Австрали эрчүүд хамгийн урт насалдаг. Яагаад гэвэл дараах 5 шалтгаантай холбоотой – манай залууст тэднээс сурах зүйл ч их байна шүү!

2

Саяхан хийсэн судалгаагаар Австрали эрчүүд Ази, Европ болон Хойд Америк тивүүдийн улс орнуудын эрчүүдээс илүү урт насалдаг буюу дунджаар 74 насыг зооглодог болох нь тогтоогджээ. Харьцуулалтаас харахад, Америк эрчүүд дунджаар 71.5 нас насалдаг байна.

Бид та бүхэнд урт наслахын нууцыг хүргэхээр бэлтгэлээ. Австрали эрчүүдийн урт насалж байгаа 5 шалтгааныг мэдэж аваарай.

1. Тогтвортой улс

Судалгааг ахалсан мэргэжилтэн Collin Payne, Австралид олон жилийн хугацаанд юмс сайн сайхан болон нам гүм байсаар ирсэн гэж хэлжээ. Европын улс орнуудтай харьцуулахад, Австралийн арал дээр томоохон дайн тулаан болж байгаагүй. Ихэнхдээ дайн тулааны үеэр нярайн эндэгдлийн хэмжээ өндөр байдаг бөгөөд хүүхэд насанд зохисгүй хоол хүнсний хэрэглээтэй байх нь хожим эрүүл мэнд болон амьдралын баталгаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

© State Library of Queensland / flickr

 

2. Стрессгүй амьдралын хэв маяг

Дийлэнх Австраличууд наран шарлагын газрын ойролцоо амьдардаг. Тохиромжтой цаг уурын амьсгал амьдралын стрессийг автоматаар бууруулдаг аж. Мөн идэвхтэй амьдралын хэв маягт нөлөөлнө – хүмүүс далайн ойролцоо явган шогшиж, дугуй унаж, сөрфинг хийж, наран шарлагын газар йогоор хичээллэх гэх мэт зүйлс ихээр хийдэг байна. Судлаачид 70 насандаа ууланд дугуй унах эсвэл явган аялал хийдэг аз жаргалтай хүмүүстэй тогтмол уулзаж байсандаа гайхширчээ. Үүнээс харахад энэ улсын ард иргэдийн эрүүл мэнддээ анхаарч буй байдал, амьдралын хэв маяг үнэхээр сайн байгаа нь илхэн байна.

australia / Instagram

 

3. Эрүүл хоол хүнс

Шинэхэн далайн гаралтай хоол хүнс болон бүтээгдэхүүнийг элбэг дэлбэг хэрэглэж байгаа Австраличуудын хоол хүнс дэлхий дээрх хамгийн эрүүл бас тэнцвэрт байдлыг хангасан хэв маягийг бүрдүүлсэн гэж хэлэхэд болно. Австралийн хоол хүнсний хэв маягийг бүрдүүлсэн дэлхий дээрх зоогийн газрууд авокадотой хайрсан талх болон хүнсний ногоотой өглөөний цайг, самрын тостой хачиртай талх болон цоохор майлзтай сүүн шингэний оронд үйлчлүүлэгчдэд санал болгодог болжээ.

© foundry503 / instagram © lavieplaisirs / instagram

 

4. Австраличууд спортод галзууртлаа дурладаг

Австрали бол спортын өлгий нутаг. Олимпод гэхэд, хэдийгээр цөөхөн хүн амтай ч гэсэн тэд медалийн тоогоороо эхний 5 байранд зоолттой шалгардаг. Эдгээр амжилтууд хүмүүсийг гадагшаа гарч, идэвхтэй байх урам зоригоор хангадаг бөгөөд дээрээс нь цаг уурын таатай нөхцөлд, далайтай ойролцоо байх нь спортоор хичээллэх давуу болдог байна. Америк хөлбөмбөг, крикет, хөлбөмбөг, сөрфинг гээд Австраличуудын цусанд нь спортоор хичээллэх дур хүсэл байдаг гэхэд хилсдэхгүй.

© Australian Dolphins Swim Team / facebook

 

5. Төрөлхийн чанга хатуу

Зарим Австраличууд Австрали залуусын урт насалж буй шалтгааныг тэдний хандлагатай холбоотой гэж хэлдэг, тэдний хатуужил – магадгүй зэрлэг байгальтай ойрхон байдагтай холбоотой байж ч мэднэ. Хэрэв та тэдэн шиг урт наслахыг хүсэж байвал, гомдоллохоо больж өөрийнхөө амьдралын хэв маягийг тэднийх шиг болгож өөрчлөөд үзээрэй.

chrishemsworth / Instagram

Танд Австралид амьдардаг гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөд байдаг уу? Тэд спортод дуртай юу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

9
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tony Tony

    Tony Tony

    2019/10/25 at 18:11

    Uneen unen

  2. Nyamka Ayurzana

    Nyamka Ayurzana

    2019/10/26 at 11:22

    Тэд үнэхээр спортоор өглөө,өдөр,орой гэхгүй үргэлж хичээллэж бх юм.

  3. Nyamka Ayurzana

    Nyamka Ayurzana

    2019/10/26 at 11:24

    80 хүрсэн болов уу гэмээр эмээ нар хүртэл хөнгөн шингэн, өглөө бүр дугуй унаад жийж явах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *