Нөгөө ертөнцийн хаалга – Ледибауэр усан сан

0

Нөгөө ертөнцийн хаалга - Ледибауэр усан санБайгалийн давагдашгүй хүчин зүйлсийн тоонд багтдаг нэг зүйл бол усны аюул. Дэлхий дээрх амьд бие организм бүрийг амьд явахад нэн тэргүүнд зайлшгүй хэрэгтэй зүйл болох H2O гэсэн химийн бүтэцтэй ус хэмээгч химийн нэгдлийг наанадаж хэрэглээний зорилгоор нөөцлөх, цаашлаад түүний үүсгэж болох аюулаас хамгаалах үүднээс далан, хаалт хийж, усан сан, нөөц үүсгэдэг билээ. Английн Дербишир мужийн нутагт Ледибауэр нэртэй Ү хэлбэрийн усан сан байдаг. Баруунаас Эшоп гол, өмнөөс Дервент гол цутгадаг энэхүү усан сан нь аялал жуулчлалын алдартай газар бөгөөд 1935-1943 оны хооронд баригджээ. Ийм хэлбэрийн ус гоожуулах суваг бусад улс орнуудад байдаг ч Ледибауэр усан сан нь маш том хэмжээгээрээ ялгардаг байна.

Ү хэлбэрийн энэхүү усан санд Эшоп болон Дервент голууд цутгадаг.
4 км-ийн урттай энэ усан сан Нэгдсэн Вант улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог.
Барилгын ажил 1935 онд эхэлсэн хэдий ч Дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэйгээр хэсэг хугацаагаар завсарласан байна.
1945 оны 9-р сарын 25-нд болсон усан сангийн нээлтийн ёслолд 6-р Жорж хаан, хатан хаан Элизабет нар оролцож байжээ.
Хөмрүүлсэн хонхтой төстэй хэлбэр бүхий энэ усан сангийн хамгийн өргөн хэсгийн диаметр 24 метр бол нарийн хэсгийн диаметр нь 4 метр аж.
Усан сангийн ус бетонон худгийн амсрыг даван хальсан үедээ хамгийн сүр жавхлантай харагддаг байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. xoosh

    2013/05/08 at 12:27

    lol nogoo ertonts bhda yawhaw ee

  2. jimctu

    2013/05/09 at 05:54

    division by zero :P[img]http://s03.flagcounter.com/mini/FMv/bg_FFFFFF/txt_DADADA/border_FFFFFF/flags_1.jpg[/img]

  3. Зочин

    2015/10/14 at 12:49

    asar tom ym boluu gej bodson chin hudagnii nuhshig joojkon ym bnshdee haha enuer nogoo ertontsod ochihod arai l bagdahiin bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *