Зурхайн ордууд юунаас хамгийн их айдаг вэ?

4

Зурхайчид орд болгоны сайн болон муу чанарыг нээх төдийгүй нууц айдсыг нь ч ил гаргаж байна.

Айдсын зурхай нь өөрийгөө ойлгох, яагаад ямар зүйлээс бүх л амьдралынхаа турш айж байгаа тухай, түүнээс хэрхэн салах арга замыг зааж өгдөг байна.

 

1. Хонь

Хонь үргэлж л өөрийнхөө зөв гэж боддог. Тэр үзэл бодлоо ямар ч үнээр хамаагүй хамгаалдаг ба түүний хамгийн том айдас нь ойр дотны хүмүүсийнхээ итгэл найдварыг алдах явдал юм. Гэсэн хэдий ч тэрээр ойр дотны хүнийхээ өмнө ялагдлаа хүлээж чаддаггүй байна.

 

2. Үхэр

Үхэр бол хуучинсаг үзэлтэй, тогтвортой байдал, аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй байхыг илүүд үздэг байна. Тэд санхүүгийн хямралаас хамгийн их айх ба чухам мөнгө л тэрхүү аюулгүй найдвартай байдлынх нь баталгаа болдог байна.

 

3. Ихэр

Ихрүүд ихээхэн тогтворгүй ба өөрийн үзэл бодлыг сольж байдаг учир урьдчилан хэлэх, таамаглах аргагүй юм. Энэ ордныхон нөхцөл байдал нэгэн хэвийн байдлаар байх, ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй байхаас айдаг гэнэ.

 

4. Мэлхий

Мэлхий нь гэр орны тохь тухтай байдалд их дуртай бөгөөд хатуу хүтүү хорвоогийн элдэв бэрхшээлээс айна. Тэднийхээр бол дассан газраасаа хол байхад ганцаараа аливаа бэрхшээлийг давахад хүнд хэцүү байна.

 

5. Арслан

Өөртөө итгэлтэй, зоригтой, арслангийн хамгийн эмзэг зүйл нь хэт өөрийгөө эрхэмлэх үзэл нь юм. Тэд хүнд анзаарагдахгүй, үнэлэгдэхгүй өнгөрөхөөс айна. Арслан өөрийгөө нээхэд орчин тойрныхон нь анхаарал тавих л хангалттай юм.

 

6. Охин

Охин нь зохион байгуулалт, төлөвлөлт, эмх цэгцийг эрхэмлэнэ. Тэд жижиг зүйлд ч маш их анхаарч аливаа зүйлийг сайжруулах дуртай. Тиймээс тэдний хамгийн айдаг зүйл бол хаос юм.

 

7. Жинлүүр

Хайр дурлал, эвлэрэл зохицлын гариг болсон Санчирын удирдлага дор жинлүүрийнхэн хүнтэй харьцах, хэрүүл уруулыг зохицуулах, шинэ танилтай байх хүсэлтэй. Тэд ганцаараа байхаас хамгийн их айна.

 

8. Хилэнц

Хилэнц ойр дотно байхаас айна. Тэдэнд өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй, түүндээ нуугдаж, өөрийн бодол санаатайгаа цуг байж, янз бүрийн ирээдүйн төлөвлөгөө боловсруулах нь чухал. Тэд сэтгэл зүрхэндээ ч ийм зай үлдээх бөгөөд үүнийхээ тухай хэнд ч хэлэхгүй.

 

9. Нум

Эрх чөлөөгүй байх гэдэг бол нумын хамгийн их айдаг зүйл. Түүний эрх чөлөөг, сонголтыг юу ч хааж боогдуулж болохгүй. Үгүй бол адал явдалт дуртай, өрсөлдөгч нум депресст орох билээ.

 

10. Матар

Матар бол зорилготой, шийдвэртэй хүн. Түүний хувьд тавьсан зорилгодоо хүрэхгүй байх нь шившиг юм. Тэд бүтэлгүйтлээс айдаг учир ялагдлаа хүлээх нь өөрийгөө байхгүй болгож байгаатай адил.

 

11. Хумх

Хумх зохиож ярих дуртай, хүнтэй амархан харьцаанд ордог, өөрийн элдэв бодол санаагаа бусадтай хуваалцах дуртай хүн билээ. Тэрээр бодол санаагаа илэрхийлэхэд саад болох болон өвөрмөц байж чадахгүй байхаас хамгийн их айна.

12. Загас

Загас бол өөрийнхөө өвөрмөц ертөнцөд амьдрах үр бүтээл сайтай хүн. Бодит байдал түүнийг заримдаа газарт буулгах боловч тэрээр эсэргүүцэн тэмцэж агаарт хөөрч, усанд шумбана. Загас өөртөө хариуцлага хүлээхээс айдаг нь хийсвэрээр сэтгэх байдлыг нь алдагдуулах учраас тэр гэнэ.

Одод орд болгонд хамгийн том айдсаа давах эрч хүч, энерги илгээдэг байна. Бүгд л айдсаа даван гарах хүсэл зоригтой учир хэрвээ та айж байвал өөртэйгөө ажиллаж айдсаа давж чаддаг болон хувь хүний хувьд өсөх хэрэгтэй.

Та эндээс өөрийгөө олж харав уу? Нийтлэл маань танд хэрэг болсон гэж найдаж байгаа ба та найз нөхдөдөө уг мэдээллийг хуваалцаарай.

123
ХөөрхөнХөөрхөн
37
ГоёГоё
26
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
20
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мила

    2020/03/18 at 17:19

    Үнэхээр их сонирхолтой байлаа

  2. Ганчимэг Цэгмид

    Ганчимэг Цэгмид

    2023/07/21 at 22:50

    Миний ордны айдас тохирохгүй байна.

  3. Г. Галаа

    Г. Галаа

    2023/07/22 at 03:37

    Shall dudla nass bi melkhii l de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *