Өвөрмөц содон биеийн бүтэцтэй хүмүүсийн бусдын гайхшралыг төрүүлж, амыг нь ангайлгах 15 гэрэл зураг

0

Дэлхий дээр өдгөө 7.9 тэрбум хүн аж төрж байна. Энэ олон хүний дунд төрөлхийн гоц авъяастай, эгэл жирийн хүмүүсээс өөр биеийн бүтэцтэй хүмүүс олон бий. Манай сайт уншигч танд толгой дээрээ автомашин тогтоож чаддаг хүнээс эхлээд бие нь яг л резин мэт толгойгоо 180 хэм эргүүлж чаддаг хүн гэх мэт бусдаас содон хүмүүсийн гэрэл зурагнуудыг толилуулж байна.

1. “Миний гарын үе хоёр тал руугаа нугардаг.”

© mariettia / imgur

 

2. Резинэн хүн хэмээн алдаршсан Jaspreet Singh Kalra толгойгоо 180 хэм эргүүлж чаддагаас гадна хөлөө арагшаа нугалж мөрөө чөлөөтэй давуулж чаддаг.

© Barcroft Media / Barcroft Media / Getty Images

 

3. “Миний гар ингэж нугарч чаддаг.”

© Individual_Owl_8109 / reddit

 

4. 1999 онд John Evans хэмээх нэгэн эр 159.6 кг жинтэй энэ машиныг толгой дээрээ 33 секундийн турш тогтоож байв.

© Michael Dorrington / Shutterstock.com

 

5. 2017 онд 10 настай G. Devisri Prasad хэмээх Энэтхэг хүү 184 м зайд эгнүүлэн тавьсан хөндлөвч доогуур дугуйт тэшүүртэй явж байв.

© Paavans / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

 

6. Соронзон хүн хочоороо алдартай Liew Thow Lin биедээ 35 кг хүртэлх жинтэй төмөрлөг зүйлсийг тогтоох чадвартай.

© Discovery UK / YouTube

 

7. “Эхний зурагт байгаа гар маань энгийн нэгэн гар шиг харагдавч, дараах зурагнуудыг харвал…”

© ComicPlatypus / reddit

 

8. Alain Robert хэмээх энэхүү эрд тэнгэрт тулсан өндөр барилгууд руу авирахад цүнхтэй шохой, авиралтын зууралт сайтай гутал байхад л хангалттай.

© ChinaImages / Depositphotos.com

 

9. 1 ой, 1 сартай байхдаа хараагүй болсон Daniel Kish бүсгүй орчны дуу чимээгээр баримжаа авч их хотын хөдөлгөөнд дугуйтай оролцдог.

© PopTech / Wikimedia Commons, © CC BY-SA 2.0

 

10. Raj Mohan Nair хэмээх энэ эр өөрийн биеэс цахилгаан ялгаруулж, хэд хэдэн гэрлийн чийдэнг нэгэн зэрэг асааж чаддаг.

© Mazhavil Manorama / YouTube

 

11. Энэ эр ийнхүү бясалгал үйлдэж, амьсгалын дасгал хийж биеийн дотоод дулаанаа нэмэгдүүлж тэсгэм хүйтнийг чармай нvцгэн тэсвэрлэж чаддаг.

© Tanumanasi / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

 

12. Ru Anting хэмээх энэ Хятад эр нүднээсээ нулимс үсэргэж цаасан дээр юм бичиж чаддаг.

da.greats

Танд бусдаас онцгой содон авъяас бий юу?

5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *