Хятад дахь тансаг зэрэглэлийн машины оpшуулгын газар: Aston Martin, Corvette, Porsche, Audi зэрэг үнэтэй машинууд тоос шороонд дарагдан, зэрлэгэн дунд хэвтэх ажээ

0

Тансаг зэрэглэлийн болон спорт машин баячуудад зориулагдсан. Тэд л ийм машиныг арчилж авч явах хэмжээний мөнгө гаргаж чадна. Өндөр үнэтэй үйлчилгээ хийгдэх эдгээр машинууд бүгд хэн нэгэн хүний хувийн цуглуулгад байдаггүй нь харамсмаар ч юм шиг.

motor1.com

YouTube-ын Geely Uncut сувгаар хятадын автомашины хогийн цэг дээр хийсэн “аялал”-ын бичлэг тавигджээ. Уг хогийн цэг Ханжоуд байрладаг байна. Бичлэгт Aston Martin болон Bentley зэрэг маркын машинууд үзэгдэнэ. Тайлбарын нэг хувилбар: шүүxийн шийдвэрээр хураагдсан машинууд бололтой, харин эзэд нь ямар нэгэн шалтгаанаар машинаа буцааж авахаар нэг их яарсангүй.

byri.net

Бичлэг хийсэн залуучууд жишээ нь Хятадад маш цөөн байдаг Chevrolet Corvette, Porsche Panamera Turbo, Audi R8, 12 цилиндрийн мотортой Bentley Continental Flying Spur, тэр ч бүү хэл Aston Martin Vantage S хүртэл байгааг олж бичлэг хийсэн байна. Зарим нэг машины үнэ 300 мянган доллар хүрнэ гэж залуус таамаглан хэлжээ.

circlesix.co

Үнэтэй машинууд энд нэг байтугай жил хэвтэж байгаа бололтой: залуусын таамаглан хэлж байгаагаар бол багадаа 5-6 жил болжээ. Ихэнх машинууд нь тоос шороо, хатсан навчинд дарагдаж. Мөн өвс ургамал ч ургаж байгаа бололтой: зарим нэг ургамлын мөчир жишээ нь Audi R8-ын арын спойлерыг нэвтлэн ургасан байх юм. Үүнээс гадна цаг агаарын нөлөөнөөс болж зарим нэг машин өнгө үзэмжээ ч алдаж эхэлсэн. Харин Bentley аль хэдийн ус, цасанд идэгдэж эхэлсэн байна.

Уншигч таны таамаглалаар энэ машинуудад юу тохиолдсон байж болох вэ?

5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *