Бяцхан жаалд хүүхэд хөлд оруулагчийг ашиглан хэрхэн алхахыг зааж өгч буй ухаантай муур

0

Хүүхдийг алхуулж сургана гэдэг тийм ч амар зүйл биш нь лавтай. Хэрэв энэ тухай эцэг эхчүүдээс асуувал тэд алхаж сурах нь маш их хичээл зүтгэл шаардсан зүйл гэж хариулах биз ээ.

Харин энэхүү хүүгийн эцэг эхэд нэгэн мундаг туслах байдаг нь тэдний гэрийн тэжээвэр муур гэнэ.

Энэ бяцхан жаал одоогоор өөрөө алхаж чаддаггүй. Харин түүний хайртай муур хүүд хэрхэн алхах тухай зааж өгч буйг та харж байна.

YouTube

Доорх бичлэгт та хүүхэд хөлд оруулагчийг ашиглан муур хэрхэн алхаж буйг та олж үзэх болно. Өөрөөр хэлбэл тэрхүү муур дэргэдээ буй бяцхан жаалд хэрхэн алхах тухай сургаж байгаа нь энэ ажээ.

 

Муурны заасан хичээл хүүд алхаж сурах урам зориг хайрласан нь дамжиггүй

YouTube

Мэдээж хэрэг энэхүү бичлэгийг үзвэл та бяцхан хүүг маш сайн сурагч гэдгийг олж харна. Муур хичээлээ зааж дуусмагц тэрээр ээлжээ хүлээж байсан мэт харсан зүйлсээ дуурайж хийх ажээ.

 

Та эндээс бичлэгийг үзээрэй:

 

Интернэтээр үзэж буй бид тэдэнд туслах боломжгүй ч энэ өхөөрдөм бичлэгт нь эерэг сэтгэгдэл үлдээж чадах билээ.

YouTube

YouTube хэрэглэгчдийн үлдээсэн сэтгэгдлүүдээс толилуулж байна:

“Хичнээн хөөрхөн, хичнээн гайхалтай юм бэ! Хэлэх ч үг олдохгүй нь.”

“Гайхалтай муур байна даа.” хэмээн сэтгэгдэл үлдээсэн хэрэглэгчид байхад зарим нь:

“Хөөрхөн бичлэг байна. Удахгүй муурнууд одон орны физикч эрдэмтдэд тэдний ажлыг заагаад эхлэх биз. Энэ бол цаг хугацааны л асуудал.” хэмээн хошигноод авчээ.

Өхөөрдөм муур болон бяцхан жаал хоёрын бичлэг цахим орчинд түгэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэний ч анхааралд өртөөд эхэлжээ. Гэсэн ч бичлэг хаана хийгдсэн тухай, хүүгийн эцэг эх хэн болох тухай ямар ч мэдээлэлгүй хэвээр байгаа гэнэ.

 

Тэд бие биедээ ижилдэн дассан гэдэг нь илэрхий

YouTube

Нөгөөтэйгүүр энэ бичлэг танд өлссөн нохой эзнийхээ гарт буй хоолыг хараад, хэлд орж буй хүүгээс нь түрүүлж “ээж” гэж хэлдэг мөчийг сануулж буй биз ээ. Энэ түүх хөгтэй хэдий ч амьтанд дурлагчдын хувьд маш тааламжтай буй нь гарцаагүй.

21
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2020/11/28 at 08:46

    76 uhernees deer yum bna daa

  2. Dornod

    2020/11/29 at 15:42

    Amazing Beautifull cat!.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *