Фрилансер болох шийдвэр гаргахдаа хүмүүсийн хамгийн их алддаг 5 буруу ойлголт

2

Гэртээ эсвэл лагер дээрээ пиво шимсэн шигээ ажлаа хийнэ гэж найдаж байгаа бол таныг гонсойлгохоос өөр аргагүйд хүрлээ.

Фрилансераар ажиллах гэж байгаа хүнд юу болохыг тайлбарлахад амаргүй. Фрилансер руу шилжиж байгаа хүмүүс энэ ажлын талаар маш буруу төсөөлөлтэй байдаг. Хэрвээ та энэ төрлийн ажил руу шилжихээр шийдсэн бол юуны түрүүнд буруу ойлголтоосоо салах хэрэгтэй болов уу.

1. Фрилансерууд сул чөлөөтэй цаг ихтэй байдаг

Амархан болох зүйл гэж үгүй. Тийм ээ, та өөрийнхөө цагийн хуваарийг зохицуулна, гэхдээ таны сонгосон үүрэг даалгавраас шалтгаалж шүү дээ. Хэрвээ та чөлөөтэй байх гээд төслөөс татгалзсан бол орлого тань л багасна гэсэн үг. Цалинтай чөлөө, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний мөнгө зэрэг нь фрилансеруудад байхгүй. Тийм учраас тэдний хувьд амрах, өвдөх эрх байхгүй гэж ойлгоорой. Эхний ээлжинд ахиухан мөнгө олох хэрэгтэй. Тэгэхээр амрах цаг зав муутай л байх нь.

 

2. Фрилансерууд хэнд ч захирагддаггүй

Мэдээж ямар төслөөс барьж авах эсвэл алийг нь авахгүй эсэх нь таны өөрийн сонголт шүү дээ. Төслөө хугацаанд нь чанартай хийгээд дуусгаад өгсөн бол таны араас хэн л чаргууцалдав гэж. Гэхдээ л төслийг захиалагчдын хүсэл сонирхол, цаг хугацаанаас бас таны ажлын гүйцэтгэлээс хамаарна. Тэгэхээр фрилансерууд нэг биш хэдэн хэдэн удирдлагатай болох гээд байгаа биз?

 

3. Фрилансерууд бизнесээс хол

Харин ч бүр эсрэгээрээ, фриланс – жинхэнэ бизнес. Энэ том ертөнцөд амжилт олохын тулд маш болгоомжтой, нухацтай хандах ёстой.

  • Фриланс руу орохоос өмнө эмнэлгийн зардал болон тэтгэврийн хуримтлал хэрхэн бий болгох тал дээр сайтар бодоорой.
  • Татварын төлбөр тооцоог хийхэд туслах найдвартай нягтлан бодогч олох хэрэгтэй. Ялангуяа та өөрөө санхүүгийн мэдлэг тааруухан бол анхаарах ёстой зүйл.
  • Төслийн хэрэгжилтийг хянах системтэй байх ёстой. Төслийн хэрэгжилтийн явц, төлбөр тооцоо, түншүүдийн мэдээлэл, гүйцэтгэлийн чанар зэрэг гээд бүх мэдээллийг нэг систем доор багтаана.

 

4. Фрилансеруудын орлого тогтворгүй

Фриланс, эсрэгээрээ орлогын хувьд тогтвортой байх магадлал өндөр юм. Ихэнх фрилансерууд сардаа хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр авдаг. Төслүүдийн нэг нь хэрэгжихээ болилоо гэхэд та өөр бусад төслүүд дээр ажиллаж байгаа шүү дээ, тэгэхээр орлогын хувьд санаа зовох зүйлгүй болно. Гэхдээ ажил ихтэй эсвэл багатай сарууд гарна гэдгийг давхар бодолцох л ёстой.

 

5.  Фрилансерууд гоонь хүний амьдралаар амьдардаг

Бүх зүйл таны мэргэжлээс шалтгаална л даа. Хэрвээ та гэрэл зурагчин бол та ийш тийшээ зургаа дарахаар яваад өгнө. Таны ажил мэргэжил шууд хүмүүстэй уулзах шаардлагагүй байлаа ч гэсэн та өөрийгөө нэг тасалгаанд таг түгжих хэрэггүй. Хуучин ажлынхаа хүмүүстэй харилцаагаа таслах хэрэггүй, тэдэнтэйгээ аяга кофе ууж уулзаж бай – энэ бол нэг төрлийн networking болж байгаа юм. Та өөрийгөө хэдий хэр олон хүнд танилцуулж таниулна төдий чинээ төсөл авах боломж нээгдэж байгаа юм.

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *