Таныг ухаалаг гар утсаар тань дамжуулж мөрдөж болох 5 итгэмээргүй арга

4

Таны байгаа байршлыг олохын тулд заавал ч үгүй GPS ажиллуулах шаардлагагүй, нэвтрэх нууц үгийг олж авахын тулд гироскоп буюу зүг чиг заагчийн тусламж ч бас хэрэггүй бололтой.

Таны ухаалаг гар утсыг өөрийн тань эсрэг ашиглаж болно гэдгийг та мэдэх үү? Гажетийг эвдэлж нэвтрэн орсноор камер, микрофонд ямар ч саадгүй хүрч болох ажээ. Тэгэхээр таны ярьж, дарж байгаа бүхэн гуравдагч этгээдэд саадгүй хүрнэ гэсэн үг. Орчин үеийн ухаалаг утасны тагнах чадвар үүгээр дуусахгүй бололтой. Онолын хувьд таны хаана байгааг, яг одоо юу хийж байгааг бүрэн мэдэх боломж байдаг гэж үзэж байна.

1. Гироскопын үндсэн мэдээлэл дээр суурилсан кейлогер

Орчин үеийн бүх ухаалаг утаснууд гироскоптой байдаг. Энэхүү мэдрэгч нь гажетийн эргэх чиглэлийг тодорхойлох үүрэгтэй бөгөөд жишээ нь уралдааны тоглоомд жолоо барихад автомат тохиргоог хийхэд ашиглагддаг.

Жил ирэх тусам энэхүү мэдрэгч ямар ч алдаагүй ажилладаг болоод байгаа. Онолын хувьд авч үзэхэд түүний мэдрэг чанар нь өчүүхэн эргэлтэнд ч мэдэрч гэмт этгээдүүд таны эсрэг ашиглах бүрэн боломжтой ажээ. Үүнийг Зүүн-Хойд Бостоны их сургуулийн судалгаагаар баталсан. Гироскоп болон микрофоны тусламжтайгаар алдаагүй ажиллах кейлогерыг үүсгэж болно.

Кейло́гер эсвэл кейло́ггер – хэрэглэгчийн элдэв төрлийн үйлдлийг бүртгэх программ хангамж эсвэл аппаратны эд анги: товчлуур дээр дарах, хөдөлгөөн болон хулгана дээр дарах, мэдрэгчтэй дэлгэцэнд нөлөөлөх бүхий л үйлдэл.

Хэрвээ та дэлгэц дээрх товчлуурыг ашиглалаа гэж бодоход таны ухаалаг утсанд хүрэх болгонд хөнгөхөн далийж байдаг. Гироскопын тусламжтайгаар эдгээр өчүүхэн хөдөлгөөний өөрчлөлтийг мэдэрсэн кейлогер таны бичсэн текстийг баримжаагаар гаргаж ирдэг байна. Боломжит хувилбаруудыг дэлгэц дээр гарсандуу чимээг ашиглан зохих шүүлтүүрийг хийж текстийн эцсийн хувилбарыг гаргаж ирнэ. Эдгээр мэдрэгч болон алгоритмыг цогцоор нь авч үзээд судлаачид анхны оролдлогоороо л товчлуур дарагдаж бичсэн текстийг 90-94%-ийн магадлалтайгаар гаргаж ирж чаджээ.

 

2. GPS-гүйгээр байршлыг тогтоох

GPS-ийг унтраасан ч гэсэн төхөөрөмжийн байгаа байршлыг тогтоох бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл үүрэн холбооны өндөрлөг болон Wi-Fi цэгтэй холбогдсон газарзүйн байршлын мэдээллийг үндэслэн гаргаж ирнэ. Нөгөө талаараа эдгээр мэдээлэлгүйгээр ч хэрэглэгчийн байгаа байршлыг тодорхойлох бүрэн боломжтой ажээ.

Бас л Зүүн-Хойд Бостоны их сургуулийн судалгааны багийн хийсэн судалгааны үр дүнгээр ийм дүгнэлтэнд хүрсэн байна: ухаалаг гар утасны төрөл бүрийн мэдрэгчийн тусламжтайгаар, гэхдээ тусгай аппликейшн суулгахгүйгээр байршил тогтоож болно гэж үзжээ. Тэдний ажлын үр дүн – гироскоп, акселерометр болон магнитометрт нөлөөлөх тусгай программ болжээ.

Туршилтанд орсон хүний хөдөлгөөнийг газрын зураг дээр буулган харахад тухайн программын тусламжтайгаар автомашинаар ямар чиглэлд хөдөлгөөн хийснийг харж болно. Акселерометрийг хөдөлгөөн болон зогсолтыг тодорхойлоход ашигласан бол магнитометрийг хөдөлгөөний чиглэлийг тодорхойлоход ашиглажээ. Гироскоп нь эргэлтийн өнцгийг гаргаж ирсэн – өөрөөр хэлбэл машин чухам яг аль тал руу эргэснийг тодорхойлно.

Тусгай алгоритмын тусламжтайгаар дээрх мэдрэгчүүдээс цуглуулсан бүхий л мэдээллийг боловсруулж хөдөлгөөнийг нэгтгэн гаргаж ирж чаджээ. Мөрдлөгөд орсон хүн чухам хаашаа явсныг тодорхой гаргаж ирж чадсан гэж судлаачид баталж байна. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар хэрэглэгч хаашаа, хэзээ, хэдий хэр хугацаагаар явсныг тодорхойлох боломжтой ажээ.

 

3. Зар сурталчилгаагаар дамжуулан мөрдөх

Ухаалаг гар утасны GPS-ээр дамжуулахгүйгээр байгаа байршлыг тодорхойлох бас нэгэн арга байх ажээ. Энэхүү аргыг Вашингтоны их сургуулийн судлаачид гаргаж ирсэн, үүрэн утсанд зориулсан зар сурталчилгааны баннерыг тэд ашиглажээ. Google AdWords болон Facebook-ээр дамжуулан зар сурталчилгаа тавихад хамгийн багадаа 1000 долларын депозит байршуулсан байх ёстой.

Ийм төрлийн баннер худалдан авахдаа чухам ямар аппликейшнаар дамжуулж ямар төхөөрөмжинд өөрийн дүрсээ гаргахыг тусгаж болно. Мөн эрдэмтэд уг зар сурталчилгаа гарч байгаа аппликейшнээр дамжуулж гурван милийн дөрвөлжинд газарзүйн бүсийг тодорхойлж болно гэж үзэж байна.

Зорилтот утас заагдсан аппликейшнийг ашиглах тоолонд төхөөрөмжийн мэдээллийг авахын сацуу цаг хугацаа, байгаа байршлыг баннер эзэмшигчид илгээдэг ажээ. Энэхүү мэдээллийн тусламжтайгаар судалгааны баг 7,6 метрийн хүрээнд хэрэглэгчдийг мөрдөж чадаж байжээ. Үнэндээ хэрэглэгчийн ашиглаж байгаа аппликейшн нээлттэй байхад л хэрэглэгчийг 4 минутын турш мөрдөх боломжтой эсвэл нэг газар уг аппликейшнийг хоёр дахин ашигласан тохиолдолд мөн хэрэглэгчийг мөрдөх боломж нээгдэнэ.

Мэдээж ийм төрлийн мөрдлөг хийхийн тулд тухайн аппликейшнийг тогтмол хэрэглэх шаардлагатай. Аз болж энэ саад бэрхшээлийг тойрч гарч болно, хэрвээ баннерыг хамгийн алдартай программд суулгасан бол шүү дээ.

 

4. Гэрэлтүүлэг мэдрэгчээр дамжуулан зочилсон вэб хуудсыг харах

Эргэн тойрны гэрэл мэдрэх мэдрэгч нь таны ухаалаг утасны дэлгэцийн гэрлийн тод, бүдгийг тохируулах үүрэгтэй. Магадгүй та сонсоод гайхшралд орж байна уу, гэмгүй нэг мэдрэгч хүртэл таны эсрэг ашиглагдаж болохоор байна шүү дээ?

Лукаш Олейник (Lukasz Olejnik) үүнийг маш ойлгомжтойгоор харуулж чадсан: гэрэлтүүлэг мэдрэгчээс олж авсан мэдээллийг боловсруулж хэрэглэгчийн орсон вэб сайтуудыг мэдэж болох аппликейшн боловсруулсан байна. Товчхон хэлэхэд, таны дэлгэцээс ялгарч байгаа гэрэл энэ л мэдрэгчийн тусламжтайгаар ажилладаг. Ингээд таныг ямар веб хуудас орсныг мэдэх бүрэн боломжтой ажээ.

Вэб сайтууд загвар, харагдах байдлаасаа хамааран төрөл бүрийн гэрэл ялгаруулдаг. Жишээ нь, текст цайвар цэнхэр, хэрвээ та урьд өмнө нь орж байгаагүй бол эхний товчлуур дарагдсан цагаас эхэлж ягаан болон хувирч болно. Сайт өөрөө мэдээж, тодорхой гэрлийн өнгийг мэдрэхгүй, сайтаас сайт шилжих үйлдлийг браузер хариуцаж байгаа шүү дээ. Гэсэн хэдий ч веб – эх сурвалжийн зарим нэг төлөөлөл таны ухаалаг утасны тодорхой мэдрэгчид нэвтрэх бүрэн эрхтэй байдаг бөгөөд энэ эрхээ ашиглан таны дэлгэцээс гарсан өнгөөр таныг ямар сайт руу орсон мэдээллийг авах бүрэн боломжтой байдаг ажээ.

Ялангуяа хар суурьтай хурц өнгийн текст болон цайвар өнгийн гипер илгээмжээр дамжуулж мэдээллийг авдаг. Та тэр илгээмжийг нээнгүүт л мэдрэгч ажиллаж дэлгэцийн гэрлийн түвшин нэмэгдэнэ, өөрөөр хэлбэл өнгийн өөрчлөлт гарч байгаа нь шууд танигдана. Ингээд онолын хувьд таны зөвшөөрөлгүйгээр таны орсон вэб хуудас болгоныг мэдэх боломжтой ажээ.

 

5. Хэрэглэгч болон түүний ойр орчим байгаа эд зүйлсийг тодорхойлох

Ихэнх ухаалаг утаснууд ойртож байгаа зүйлийг таних мэдрэгчтэй байдаг. Чухам энэ л мэдрэгч дэлгэцийн сенсорт ашиглагддаг юм – таныг дуудлага хийхэд. Эс бөгөөс дуудлага хийгээд ярьж байхдаа та утсаа хацартаа наахад утасны товчлуурууд дарагдаад байна шүү дээ.

Уг мэдрэгч нь объектийг дэлгэцэнд хэр ойртож байгааг мэдрээд зогсохгүй хоорондын зайг ч хэмжиж чадна. Бид бүгд л гар утсаа харилцан адилгүй зайд барьдаг шүү дээ, үүнд бидний өндөр, гарын урт, хараа болон өөр бусад хүчин зүйлс нөлөөлнө. Эдгээр мэдээллийг үндэслэн хэрэглэгчийг хэн болохыг тодорхойлох, тэдний биеэ авч явах онцлогийг ч мэдэх бүрэн боломжтой ажээ.

Уг арга яг таг тохирохгүй байх магадлал өндөр ч гэлээ үүрэн утасны өөр бусад мэдрэгчүүдийн мэдээллийг ашиглан зар сурталчилгааны компаниуд өөрийн хандах хүрээг тодорхойлоход дөхөм болдог байна. Үүнээс гадна уг мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгчийн эргэн тойрон ойр байгаа объектийн зайг тодорхойлно. Өөрөөр хэлбэл GPS хэрэглээгүй ч гэсэн өөрийн байгаа байршлыг бусдад мэдэгдэх нэмэлт мэдээлэл болж өгнө гэж судлаачид үзэж байна.

Эдгээр аргууд нь одоогоор онол хэмээгдэж байгаа юм. Аль нь ч өргөн хэрэглээнд ашиглагдаагүй. Гэсэн хэдий ч нэг талаасаа зөвхөн цаг хугацааны л асуудал болохыг та анхааралдаа авна уу.

Эх сурвалж: https://lifehacker.ru/5-ways-phone-spying-on-you/

18
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. О. Алтанхундага

    О. Алтанхундага

    2018/05/23 at 20:52

    Гар утас, fb, cv, kom.

  2. Jukow

    2023/03/20 at 17:56

    oldoh uu

  3. Мөнхжаргал

    2023/12/21 at 16:28

    сайнуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *