Ухаалаг зурагтны тань хийж чадах таны мэдэхгүй 10 зүйл

8

Бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон телевизорын технологи өдөр ирэх бүр асар хурдацтайгаар шинэчлэгдсээр байгаа билээ. 21-р зууны гайхалтай шинэ технологи болох ухаалаг зурагтыг мэдэхгүй хүн үгүй биз ээ, гэвч та зурагтныхаа ид шидийг бүрэн гаргаж чадахгүй байна уу? Түүнд ямар гайхалтай зүйлс агуулагдаж байгааг мэдэхгүй байна уу? Тэгвэл бид та бүхэнд ухаалаг зурагтанд байх давуу талууд, бяцхан нууцуудыг танилцуулахаар бэлдлээ.

Телевизийн технологийн хамгийн чухал өөрчлөлт бол Smart TV-ийн эрин юм. Smart TV нь гайхалтай шинэ боломжуудыг бий болгосны зэрэгцээ телевизийн салбарт маш том хувьсгал хийсэн.

Ухаалаг телевизийг мөн “Холбогдсон Зурагт” хэмээн нэрийддэг. Ухаалаг ТВ интернетэд холбогдох боломжтой учраас энгийн зурагтаас маш олон давуу талтай, илүү олон сонголттой, илүү хялбар, илүү хяналттай гэсэн үг. Дуусашгүй олон кино болон нэвтрүүлгүүд, дээрээс нь нэмээд интернетийн супер хүч! Тоо томшгүй олон контент таныг хүлээж байна.

1. Вэб хөтөч

Компьютерийн чинь дэлгэц хичнээн том байлаа ч өргөн дэлгэцийн зурагттай харьцуулах аргагүй юм. Тиймээс ч маш олон хүн зөөврийн компьютероо HDMI кабел ашиглан ухаалаг зурагтандаа залгадаг болсон билээ. Тус кабел таны зурагтыг компьютерийн дэлгэц болгон хувиргаж веб хөтөч ашиглах, Youtube, Amazon Prime гээд хүссэн бүхнээ үзэх боломж олгоно. Гэхдээ заавал ийм хуучны, болхи арга хэрэглэсээр байх уу?

Ухаалаг зурагтуудад одоо үйлдвэрээсээ вэб хөтөч суулгачихсан байдаг болсон тул онолын хувьд интернетийг ямар ч компьютергүйгээр ашиглах боломжтой болоод байна.

Та гар утас, таблетгүй нөхцөлд удирдлагаа бариад л хүссэн вэб сайт руугаа хандаж болох нь байна шүү дээ.

 

2. Netflix-т “Сайн уу” гэж хэлээрэй!

Нэтфликс нь ТВ болон кино дамжуулах үйлчилгээ ба одоогоор дэлхийг байлдан дагуулж буй хамгийн том сан билээ. Хэдэн мянган ТВ сет, кинонууд, баримтат кинонууд, хүүхдийн нэвтрүүлгүүд мөн олон улсын контентууд зөвхөн Нэтфликс-т байгаа ба нэг сарынх нь төлбөр  кино театрын тасалбараас ч бага үнэтэй. Гаргах зөвшөөрөл өгсөн даруй цаг алдалгүй шинэ контетнууд болон цувралууд нэмэгдэж байдаг.

Зөвхөн Нэтфликс л гаргах эрхтэй House of Card, Orange Is The New Black зэрэг олон алдартай бүтээл агуулагддаг. Мөн Нэтфликс нь Монгол улсад ашиглагдах албан ёсны зөвшөөрөлтэй болсон тул та яг одоо ухаалаг зурагтныха Netflix апп-ыг нээж бүртгүүлээрэй!

 

3. Сошиал медиад хандах

Бидний ихэнх нь Facebook орохгүйгээр хэдэн цаг ч тэсэхээ байсан. Хэрэв та сошиал медиа дахь мэдээллүүдээ зурагтныхаа урдаас босолгүйгээр шалгах хүсэлтэй байгаа бол, азтай л байна: Samsung брэндийн ухаалаг зурагтууд Facebook, Twitter-ийн апплекэйшнүүдийг суурилуулах боломжтой болсон.

Ухаалаг зурагтаараа статусаа шинэчлэх нь хүндрэлтэй ч Facebook, Twitter-ээ шалгахыг хүссэн хүнд тансаг зурагтаа ашиглачихна гэдэг таатай л зүйл.

 

4. Ухаалаг ТВ-ээ утас, нөүтбүүк эсвэл таблеттайгаа холбо

Ухаалаг зурагт бусад төхөөрөмжтэй холбогдох боломжтой байдаг ба ТВ-ийн өндөр нягтаршил бүхий том дэлгэцийг утастайгаа холбож мэдээ нийтлэл унших, компьютер эсвэл таблетнаасаа зураг, бичлэг үзэх, интернет ухаж, утсан дээрх тоглоомоо хүртэл том дэлгэцээр тоглож болно.

5. ТВ апп-уудын хязгааргүй ертөнц

Ухаалаг ТВ-ийн апп үнэхээр баялаг. Мэдээ, цаг агаар, спорт, энгийн тоглоомууд хүртэл бий. Шинэ апп-ууд тогтмол нэмэгдэж, цаг үргэлж Ухаалаг ТВ-д тань шинэ контентуудыг дамжуулах болно. Ухаалаг ТВ апп-уудаас хүн бүр өөрт тохирсон, хэрэгтэй гэж үзэх зүйлсээ олж авч чадна.

Зарим апп-ын тусламжтайгаар та Smart TV-ийнхээ дэлгэцийг тоон технологид суурилсан гэрэл зургийн цомог болгон хувиргах боломжтой бол зарим нэг нь дэлгэцийг покерын ширээ, тоглоомын талбар, хоолны жорны ном гэх мэтчилэн янз бүрийн хувилбараар өөрчилж ашиглах боломжийг олгоно.

 

6. Эрүүл мэнддээ анхаарах сайхан боломж

Спорт заал руу явах зав гарахгүй байна уу? Тэгвэл ухаалаг зурагт тань танд туслах болно. Nintendo’s Wii гэх дасгалын төхөөрөмж төмснүүдэд галбираа засахад нь тусалсныг санаж л байгаа биз дээ? Өнөө үед бол олон тооны ухаалаг зурагтууд цэсэндээ фитнесс болон дасгалын аппликейшнүүдийг ашиглах боломжийг олгодог болсон.

Samsung-ийн үлгэр жишээ апплекэйшн болох Fitness VOD-д йог, аеробэк, бодибилдингийн дасгалууд өгөгдсөн байдаг. Бодит хувийн дасгалжуулагч нар таныг төрөл бүрийн аргаар, чадварын өөр өөр түвшин бүхий видео хичээлүүдээр зааварчилж чиглүүлнэ. Ямар ч тусгай дасгалын төхөөрөмж, спорт заалны гишүүнчлэл шаардахгүйгээр та гэртээ зурагтынхаа өмнө дасгал хийх багахан зай гаргахад л хангалттай.

 

7. Апп-ынхаа жагсаалтад Youtube-ийг нэмээрэй

Дэлхийн өнцөг будан бүрээс цацагдаж буй видео контентууд, дэлхийн шилдэг хөтөлбөрүүд, видео клипүүд, киноны трэйлэрүүд, сурвалжлагууд, бас зарим үнэгүй үзэх боломжтой кинонууд зөвхөн хамгийн том видео сайт болох Youtube-д байршдаг бөгөөд та Youtube апп-ыг нээгээд гэр бүлээрээ сонирхолтой, адал явдалтай, хөгжилтэй зүйлсийг үзэж болох юм.

 

8. Multi – Link дэлгэцийн горим

Samsung-ийн MULTI-LINK Screen горим нь цагийг илүү зугаатай өнгөрүүлэх боломжийг олгоно. Та Smart зурагтынхаа дэлгэцийг хоёр хуваагаад хэд хэдэн нэвтрүүлэг зэрэг үзэж болно.

  • Та нэг зурагтаараа хоёр сувгийн нэвтрүүлгийг зэрэг үзэж болно.
  • Та зурагтаа үзэнгээ интернет дэх хуудсуудыг нэгэн зэрэг нээж болно.
  • Та зурагтаа үзэнгээ өөрт хэрэгтэй апп-уудыг нээж түүн дээрээ ажиллаж болно.

 

9. Консолгүйгээр видео тоглоом тоглох

Гэртээ ганцаараа зурагтнаас өөр цаг нөхцөөчих юмгүй. Гэхдээ бас зурагтаа үзмээргүй. Хэрвээ Playstation-тэй байсан бол, даанч одоо бол алга. Шийдэл нь? Ямар ч консол шаардахгүйгээр зурагт дээрээ тоглоом тоглож болно

Ихэнх зурагтууд зугаатай, энгийн мини-тоглоомуудыг суулгаж болохуйц болсон. Зурагтын удирдлага тоглоом тоглоход зориулагдаагүй хэдий ч энгийн тоглоомын хувьд дажгүй ажиллачихна.

Ухаалаг зурагт олон зүйлийг илүү хялбар болгохоос гадна ганцхан товч дараад илүү их энтертайнмент орчныг бий болгоно. Харин Та бэлэн үү?

 

10. Цаг агаарын мэдээ ашиглах

Мэдээж та хүссэн үедээ ухаалаг утсаа ашиглан цаг агаарын мэдээгээ шалгачихна. Гэсэн ч ухаалаг зурагтын үнэмлэхүй хэмжээ таныг цаг агаарын мэдээг илүү нухацтай хүлээн авахад хүргэнэ. Дэлгэц дүүрэн шуурганы мэдээг харахаас нааш үнэмшилтэй санагдахгүй шүү дээ.

Том дэлгэцэн дээр цаг агаарын нарийвчилсан мэдээ харахын тулд Accuweather, The Weather Network, The Weather Channel зэрэг аппликейшнүүдийг татаж авахад болно. Тус аппликейшнүүд цаг агаарын мэдээг цаг цагаар зурагтай нь хүргэхээс гадна зарим улс орны цаг агаарын мэдээг шууд дамжуулан хүргэдэг.

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр Samsung 49 инч, 55 инчийн ухаалаг зурагтуудыг ХҮҮГҮЙ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, 12 сарын хугацаатай хуваан төлөх нөхцлөөр худалдаалж эхэллээ.

Мөн 65 – 75 инчийн ухаалаг зурагт худалдан авбал Galaxy J7, Galaxy A8, Galaxy S8, Galaxy S9 гар утаснуудыг бэлэг болгон өгч байна.

Лавлах утас: 1800 2555

Дэлгүүрийн хаяг:

Скай Теди салбар: Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ төвийн 1 давхарт

Макс Мол салбар: МАКС МОЛ их дэлгүүрийн 4 давхарт

Энканто салбар: ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт

Эрдэнэт салбар: Эрдэнэт хотын Өлзийтбулаг худалдааны төв

Веб хуудас: www.technozone.mn

11
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/05/17 at 16:08

    Woo

  2. Зочин

    2018/05/17 at 16:08

    Woo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *