Хөлбөмбөгийн ертөнц шуугиж эхэллээ: энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хэн авах нь тодорхой болжээ

0

Модрич “UEFA” болон “FIFA”-ийн шилдэг тоглогч болсны дараа дахин нэг шагналыг хүртэх нь тодорхой болж байх шиг байна.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Лука Модрич 2018 оны “Ballon d’Or”-ийг хүртэх нь тодорхой болсон байна.

“Sky Italia” эх сурвалж ирэх 7 хоногийн даваа гаригт Парис хотод болох арга хэмжээний үр дүнг наана нь ил болгож, аль тоглогч ялагч болохыг зарлалаа.

GETTY – CONTRIBUTOR

Ялагч нь Лука Модрич байх гэнэ.

AFP OR LICENSORS

Месси 2007 оноос хойш анх удаагаа ДАШТ-д үзүүлсэн таагүй тоглолтоосоо болж эхний 3 байранд шалгарч үлдээгүй юм байна.

Хорватын плеймейкэр “UEFA” болон “FIFA”-ийн шагналуудыг бүгдийг нь түүгээд амжсан билээ.

33 настай Модрич дээрх шагналуудыг Кристиано Роналдо болон Лионел Месси нараас булаагаад байсан юм.

Ювентус клубын довтлогч Роналдогийн хувьд санал асуулгаар түүний ард хоёрдугаар байранд бичигдсэн бол, дэлхийн аварга болсон Энтуан Грийзманн /Атлетико Мадрид клубын довтлогч/ гуравдугаар байрт шалгарчээ.

Месси тэртээх 2007 онд Кака дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох үед эхний гурван байрт шалгарч чадаагүй юм.

GETTY – CONTRIBUTOR

33 настай Роналдо одоогоор Ювентус клубын супер од болсон бөгөөд өнгөрч буй энэ жил Аваргуудын Лигт Реал Мадрид клубыг 3 дараалан түрүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн билээ.

GETTY – CONTRIBUTOR

Харин Франц залуугийн хувьд улсынхаа шигшээ багийг дэлхийн аварга болгосноос гадна Атлетико Мадрид клубын Европа Лигийн аварга болоход голлох үүргийг гүйцэтгэсэн юм.

“Sky Italia” дээрх мэдээллээс гадна Роналдо болон Грийзманн нарыг ирэх даваа гаригт болох дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах арга хэмжээнд үр дүнг мэдсэн учир оролцохгүй гэдгийг баталсан байна.

REUTERS

Харин хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа хөлбөмбөгчин болох Парис Сан Жермейн клубын довтлогч Килиан Мбаппегийн хувьд эхний гурван байрт шалгарч чадаагүй бөгөөд тэрээр 21 нас хүрээгүй байхдаа дэлдэн чихтийг өргөсөн хамгийн шилдэг тоглогч болсон билээ.

Месси өнгөрч буй энэ жил Барселона клуб болон улсынхаа шигшээ багийн төлөө нийт 49 гоолыг оруулсан ч Аргентин ДАШТ-д хангалттай амжилтыг үзүүлж чадалгүй нутаг буцсан.

Бразилын шилдэг хөлбөмбөгчин Марта энэ жилийн дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналыг хүртэх бол Английн шигшээ баг болон Ливерпүүл клубын хамгаалагч Трент Александер-Арнольд бэлгэдлийн шигшээд багтсан гэх эх сурвалжийн мэдээ байгаа юм.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *