Эмэгтэй хүн бүр өөрөөрөө төрөхийн 9 давуу талыг мэддэг байх ёстой

2

Зарим нэг эмэгтэйчүүдэд өөрөөрөө төрөх нь аймшигтай санагддаг байж болно, гэхдээ энэ байдлаар төрөх нь эх болон хүүхдэдээ тустай ажээ.

Хэрвээ та өөрөөрөө төрвөл дараах 9 давуу талыг эдэлнэ

1. Бие хурдан тэнхэрнэ. Өөрөөрөө төрсөн эмэгтэйн бие хурдан тэнхэрдэг, кесарево мэс заслын аргаар төрсний дараа нэг хэсэгтээ л хэцүү байдаг байна. Ээж хэний ч тусламжгүйгээр бүгдийг өөрөө хийж чадна, харин хэдхэн хоногийн дараанаас өөрийн урьд өмнө нь хийдэг байсан гэрийн ажилдаа ч орж чаддаг ажээ.

2. Төрөхөд окситоцин нь эмэгтэй хүнийг тайвшрахад тусалдаг, савны булчинг зохих ёсоор ажиллуулна, хүүхэд төрөхөд боломжийн хэрээр нээгдэхэд нөлөөлдөг байна. Төрсний дараах өдрүүдэд уг гормон пролактины ялгаруулалтад нөлөөлнө – хөхний сүү ялгарах тэр үйл явц. Мөн судалгаанаас харахад, окситоцин нь хүнийг тайвшруулж, айдсыг нь дарахад тусалдаг ажээ.

Өвчин намдаах тарилгын үеэр та биеийн доод хэсгээ огт мэдрэхгүй болно, тиймээс танд болон таны хүүхдэд тохирох ашигтай байрлалаа олж чадахгүйд хүрдэг байна. Үүнээс гадна та өөрийнхөө базлалтыг мэдрэхгүй учраас мэндлэх гэж байгаа хүүхдэдээ тусалж чадахгүй ажээ.

3. Өвчин намдаах тарилга нь эхийн цусны даралтыг огцом бууруулж болзошгүй, өөрөөр хэлбэл хүүхдэд цусаар дамжин очих хүчилтөрөгчийн хэмжээ багасна гэсэн үг юм.

Өвчин намдах тариа тариулсан эхээс төрсөн хүүхэд орон зайн баримжаа муутай байдаг, төрснөөсөө нэг сарын хугацаанд хөдөлгөөний зохицуулалтаа ч сайн хийж чаддаггүй. Таны бие махбодь болон эхэс нь хүүхдийг хэвлийд бойжиж байхад хорт бодисоос хамгаалдаг. Хүүхэд дөнгөж мэндлэнгүүт нялх хүүхдийн элэг өөрөө бие даан ажиллахад хүрнэ, өөрөөр хэлбэл зарим нэг хүүхэд хорт бодисоосоо салахад илүү цаг хугацаа хэрэгтэй гэж үзнэ.

4. Өвчин намдаах тариа нь хүүхдэд бас гаж нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй, жишээ нь төв мэдрэлийн систем болон амьсгалын замын системийг доголдуулах, биеийн дулаанаа зохицуулах үйл ажиллагаа алдагдахад нөлөөлж болзошгүй. Эдгээр гаж нөлөөний улмаас нэмэлт эм хэрэглэхэд хүргэнэ.

5. Өвчин намдаах тариа хийлгэвэл мөн хөхөөр хооллож чадах эсэхэд асуудал үүсэж болзошгүй, мөн өөрөөрөө төрөөгүй эхчүүдэд энэ асуудал түгээмэл тохиолддог. Хэрвээ хүүхэд байгалийн жамаараа төрсөн бол хөхөө хөхөх их сонирхолтой байдаг, яагаад гэвэл төрсний эхний 90 минутад уураг хөхөө амлаж чаддаг байна. Энэ нь эх, хүүхдэд маш чухал зүйл.

6. Өөрөөрөө жам ёсоор төрсөн хүүхэд эхтэйгээ богино хугацаанд сэтгэл хөдлөлийн харилцаа үүсгэж чаддаг. Хүүхэд төрж байхдаа эндрорфин хүлээн авдаг – ээжээсээ гарснаас хойш гадаад ертөнцөд зохицох чадвартай байдаг ажээ.

7. Эхийнхээ бэлэг эрхтнээр дамжин төрсөн хүүхэд элдэв нянгийн хамгаалалттай төрдөг байна.

8. Энэхүү хамгаалалтын нянгууд нь дархлааны систем тогтоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ, дөнгөж төрөөд л өтөл болтлоо нөлөөлдөг гэж үзэж байна.

Үүнийг кесарева мэс заслаар төрж байгаа хүүхдэд байхгүй гэж хэлж болохгүй, бүрэн судалж дуусаагүй судалгаа юм. Гэхдээ эрүүл бус гэдэс, ходоодны орчин нь харшилтай холбоотой байх, дархлаа сулрах, зүрх-судасны өвчлөл, зарим нэг төрлийн хавдар, депресс/түгшүүр, чихрийн шижингийн 2-р төрөл энэ бүгд өтөл насандаа илэрч болохыг үгүйсгэхгүй.

9. Өөрөөрөө төрөхөд нялх хүүхдийн тархинд уураг ялгаруулахад нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн тархины хөгжилд тун чухал үүргийг цаашид гүйцэтгэх юм.

64
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Отгоо Сажин

    Отгоо Сажин

    2018/06/02 at 12:09

  2. Отгоо Сажин

    Отгоо Сажин

    2018/06/02 at 12:09

  3. Д. Гантөмөр

    Д. Гантөмөр

    2018/06/02 at 14:17

    Iim ach holbogdliig emegtei hun bur medeed uuruur i turuh geheer emch nar neg shaltgaan helj uursdiin amar argaar shuud kserbo l gene.Emch nart sanhuugikn hu if ashigtai geh talaar unshij bsnaa sanalaa.Emch nar hyarzan tushij turuulj bna uu.Iim setgel zutgeltei emch nar bga bolib uu.Emch nariin ajil zutgeliig harluulah gesengui.Harin zubluguu ni am ajlijn negdliig hangaasai gesendee hellee.

  4. Dulmaa Munkh

    Dulmaa Munkh

    2018/06/02 at 15:36

    Хүний зовлонгоор тоглоод яахав дээ. Төрж чадахгүй үхэлтэй биш. Янз бүрийн л проблем байгаад л хагалгаанд ордог. Хэн л мэс хүргүүлэхийг хүсэв гэж.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *