Хятадад шоу үзүүлбэр үзүүлж байсан хэдэн зуун дронууд гэнэт унтарч хүмүүсийн толгой дээрээс унаж эхэлжээ

0

Их газрын хятадууд дроны шоуг ихэд үзэж сонирхдог улс. Төрөл бүрийн сурталчилгааны арга хэмжээний үеэр ашиглана, улсын баяр наадмаар нисгэж хөөргөнө. Гэхдээ энэ удаад 10 дугаар сарын 1-нд Ченжоу хотод болсон шоу төлөвлөсөн ёсоор болж өнгөрсөнгүй.

Хотын нэг гудамжинд хөөргөсөн 200 гаруй дрон гэнэт унтарч газар, мод, зогсоолд байсан машинууд дээрээс унаж эхэлжээ. Нисгэсэн дронууд уг нь томоохон худалдааны төвийн нэрийг бүтээх төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Уг үзүүлбэрийг сонирхохоор 5000 гаруй үзэгчид талбайд цугласан байсан ба тэд ч сандралдаж эхэлжээ. Хятадууд “болгоомжтой”, “гүйгээрэй” гэж хашхиралдан хүүхдүүдээ аван дэлгүүрийн хаалгаар дaйрч ослоос аль болохоор зугтаахыг хичээж байгаа нь бичлэгээс харагдана.

Шоу зохион байгуулагчид программд алдаа гарсан тухай дараа нь мэдэгджээ. Харин сошиал сүлжээ хэрэглэгчид өөрсдийн хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. Зарим нэг нь хайхрамжгүй байдалтай холбон тайлбарлажээ: дронуудыг бүрэн гүйцэд цэнэглээгүй байсан гэж үзсэн байна. Нөгөө нэг хэсэг нь далд явуулга буюу өрcөлдөгчдийн зүгээс хийсэн муу аргатай холбон үзжээ.

7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *