
Гэрийн эзэгтэй болгон амттай пирожки хийх өөрийн гэсэн нууц жортой байдаг. Тэд нууц жороо бусдад дэлгэх дуртай биш, гэхдээ энэ удаад та бүхэндээ нэгийг нь танилцуулахаар бэлдлээ.

Хөвсгөр пирожки
Аманд ороод л хайлах алим болон намуу цэцэгтэй зөөлөн пирожки яаж хийх вэ? Гол нууцыг нь бид танд нийтлэлийнхээ төгсгөлд дэлгэнэ. Энэ жороор пирожки хийхэд танд дараах зүйлс хэрэгтэй:

Орц
- 500 г гурил
- 25 г хөөлгөгч
- 100 г зөөхий
- 150 г цөцгийн тос
- 200 мл сүү
- 2 өндөг
- 600 г сахар
- 1 стакан намуу цэцэг
- 500 г алим
- Давс
- 500 г байцаа

Хийх арга:
1. Гурилын зуурмагаас эхэлнэ. Хөөлгөгчөө бүлээн сүүнд хийж уусгана.
2. Цөцгийн тосоо хайлуулаад дээрээс нь өндөг, 2 х.х сахар, бага зэргийн давс, гурил хийгээрэй. Бүх орцуудыг сайтар хутгана.
3. Хөөлгөгчтэй сүүгээр гурилаа зуураад дараа нь зөөхийгөө хийгээрэй. Гурилыг дулаан газар хоёр цаг амраана.
4. Гурил хөөж байх үеэр та хачраа бэлдэх юм. Намуу цэцгээ кофе бутлагчаар жижиглээд үлдэгдэл сахар болон хэрчиж бэлдсэн алимтайгаа холино.
5. Гурил хөөсөн бол адил хэмжээгээр хуваагаад пирожкиг чимхэнэ. Өөрт таалагдсан хэлбэрээр л чимхээрэй.
6. Энэ пирожки яагаад ийм зөөлөн болоод байдаг юм бэ? Гол нууц нь байцааны навч юм. Шарах шүүгээний хавтан дээр тосолсон нарийн боовны цаас дэвсээд дараа нь байцааны навчаа тавина.

Пирожкиг дээр нь тавиад дээгүүр нь өндөгний шар түрхээрэй.
7. Пирожкиг шарах шүүгээнд 40 минут болгоно. Шарах шүүгээгээ урьдчилан халаасан байх ёстой шүү. Сайхан хооллоорой.

Энэ жороор хийсэн пирожкиг ялалд авч явсан ч тохиромжтой.








Batsuuri Suvdaa
2020/11/28 at 10:07
60,0gram sahar bailgyidee 600 bol balrah yum bna🤣😜🤭😢
Саянжамц Өлзийбаяр
2020/11/29 at 20:43
Enhee Enhee
Enkhzul Sukhbaatar
2020/11/30 at 09:18
Xarin tiim 600gr gehleer aimar bolnodoo
Дэмбэрэл Норовсүрэн
2020/11/30 at 13:24
сахар нь яагаад ийм их юм болоо аймаар их сахар байна өа