AirPods-ыг хэрхэн шинэ юм шиг болтол нь цэвэрлэх вэ?

2

Шүдний сойз, цахилгааны наалддаг тууз, уксус, устөрөгчийн давхар исэл зэрэг нь таны чихэвчийг шинэ юм шиг болгоход тусална.

Хагас жилийн хугацаанд би AirPods-доо маш их дасаж түүнийгээ хамгийн төгс чихэвч гэж боддог болжээ. Гэхдээ нэг л хэцүү зүйл бий: Чихэвчний хайрцаг маш амархан бохирдох ба цэвэрлэх гэдэг ихээхэн хэцүү зүйл байна. Би 10 гаран янзын арга хэрэглэж үзсэн ба чихэвчээ дөнгөж хайрцагнаас нь гаргаж байгаа мэт шинэ болгох хамгийн үр дүнтэй аргуудаа сонирхуулъя.

Ямар байв?

Эхлээд хайрцаг маань шинэ мэт. Гэтэл хэдэн жижиг сэв зураас, толбо зэрэг зүйл жинстэй харьцах тэр хэсэгт бий болсон нь нөгөө сайхан дүрийг муухан харагдуулах болно.

Хайрцаг дотор харин маш их тос, шороо зэрэг зүйл хуримтлагдсан байна.

Чихэвч маань өөрөө хагас жилд айхтар бохир болоогүй ба энэ нь миний цэвэр сайханд дуртай, бас чихэвч маань өөрөө чихэнд гүн суудагтай холбоотой байх.

AirPods-ыг цэвэрлэхэд юу хэрэгтэй вэ?

Би чихэвч болон түүний хайрцаг савыг цэвэрлэхдээ:

  • Устөрөгчийн давхар исэл
  • Уксус
  • Хөвөнтэй жижиг саваа
  • Шүдний чигчлүүр
  • Шүдний сойз

Чихэвч цэвэрлэх

Чихний хөндийд байх зүйл нь чихэвчний гадаад өнгө төдийгүй дууны чанарт ч нөлөөтэй. Цэвэрлэхийн тул хөвөнтэй саваагаа устөрөгчийн давхар исэлд дүрээд цэвэрлэнэ. Мөн зөөлөн шүдний сойзоор болон шүдний чигчлүүрээр цэвэрлэж бас болдог.

AirPods нь чийгэнд тун дургүй гэдгийг санаж байх хэрэгтэй шүү. Нойтон байж болохгүй, чихэвчний янз бүрийн нүх, завсар ямар ч шингэн зүйл оруулж болохгүй.

Чихэвчний савыг уксусын шингэнээр цэвэрлэх нь

Эхлээд уксусаа устай 1:1 харьцаатай хольж шингэлнэ. Дараа нь хөвөнтэй саваа дүрээд түүгээрээ бохир хэсгийг цэвэрлэнэ. Мөн шүдний сойз, түүний эсрэг талд байх хэлний өнгөр арилгах хэсгийг ч ашиглаж болно.

Хөвөнтэй савааны хөвөнтэй хэсгийг сайн базаж, шингэнийг нь гаргаж байж цэвэрлэж эхэлнэ гэдгээ мартаж болохгүй шүү.

Чихэвчний савыг цахилгааны наалддаг туузаар цэвэрлэх нь

Ийм туузаар бүх л бохирдсон газраар дарж наана. Зарим нэг залгаа хэсэгт маш нарийн завсар байх ба үүнийг туузан дээрээ шүдний чигчлүүрээр дарж цэвэрлэх хэрэгтэй.

Ингэж наалдсан тууз ихэнхи хог, шороо тоосыг наалдуулж авна.

Үр дүн

Чихэвчний сав цэвэрлэх дээрх хоёр арга нь үр дүнтэй арга бөгөөд та алийг нь ч хэрэглэж болно. Би мөн савангийн уусмал, спирт, нимбэгийн хүчил, сод, WD-40, бүр нарийн зүлгүүрээр (тэнэг хэрэг байв. Хуванцар маань тэр чигээрээ сэв болно) цэвэрлэж үзэж байлаа.

Та чихэвчиндээ анхаарал хандуулаарай. Хэрэглэж эхэлснээс хойш долоо хоногийн дотор бий болсон хуучин толбо арилах нь маш хэцүү байдаг юм шүү.

Хэрэв та цагаан өнгөтэй AirPods болон бусад гажетаа шинэ юм шиг болгон цэвэрлэх өөр арга мэдэх бол сэтгэгдэл дээр бичээрэй.

4
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *