгтэй. Ялангуяа танай гэр бүлд гэрээр чөлөөтэй явдаг хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан байдаг бол.

Хэрээ нүдний жимсийг амандаа хийвэл бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр хатгаж өвдөж болзошгүй. Үүнээс гадна уг ургамлаас ялгарах шүүс нь харшил үүсгэж арьсан дээр тууралт гарахад хүргэнэ. Энэ цэцгэнд хүрэх гэж байгаа бол зориулалтын ажлын бээлий өмсөхийг зөвлөе.

 

4. Зүрхэн цэцэг/Филодендрон

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Гол асуудал: филодендрон-оор xордох нь хүн болон гэрийн тэжээвэр амьтанд аюултай.

Олон хүн гэртээ зүрхэн цэцэг тарьж ургуулдаг нь арчилгаа бага шаардахын зэрэгцээ гэрийг өөрийн том навчаараа гоёдогт нь байж болох юм. Энэ ургамлын нэг хэсгээс амандаа хийхэд үxлийн аюулгүй ч гэлээ таагүй үр дагавартай тулгарч болзошгүй. Хордлогын илрэх шинж тэмдгүүд нь дотор муухайрах, цээжээр халуу оргиж шатах мэдрэмж төрөх, амны хөндий тэр чигтээ хавагнаж хөөx, бөөлжих, гүйлгэх зэрэг болно.

 

5. Зуун наст

© entgardener / Reddit

Гол асуудал: муур, нохойнд аюултай.

Зуун настыг эмчилгээний зориулалтаар ашиглах нь элбэг, харин гэрийн тэжээвэр амьтанд уг ургамал нь хортой ажээ. Бараг айл болгонд байдаг зуун наст нь  антрахиноны гликозид агуулдаг. Хэрвээ гэрийн тэжээвэр амьтан зуун настын навчнаас амандаа хийвэл дараах шинж тэмдэг илэрч болзошгүй: бөөлжих, гүйлгэх, түр зуурын гүн нойрсолт, сэтгэл гутрал, тураал болон залгиурын эрxтэн сулрах.

 

6. Долларын мод/ Замиокулькас

© SnooLentils1369 / Reddit

Гол асуудал: хортой бодис нь хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтанд хүнд тусна.

Долларын мод – маш олон айл гэртээ ургуулдаг цэцэг юм.  Гэрийн агаарыг цэвэрлэдэг. Мөн гэртээ цэцэг тарьж сурч байгаа анхлан сурагчдад хамгийн тохиромжтой. Учир нь хуурайшил, хэт усалгаанд ч тэсвэртэй үлддэг.

Ганц дутагдалтай тал гэвэл хортой бодис агуулдаг байна: уусдаггүй кальцийн оксалат. Эдгээр талстууд нь биеийн зөөлөн эдэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ургамлын хэсгээс амандаа хийвэл аманд тэвчихийн аргагүй өвчин мэдрэгдэж, гэдэс ходоодны үйл ажиллагаа доголдоно.

 

7. Жирийн авиргана

© bones1225 / Reddit, © Depositphotos.com

Гол асуудал: харшлын урвал явагдана.

Мөнхийн ногооноороо байдаг ургамлын навч нь яг л англи модны уур амьсгалыг төрүүлнэ. Гэхдээ хортой авирганы адилаар заримдаа таагүй шинж тэмдэгт хүргэж болзошгүй. Уг ургамалд хүрсэн зарим нэг хүмүүст харшлын хүчтэй урвал явагддаг: арьс цочирно, загатнана, тууралт гарахаас гадна заримдаа бүр цэврүү үсрэх тохиолдол илэрч болзошгүй.

Мөн гэрийн тэжээвэр амьтанд ч гэсэн жирийн авиргана аюултайд тооцогддог. Муур эсвэл нохой санаандгүй навчийг нь залгивал гэдэс ходоодны үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг.

 

8. Баалуу/ Омела

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гол асуудал: гэрийн тэжээвэр амьтан болон хүмүүст хортой байж болно.

Энэ ургамал – хайр дурлал, өөдрөг сэтгэл санааны бэлгэ тэмдэг. Гэхдээ жимсийг нь санаандгүй залгивал үүнтэй санал нийлэх нь юу л бол. Баалуу цэцгийн xордлого нь гэдэс ходоодны үйл ажиллагаа доголдоход хүргэнэ, цаашлаад гүйлгэх, чичрүүдэс хүргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг байна.

 

9. Болцуут ногоо

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гол асуудал: хортон шавьж татдаг.

Гэртээ ногоо тарих санаа тэр болгоны толгойд орж ирэхгүй, гэхдээ зарим нэг нь туршаад үзэхэд буруудахгүй гэж үздэг. Гэрийн нөхцөлд маш олон төрлийн ногоо тарьж болно, гэхдээ та ургамал, цэцэг сонирхдог бол шүү дээ. Гэхдээ гэртээ ургамлын ширх, эрвээхэй, хөрсний хачиг зэрэг өөр бусад төрлийн хортон шавж тэжээхийг хүсэхгүй байгаа л бол аливаа болгоомжлол огт илүүдэхгүй.

Дээр дурдсан хортон шавж татдаг ногоонууд: лууван, манжин болон төмс.

 

10. Нөмөргөнө

© bigpaw71 / Reddit

Гол асуудал: хүүхэд, муур болон нохойнд хортой нөлөө үзүүлнэ.

Тасалгаанд ургуулахад хамгийн тохиромжтой цэцэг гэж бодохоор: нарны гэрэл төдийлөн шаардахгүй, том ногоон дэлбээ нь ямар ч тасалгааны өнгийг чимнэ. Гэхдээ энэ цэцгийн өчүүхэн хэсгийг амандаа хийвэл аюултай байж болзошгүйг анхаарна уу. Уг цэцгэнд кальцийн оксалатын талст агуулагдах тул амыг өвтгөж, хавагнуулахад хүргэнэ. Хүнд нөхцөлд дотор муухайрах, бөөлжиж болзошгүй.

Эдгээр ургамлуудаас танай гэрт бий юу? Хэрвээ та өөр аюултай ургамал мэдэж байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай.

20
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Oyunaa Gombojav

    Oyunaa Gombojav

    2021/12/09 at 21:05

    Тэгээд тарих цэцэг бна уу

  2. XopoM

    XopoM

    2021/12/09 at 21:41

  3. Lazzet Lazzet

    Lazzet Lazzet

    2021/12/09 at 21:48

    Oyunaa Gombojav barag baihgui shuuu kkkk

  4. Mikaela Shindo

    Mikaela Shindo

    2021/12/09 at 22:51

    Тэр нөмөргөнө гэдгийг нь ургуулаад бараг л жил боллоо 😂

  5. Amka Amka

    Amka Amka

    2021/12/09 at 23:03

    $ модоо 🌿 хаячих уу, яах уу🤔 хортой юм бна

  6. Suvdaa Ly

    Suvdaa Ly

    2021/12/09 at 23:09

    Ёстой хэрэгтэй мэдээлэл байна

  7. Мөөж Э.А.

    Мөөж Э.А.

    2021/12/10 at 01:05

    Muugii Hishgee

  8. Охин Тэнгэр

    Охин Тэнгэр

    2021/12/10 at 08:04

    Нөмөргөнийг сайн л гэдэг шүү. Ойлгохгүй юм.

  9. Tsogzol Mishegdorj

    Tsogzol Mishegdorj

    2021/12/10 at 08:46

    100 настыг гэртээ тарьж болохгүй хортой гэжүү

  10. гийчин

    2021/12/24 at 15:36

    согтуу галзуу биш бол тасалгааны ургамалын иш навч хугалж тасдаад, амандаа хийж шүүсийг нь уудаг хүн байхгүй шдээ. бага насны хүүхдээ харж хандахад л болношдээ. гэрийн тэжээвэр муур нохойны мэдрэл нь муудаагүй бол өвс ногоо идэхгүй шдээ. Тасалгааны агаар цэвэршүүлдэг хамаг л өнгөтэй өөдтэй цэцгүүдийг муулсан байна. Би нөмөргөнө авиргана доллар мод тариад олон жил болж байна. муудсан юм алга, ургамал тасдаж иддэг эргүү балай хүн ч алга, амьтан ч алга даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *