Яагаад гэр амьтай залуутай болзох ёстойг илтгэх 15 шалтгаан. Хэрэв та ийм залууг өөрийн болгож авсан бол тэнгэрээс од шүүрлээ л гэж мэд!

2

Гэр амьтай хүн танд хаалгаа онгойлгож өгвөл та түүний ертөнцөд нэвтэрлээ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний талаарх боломжит бүх мэдээллийг олж авч болно. Хэрэв та гэртээ байх эсвэл олон хүн цугларсан дуу чимээтэй газарт байхаас залхсан бол, танд сайхан адал явдлыг эхлүүлэх боломж олдлоо. Яагаад гэвэл гэр амьтай хүмүүс танд жинхэнэ хөгжилдөх гэж юу байдгийг харуулна. Гэр амьтай хүнтэй болзох нь гэнэтийн бэлэг задлахтай адил сонирхолтой санагдана. Учир нь тэр таныг гэртээ оруулж, өөрийнхөө ертөнцөд нэвтрүүлж байгааг санаарай!

Гэхдээ та энэ бүхэнд эргэлзэж байвал, гэр амьтай залуутай яагаад болзох ёстой болохыг илтгэх дараах шалтгаануудыг сонирхоод үзээрэй.

1. Хэрэв гэр амьтай залуу таныг сонгосон бол та түүний анхаарлыг татах гайхалтай зүйл хийжээ

Энэ талаар бодоод үз, хэрэв гэртээ байх дуртай хүн тантай болзохын тулд хөлөө хаалганы гадна талд тавьсан бол, танд бусдын анхаарлыг татах ямар нэгэн онцгой чанар байна гэсэн үг.

© Love and Other Drugs / 20th Century Fox

 

2. Хэрэв тэр сайхан хувцасласан байвал, тэр таны төлөө их сэтгэл гаргажээ

Тэд гадуур гарах дургүй боловч, хамт цагийг өнгөрүүлэхийн тулд эсвэл хэн нэгэн дээр очиж байна гэсэн сэтгэлээр гадаад төрхөндөө анхаарсан байвал, энэ нь танд зориулсан гэж ойлгож болно. Тэр тусмаа гэр амьтай хүмүүс энэ үйлдлийг хийвэл, тэд өөрийнхөө тав тухаас илүүтэй танд ач холбогдол өгсөн байна.

© Mr/ & Mrs. Smith / 20th Century Fox

 

3. Тэд хэрхэн амттай хоол хийхийг мэддэг

Гадуур тэгтлээ гараад байдаггүй залуус гэртээ хэрхэн хоол хийхийг мэддэгээс гадна тэдэнд арвин туршлага бий гэсэн үг. Ахлах тогоочийн дайны чадвартай байхыг ч үгүйсгэхгүй. Иймд хэрэв та энэ төрлийн залуутай болзож эхэлж байгаа бол өдөр бүр амттай хоол идэх нь ээ.

© Burnt / The Weinstein Company

 

4. Тэд шоу цэнгээний газар бусад охидыг өдөж хоргоохгүй, яагаад гэвэл тэд тийм газраар үйлчлүүлдэггүй

Ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг хүн аль хэдийнээ хэн нэгэнтэй болзож эхэлсэн бол, өөр хэн нэгнийг хайж, шоу цэнгээний газраар явах нь юу л бол. Тэгэхээр та түүнийг хайр сэтгэлдээ үнэнч байх тал дээр санаа зовохгүй байж болно.

© Destination Wedding / Regatta

 

5. Гэртээ байснаар та хоёр их мөнгө хэмнэнэ

Гадуур хооллохгүй, аялахгүй эсвэл өөр бусад зүйлсэд мөнгө зарцуулахгүй байснаар та асар их мөнгийг хэмнэх боломжтой. Та хоёр үрээгүй мөнгөө хуримтлал болгож, дараа нь хэрэгтэй зүйлд зарцуулж болно.

© Up / Walt Disney Studios Motion Pictures

 

6. Тэд хувийн орон зай хүн бүрд хэрэгтэй гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ

Гадна ертөнцтэй харьцуулахад, гэр орон харьцангуй хөл хөдөлгөөн багатай, тэр тусмаа гэр амьтай хүний амьдарч буй газар. Тэд хувийн орон зайг маш өндөр ач холбогдолтой зүйл гэж үздэг. Тэд таны хувийн орон зайг хүндэтгэж, сэтгэл доторх нууц руу чинь хамаагүй өнгийж харахыг хүсэхгүй л болов уу.

© If Beale Street Could Talk / Annapurna Pictures

 

7. Тэдний гэр супер тав тухтай байдаг

Хэрэв та удаан хугацаагаар гэртээ байхаар зорьж байгаа бол тэд танд гайхалтай тав тухтай орчинг бүрдүүлнэ. Гэр амьтай хүмүүс үүнийг сайн мэддэг. Мөн тэд гэрээ ямар л бол ямар хугацаагаар цэвэр цэмцгэр байлгаж чадна. Магадгүй тэд гэрээсээ ажлаа хийдэг байж болох ч, хамтдаа өнгөрүүлэх цагийг төлөвлөчихсөн байна.

© Friends with Benefits / Screen Gems

 

8. Хамтдаа өнгөрүүлэх олон цаг бий

Гэр амьтай залуутай болзох нь та хоёрт хамтдаа өнгөрүүлэх олон цаг гарна гэсэн үг. Хамт кино үзэж, гал тогоонд бие биедээ тусалж эсвэл буйдан дээр нэгнийгээ тэвэрч хэвтэж болно. Энэ мэт гэр амьтай биш хүнтэй хамт өнгөрөөж чадахгүй гайхалтай мөчүүдийг түүнтэй хамт өнгөрөөнө.

 

9. Тэд “Netflix” эсвэл “Amazon Prime”-ийн эрхийг худалдаад авчихсан гэдэгт эргэлзэх хэрэггүй

Гадуур гарахгүй үед та хоёрт хамтдаа сонирхолтой кино болон телевизийн шоу үзэх цаг олон гарна. Гэр амьтай хүний гэр орон энэ бүхэнд зориулагдсан байдаг. Тухтай буйдан, том дэлгэцтэй телевизор болон интернетэд холбогдсон байх нь ойлгомжтой.

© Love and Other Drugs / 20th Century Fox

 

10. Тэд ном эсвэл киноны мэргэжилтнүүд байдаг, тиймээс танд найдвартай санал тавина

Хэрэв та гэр амьтай залуутай болзвол, тэднийг ном эсвэл кинонд нугасгүй дуртай болохыг та олж мэднэ. Та ч бас энэ төрлийн хүн бол, та хоёр хамтдаа ном эсвэл кинонд донтогчид гэдэг утгаараа гайхалтай мөчийг хамтдаа өнгөрүүлнэ.

© 500 Days of Summer / Fox Searchlight Pictures

 

11. Тэд гэр цэвэрлэхдээ гаргууд

Бохир гэр орон хэзээ ч гэр амьтай хүмүүсийн байдаг газар биш. Гэр амьтай хүмүүс үргэлж гэр орноо цэвэрлэхэд цаг зав гаргадаг. Мөн тэд хэзээ ч эмэгтэй хүнийг гэр цэвэрлэх ёстой гэж шаардахгүй. Учир нь эдгээр залуус гэр орны ажил зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой зүйл гэж боддоггүй.

© Desperate Housewives / ABC

 

12. Тэдэнд нийгмийн баталгаа хэрэггүй

Тэдний гэр бол тэдний ертөнц. Тэд бусад хүмүүсийг гайхшруулахын тулд амьдардаггүй. Тэдэнд тэдний гэр орон, бас та байна. Мөн цөөн хэдэн найз нар байна. Эдгээр зүйлс байхад л тэдэнд хангалттай.

© America’s Sweethearts / Sony Pictures Releasing

 

13. Тэдэнд цөөн тооны найз байдаг

Гэр амьтай байна гэдэг нь нийгмээс бүрэн тусгаарлагдана гэсэн үг биш. Тэд мэдээж нийгэмд хөл тавина, гэхдээ тэдний хүрээлэл цөөн хүмүүсээр хэмжигдэнэ. Танд таатай нь гэвэл, та олон хүний нэр цээжилж, олон хүнтэй танилцах шаардлагагүй гэж ойлгож болно.

© Friends / Warner Bros. Television

 

14. Мөн мэдээж тэжээвэр амьтан бий

Та хоёр хамтдаа тэжээвэр амьтадтайгаа цуг цагийг зугаатай бас хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

© Dog Days / LD Entertainment

 

15. Танд гэртээ өөрийн гараар хийсэн бэлэг бэлэглэнэ

Онцгойлон танд зориулж, таны төрсөн өдөр эсвэл баярт мөчөөр бэлэг бэлэглэх бөгөөд үүнийг тэр өөрийн гараар сэтгэлээ шингээн хийсэн байна. Тэр таны дуртай зүйлд ач холбогдол өгөх бөгөөд түүний бэлэглэсэн бэлэг үнэхээр үнэ цэнэтэй байх болно.

© P.S. I Love You / Warner Bros. Pictures

Та гэр амьтай буюу гэрсэг хүнтэй болзох уу эсвэл гадуур байх дуртай хүнтэй болзох уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

10
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2019/10/25 at 21:59

    Esregeeree emegtei ni bas ger amitai baival yah uu yg tuunshig bi hehe

  2. Mendbayar Mendbayar

    Mendbayar Mendbayar

    2019/10/26 at 00:43

    Saruulzaya Zaya unsharai chi ih aztai ym bn hha

  3. Mii Ga

    Mii Ga

    2019/10/26 at 15:07

  4. Amaya Baya

    Amaya Baya

    2019/10/26 at 22:42

    iim zaluu hovor bhaa.

  5. Зочин

    2019/10/28 at 11:06

    bi law ger amitai hun daanch gertee ter bolgon baigaad baidaggui jishee n ajil deeree barag amidardag bs gants bie hool undnii tal deer bol sanal niilj bn er bugd taarchiin hool hiihdee sain kinonii tal deer gewuul suuliin ued kino neeh uzehgui bgaa
    harin geriin huwid sanal 1 baina bi geriig taw tuhtai baihiig iluud uzdeg jishee n zochnii oroo bainii oroo gal togoo untlagiin oroo jijigch gesen onowshtoi tohijuulj chadsan baih bs ger amitai hun arhi dars ter bolgon uudaggui yg bi naiz bolon hamt ajildag humuusiin torson odroo arhi uuna gedeg durgui zuilee hucheer gudarch bgaatai adil emegtei huntei ter bolgon uulzaj cahddagui chadsanch amjilttai boldoggui tiimees huuhemseg bol bish ene tal deer sanal 1 bain ger amitai humuusiin dawuul taluud ihch bs sul tal bgaa

  6. Г. Отгонтуяа

    Г. Отгонтуяа

    2019/10/28 at 12:41

    Mundagshdee mi hair

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *