
Жинхэнэ хайр бол хоёр хүний сэтгүүлийн нүүрэн дээрх шиг өөд өөдөөсөө хараад инээж байгаа зураг биш. Энэ бол алс хол амар тайван газар очиж, нөхөр нь эхнэрийнхээ чандрыг голын усанд хийхийг, тэргэнцэр дээр суудаг ах нь дүүдээ алхахыг зааж өгөхийг хэлнэ. Эдгээр жишээнүүд хүмүүс бие биенийхээ амьдралтай хэрхэн холбогддог, ямар чухал хэсэг нь болдгийг харуулна.
Та эдгээр зургуудыг алгасалгүй заавал үзээрэй. Жинхэнэ хайр дотроос нь үнэртсэн 25 фото зургийг толилуулъя.
1. “4000 км газар нисэж, 2 цаг автомашинаар явж, 6 цаг уулын дугуй унаж, эхнэрээ энд тайван нойрсууллаа.”

2. “Миний муур эгчийгээ алдчихсан юм. Тэр өдөр бүр хагас цагийн турш ийм байдалтай суудаг.”

3. “Миний Ээжүүдийн баярын өдрөөр зориулж зурсан уран зураг ээжид маань таалагдах эсэхэд эргэлзэж байлаа. Гэвч түүнд маш их таалагдсан бөгөөд тэр даруйд нь зургийг нь авч, найзууд руугаа явуулсан.”

4. “Дөнгөж 7 хоногийн өмнө хорт хавдартай гэж оношлогдсон ахлах сургуулийн найз маань үхлийн өмнө хайр дүүрэн харцыг бусдад бэлэглэсэн юм.”

5. Дүүгийн маань нохой гүйгээд явчихсан. Тэр түүнийг эргээд ирнэ гэсэн итгэлтэйгээр бүх л өдөржингөө хүлээсэн

6. “Би 4-р сард ээжийгээ алдсан юм. Миний 15 настай охин Талархлын баярын өдрөөр надад, аавдаа болон ахдаа оройн зоог барих ширээ засжээ.”

7. “Өнөө шөнө нисэх онгоцны буудал дээр бид юм уншиж буй зөөлөн дуу чимээг сонссон юм. Харин энэ залуу Бөгжний эзэн зохиолыг хүүхдүүддээ утсаар уншиж өгч байв.”

8. “Ээж маань өнөөдөр намайг Араатны хаан Арсланг үзүүлэхээр дагуулж явсан. Тэгэхдээ тэр надад намайг дөнгөж хөлд орж байх үед хүүхэлдэйн киног нь үзэхээр намайг бас дагуулж явж байх үедээ худалдаж авч байсан тасалбарыг үзүүлсэн.”

9. Аав маань Зул сарын баярын өмнөхөн эмнэлэгт хүргэгдсэн юм. Бид түүнийг гэртээ эргээд ирж чадах эсэхийг мэдэхгүй байв. Энэ бол миний эцэг эхийн Зул сарын баярын өдрөөр хийсэн бүжиг

10. Хайр гэдэг хамтдаа өсч торнихыг хэлнэ

11. Хайр бол бэлгэнд хэр их мөнгө үрэхийг хэлэхгүй. Харин хэр чин сэтгэлээсээ түүнд зориулж байгааг хэлэх биз ээ

12. “Би сүйт залуугийнхаа хамтаар анхныхаа хүүхдийг 5-р сарын 18-нд өлгийдөн авлаа. Бид харин манай нохойгоо бяцхан үрийг маань ингэж хүлээж авна гэдгийг мэдсэнгүй.”

13. “Манай муур биднийг охиндоо үлгэр ярьж өгөх үед аль хэдийнээ хажууд ирчихсэн ингээд байж байдаг.”

14. “Энэ эмэгтэй нэрээ нууцлан манай орон сууцны оршин суугчдад өөрийн жигнэсэн жигнэмгээ үлдээдэг байв. Тэр саяхан баригджээ. Түүнийг Dorothy гэдэг.”

15. “Өөрийнхөө дуу хоолойгоор би чамд хайртай гэж хэлсэн долгионыг хэвлэж гаргаад эгчийнхээ шүүгээнд хийчихлээ.”

16. “Би түүнийг олон жил айлын ганц бас хэтэрхий эрх байсан учраас бяцхан дүүгээ яаж хүлээж авах бол гэдэгт санаа зовж байлаа…”

17. “Ахын хайр: авга ах маань 1969 оны Зул сарын баяраар гацуур модны тоглоомыг санамсаргүй эвдэлчихсэн аавыг маань тайтгаруулж байгаа нь…”

18. “Үрчлүүлээд 31 жил өнгөрсний дараа би том эгчтэйгээ анх удаагаа уулзлаа.”

19. “Эмээ маань 94 насандаа таалал төгслөө. Өвөө маань 1980 онд бурхан болсон юм. Эмээ маань өвөөгийн орыг 40 жилийн турш анх яг ямар байснаар нь хадгалж ирсэн.”

20. “Жинхэнэ хайр: Өвөө маань комд орсон эмээг маань сэрээх гэж оролдож байна.”

21. “Өвөө маань алхагчгүйгээр биеийн тэнцвэрээ олж чадахгүй, харин эмээ маань явж чадахгүй. Тиймээс тэд хамтдаа асуудлыг шийдэж чаджээ.”

22. “Хоёулаа 81 настай бэлэвсэрч хоцорсон ахмадууд. Найзын маань эмээ 64 жилийн дараа сэтгэлээ нээж, хэд хэдэн удаа болзсон үе тэнгийн эрхэмтэй гэрлэжээ.”

23. “Ээж маань намайг анх удаагаа амьсгалахад тэвэрч байсан бол, би түүнийг эцсийн удаа амьсгалахад нь тэвэрч байлаа. Тандаа хайртай шүү бас маш их санаж байна!”

24. “7 настай охин маань энэ хүчирхэг гэрэл зургийг авсан юм. Бид 8 настай Zeus нохойдоо баяртай гэж хэлэх үед зургийг авч амжжээ.”

25. “Миний гараас барь, би чамд харуулъя… Миний хүү бяцхан дүүдээ хэрхэн алхахыг зааж өгч байна (тэргэнцэр дээрээс).”

Таны мэдэх хүмүүсийн дотор хэн нь жинхэнэ хайрыг бодитоор харуулж байсан бэ? Тэр хүнийхээ нэрийг сэтгэгдэл бичих хэсэгт заавал бичиж үлдээгээрэй.








Ариука Оюун
2020/06/07 at 10:20
nohoi ni ymar hoorhon ym be hair hvrchlee uhaantai nohootoi ym aa
М. Хулан
2020/06/07 at 13:16
bi bur uillaa
Lisa Ami
2020/06/07 at 16:16
uneheer zurhnii utsiig hunduj ih uiluulllaa
Iderzaya Khashbat
2020/06/07 at 21:01
Үнэхээр сэтгэл хөдлөм агшнууд бна дааа
Byambadorj Saraa
2020/06/07 at 23:07
Setgel khodlom agshnuud bna
Mend-Amar
2020/06/07 at 23:59
Namaig anh amisgalhad eej mini. Harin.eejiigee suuliin udaa amisgalhad bi. Garaas n bariad…udseen
Davaa Davaa
2020/06/08 at 01:30
setgelin utas hunduj bn.
Dulamjaw Batbileg
2020/06/08 at 09:33
Yvj
Turbat Turuu
2020/06/08 at 17:27
Anun Goo
2020/06/08 at 22:09
Erdenechimeg Chimgee
2020/06/09 at 00:04
.🔆💔🔇
Ану Үжин
2020/06/09 at 16:43
❤️
Оюухай Оюух
2020/06/10 at 02:07
Чамд баярлалаа