Интернетээр дүүрэн байх гоо сайхны зөвлөгөөнүүд үнэхээр үр дүнтэй эсэхийг нь нэгэн бүсгүй өөрийн бие дээр шалгаж үзжээ

2

Сошиал медиа өнөөдөр охид бүсгүйчүүдийг арьс, гоо сайхны арчилгааны зөвлөгөөгөөр булах болжээ, энэ нь тэднийг мөнгө болон цаг заваа хэмнэхэд тус болж байгаа нь сайшаалтай. Алдартай блог хөтлөгч TanyaStrelove хүний хэлсэн үг болгонд итгэдэггүй нэгэн тул зөвлөгөө үнэхээр үр дүнтэй эсэхийг өөр дээрээ шалгадаг ажээ. Шалгалтын үр дүнг блог дээрээ тайлагнана.

Тани-гийн блогийг бид сайтар судалж үзээд гоо сайхны арчилгааны зарим нэг этгээд зөвлөгөөнүүд үнэхээр үр дүнтэй эсэхийг танд танилцахаар шийдсэн юм.

1. Уруул будахад торон трико ашиглана

Юуны түрүүнд уруулаа уруулын будгаар будаад дараа нь торон трико уруул дээрээ болгоомжтой байрлуулж шилэн хүзүүн дээрээ уяна. Дараа нь гялалздаг тень будгийг бийрээр тавьж триког зөөлөн авна.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: уруулаа өөр нэг хэв маягаар будаж чадсан, онцгой хүч, ур чадвар ч шаардсангүй.

 

2. Сормуусны цавууг уруул томсгоход хэрэглэх

Уг лайфхак Анжелина Жоли шиг л уруултай болно гэж амлалт өгсөн. Эхлээд сормуусны цавуутай цаасыг дээд уруулныхаа арьсан дээр наагаад уруулаа цорвойлгож хэсэг барина.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: уруул шууд наалдаж байна лээ. Тэр дор нь селфи авахад л юу юм гэхээс, өөр тохиолдолд ямар ч үр дүнгүй арга гэж үзсэн.

 

3. Утсаар сум зурах

Оёдлын утасны нэг хэсгийг будгаар будна. Нүдний гадна талын зовхин дээрээ будагтай утсаа байрлуулна.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: арьсан дээр тодорхой хэмжээний ул мөр үлдсэн, гэхдээ сум гэж хэлж чадахгүй байна. Дутуу зураас гарсан тул би өөрөө гүйцээж зурахад хүрсэн.

 

4. Шүдний утсаар сум зурах

Шүдний утсыг эхлээд шингэн будганд сайн шингээнэ, харин дараа нь зовхины дээд, доод талд нь 2 зураас гаргана. Гарсан өнцгийг  бийрээр будаж дуусгана.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: муужгайг санагдуулам гоё сум гарсан, маш амархан. Бас энэ аргаар нарийхан зураас ч гаргаж болохоор санагдсан шүү.

 

5. Скочны тусламжтайгаар хумсны бараг маханд нь хүртэл хумсаа будах

Скочийг хумсны мах орчмоос эхлээд хурууны уртын дагуу бага зэрэг татасхийгээд наана. Хумсны будаг түрхэх үедээ хуруугаа бага зэрэг нугалаарай: скочонд хумсны мах татагдаж махны доор байсан хумс ил гарна.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: хумсаа бүрэн будаж чадсан, маханд будаг ч хүрсэнгүй цэвэрхэн боллоо. Хумсаа жирийн лак болон гелин будгаар бууддаг хүмүүс маш тохиромжтой лайфхак санагдсан. Будаг ч удаан хадгалагдана, өөрөөр хэлбэл хумс ургахад будаггүй хэсэг нэг хэсэгтээ харагдахгүй.

 

6. Үсний угийг өтгөн харагдуулах арга

Үснээсээ хоёр туг атгаж аваад доор нь ариун цэврийн цаасны голд байдаг картон цаасыг барьж хэвлэнэ, хавчаараар тогтоогоорой. Ингээд 10 минут байлгана. Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол хуурай шампунь цацаж болох юм.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: ямартай ч үс сэвсийж илүү өтгөн харагдаж байсан. Үсээ засаж байх үеэр – нүүрээ будчихсан, нэг ёсондоо цаг хэмнэж чадсан даа.

 

7. Жимсний тороор гоёмсог үстэй болох нь

Таны хийх зүйл гэвэл – чийгтэй үсээ овоолоод жимсний тор углах. Тэгээд үсээ 10 минут сэнсээр үлээлгэж хатаана.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: үс хатаагүй, буржийгаагүй, харин ар хэсгээрээ үс нь бөөгнөрчихсөн байсан тул ширэлдсэн үсийг янзлах гэж багагүй л зовлоо.

 

8. Хамрын арьс цэвэрлэх наалддаг маскыг өөрөө бэлдэх

Түүхий өндөгний цагаан – бийрээр хамрандаа түрхэнэ, дараа нь амны цаас наагаад дахиж өндөгний цагаанаа түрхэнэ. Маск хатангуут нь салгаж авна.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: үнэр нь нэг их таатай биш, гэхдээ үр дүн нь мэдэгдэхүйц – хамрын нүх нь багасжээ.

 

9. Нүдний дусаалгын тусламжтайгаар доод зовхины хөхрөлтийг арилгах

Хөвөн диск дээр нүдний дусаалгаа дусаагаад доод зовхин дээрээ 5-10 минут байлгана. Дусаалга нь судас агшаана, үр дүнд нь хөхрөлт хамаагүй бага болох ёстой.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: Хөхрөлт бага зэрэг арилсан, гэхдээ түр зуурын үр дүн юм байна. Тэгээд ч дусаалга арьс хуурайшуулсан тул үр дүнтэй арга гэж хэлж чадашгүй нь.

 

10. Скочны тусламжтайгаар хөмсгөө өөгүй цэвэрхэн будах

Цагаан цаасан скочийг хөмсгөө тойруулаад наана, хөмсгөө дагуулаад будна. Будаж дуусгаад скочийг авна.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: скочийг салгасны дараа ч гэсэн хөмсгөө тэгшилж будсан. Тэгэхээр зовхиндоо скоч наах ямар хэрэг байна?

 

11. Хөмсгөө тениэр замбараагүй будаад дараа нь нойтон салфеткаар арчиж цэвэрлэх

Багсаар хөмсгөө эхлээд замбараагүй будна. Хөмсөгнөөс илүү гарсан будгийг нойтон салфеткаар арчихад л болно.

© Tanya StreLove / YouTube

Миний туршлага: нэг их хүч хөдөлмөр заралгүйгээр өөгүй цэвэрхэн будсан хөмсөгтэй болж чадсан.

Та интернет дэх зөвлөгөөнүүдийг дагаж үзсэн үү? Үр дүн нь ямар байв?

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *