Британи эмэгтэй 6,2 кг жинтэй хүүхэд төрүүлжээ

0

Британи эмэгтэй 6,2 кг жинтэй хүүхэд төрүүлжээИспаний Дениа хотод энэ 8-р сарын 7-ны Лхагва гаригийн өглөөний 4:43 цагт Максим Марин /Maxime Marin/ хэмээх 40 настай Британи эмэгтэй 6,2 кг жинтэй охиноо байгалийн жамаар төрүүлжээ. Колумб хамтран амьдрагчтайгаа Испанид амьдардаг тэрээр одоо амьд байгаа Дэлхийн хамгийн том хүүхэд болон мэндэлсэн охиноо том гэдгийг мэдэж байсан ч ийм том гэж бодоогүй хэмээн өгүүлсэн байна. Сая төрүүлсэн охиноосоо гадна гурван хүүхэдтэй Марины хүүхдүүдийн хамгийн бага жинтэй нь 4,5 кг жинтэй аж. Шинэхэн төрсөн Мария Лорена /Maria Lorena/ охиныг эх барьсан эмч нарын бүрэлдэхүүний эх барих, эмэгтэйчүүдийн эмч Жавиер Риус /Javier Rius/ 40 жил эх баригч хийхдээ ийм том хүүхдийг байгалийн жамаар төрүүлсэн явдлыг үзээгүй хэмээсэн байна. Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэнээр 1879 онд Канадын Анна Бейтс /Anna Bates/ гэгч эмэгтэй 10,5 кг жинтэй хүүхэд төрүүлж байсан нь Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхэд хэмээгдэж байсан ч нярай төрснөөсөө 11 цагийн дараа нас барсан байна. Энэ хүүхдийн эцэг эх нь хоёулаа гигантизмтэй хүмүүс байжээ. 2005 онд Бразилд 8 кг жинтэй хүүхэд төрсөн ч түүний Кесаровын аргаар төрүүлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *