
Эмэгтэй хүний хувьд тэднийг хэн нэгнийг хайрлаж байгааг мэдэх тун амархан. Тухайлбал зүрх сэтгэл нь юу хүсч буйг илэрхийлэх үйл хөдлөл буюу биеийн хэл. Харин эрчүүдийн хувьд тааварлашгүй хүмүүс. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Учир нь таны найз залууг танд маш их хайртай гэдгийг батлах, түүний хийдэг 30 зүйлийг танилцуулъя.
1. Та түүний өглөө босоод толгойд нь хамгийн түрүүнд орж ирдэг бодол. Тэр үүнийгээ мэдэгдэх гэж тань руу мессеж бичдэг.
2. Бусдын өмнө танд хайраа илчлэхээс хэзээ ч эмээдэггүй.
3. Гэр бүлийнхний тань дэргэд түүнд эвгүй санагдсан ч, тэр таны хажууд байдаг.
4. Танд таалагдах төгс сельфи авах хүртэл 1000 удаа зураг дарахаас ч төвөгшөөдөггүй.
5. Таныг өвдсөн үед үргэлж халамж анхаарал тавихад бэлэн байдаг.
6. Бүх л өдрийн турш таныг дэлгүүр хэсэхэд тус болно.
7. Тэр таны гэрт хоол хийхээсээ дургүйцдэггүй.
8. Ямар ч шалтгаангүйгээр цэцэг, мэндчилгээ зэргээр танд гэнэтийн бэлэг барих дуртай.
9. Таны төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барих нь түүний хувьд хамгийн эрхэм зорилго.
10. Олон танихгүй хүний өмнө бүжиглэж үзэж байгаагүй ч, таныг аз жаргалтай байвал, тэр ичихгүй бүжиглэнэ.
11. Гадаа сэрүүхэн үед тэр үргэлж гадуур хувцсаа танд нөмрүүлэх болно.
12. Та л түүнд авч өгсөн бол, сонин харагдах эсэхийг үл тоож, тэр ямар ч хувцсыг өмсөнө.
13. Хичнээн дур булаам, халуухан байсан ч гэлээ, тэр өөр эмэгтэйг таниас илүүд үзэхгүй.
14. Танд амралт хэрэгтэй бол, таны өмнөөс гэр орны ажил хийхдээ дургүйцэхгүй.
15. Тэр танд зориулан хэрэглэл авахдаа хэзээ ч ичихгүй. Учир нь таны төлөө болохоос биш, өөр хэн нэгний төлөө биш шүү дээ.
16. Хэрэв танд түүний хэрэг гарвал, тэр чухал уулзалтаа ч хойшлуулахад бэлэн байдаг.
17. Оройн хоолны үеэр гэрийнхэн тань түүнд дургүй байсан ч, тэр танд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд инээмсэглэнэ.
18. Хэрэв та хэтэрхий их ядарсан бол, тэр хоол хийхдээ дуртай байна.
19. Тэр заримдаа таныг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед халамжлана.
20. Тэр дургүй ч гэлээ, таны төлөө шоу нэвтрүүлгийн хэдэн ч улирлыг цуг үзэж сууна.
21. Хоолыг хамгийн түрүүнд танд аягалж өгөхөөс гадна, хоолноосоо үргэлж хуваалцана.
22. Таны сарын тэмдэг ирж, бие тань зовиуртай байх үед тэр эргэлзэх зүйлгүй таныг халамжлана.
23. Хэрүүл, маргаан болсны дараа тэр танд үргэлжлүүлэн уурлахгүйн тулд уучлалт гуйдаг.
24. Магадгүй тэр аяллаар явах дургүй байж мэдэх юм. Гэвч хэрэв та хүсвэл, тэр амралтаараа тантай цуг аялах болно.
25. Өөртөө ямар нэгэн зүйл худалдаж авахдаа таны сонголтыг бодолцоно.
26. Шөнө дунд таны ившээлгэх, хурхирахаас төвөгшөөхгүй. Хэдийгээр энэ нь түүнд хэцүү санагдсан ч гэсэн.
27. Тэр таньгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.
28. Таныг түүнтэй ямар нэгэн чухал сэдвээр ярилцах үед тэр хэзээ ч таны яриаг тасалдаггүй. Тэр таны тэвчээртэй, сайн сонсогч байдаг.
29. Тэр шалан дээр унтсан ч хамаагүй, таныг тав тухтай унтаж байвал, өөрөө жижиг зайнд унтахдаа ч дургүйцэхгүй.
30. Таныг үргэлж хамгаална. Борооноос, халуунаас эсвэл бүр цахим ертөнц дэх хүмүүсийн дарамтаас ч гэсэн.








Gerel Gerel
2018/05/23 at 12:03
Хэний ч тøлøø øøрийгøø бvрэн битгий зориул, Хэнийг ч øøрийнхøø тøлøø бvрэн бvv зvтгvvл. Энэ амьдралд хvн нэг бvрд øøрийн зорилго, сонирхол, давтагдашгvй øвøрмøц зан тøрх, сурч мэдэх зvйлvvд байдаг. Vvндээ гаргах цаг зав боломжийг øøртøø, øрøøлд øгч ийм л байвал надад хайртай гэсэн vг/ гэж зøвхøн øøрийгøø бодсон хит нэг талыг барьсан тэнэг зvйл шаардахгvй бвал амьдрал ч элдэв асуудалгvй амар тайван хэн хэндээ сэтгэл хангалуун жинхэнэ хайр орших бхаа.
Болортуяа Номин
2018/05/23 at 12:13
Н. Очир-Пүрэв
Ганзориг Билгүүн
2018/05/23 at 13:28
Harry Ariuntuya
Р. Уянга
2018/05/23 at 13:52
Urangoo Soyolt
Tseegii Tserendolgor
2018/05/23 at 14:57
Zob bichsen baina
Muujii Ame
2018/05/23 at 16:45
Un Za Ga
Даваажаргал Н.
2018/05/23 at 21:50
Амаржаргал Б’ нэг нь ч алга ??
Амаржаргал Б'
2018/05/23 at 22:24
Ххэ яахав дээ ☺️ хамаагүйэ
Г. Даваасүрэн
2018/05/23 at 22:35
Odbayr Odko ?❤️?
Byambasakhi Purvee
2018/05/23 at 22:44
Балданцэрэн Багахүү
Engun Bulhan
2018/05/23 at 23:08
Erka Nds
Erka Nds
2018/05/24 at 06:51
Хийдэг гэж байгаа юм уу?
Хийхгүй байна хий гэж байгаа юмуу?
Хэлээд өгөөч хайр Engun Bulhan
Nergui Chogjuu
2018/05/24 at 09:40
Alisa ulgeriin orond l yum bndooo
Bilegt Ganbold
2018/05/24 at 12:46
Энэ балай юмнаас чинь болж эн тэнд бөөн хэрүүл болно доо хаха
Engun Bulhan
2018/05/24 at 16:24
dutuu hiideg yum bna shuu khair kkkk
La Vita E Bella
2018/05/24 at 17:51
Uneheer hairtai bol ingedeg l yum bilee
Naraa Ntsl
2018/05/24 at 19:49
Жигжидсүрэн Отгонбаяр таньд аль нь бна
Mengee Sh
2018/05/25 at 23:24
Sansaraa Saakii minii hair l bna?