
Дараагийн загвар, шинэчлэгдсэн хувилбар бүрийг нь сэтгэл догдлон хүлээж, уртаас урт цуваанд зүдрэлгүй зогсдог iPhone гар утсанд дурлагчдад толилуулах нэгэн нийтлэл бидэнд байна. Орчин үеийн технологийн ертөнцийн нэр хүндтэй томоохон төлөөлөгч болох Apple корпорацийн бүтээл, iPhone ухаалаг гар утасны тухай 20 сонирхолтой баримтыг тухлан уншаарай.
1. iPhone дээрээ тоглоом тоглохдоо airplane mode-ыг идэвхжүүлэх нь олон сурталчилгаа таныг залхаахгүй байхад тустай. Гэхдээ та дуудлага хүлээн авч чадахгүй болно.
2. Ирэх 20 жилийн хугацаанд 1 галлон хийгээр iPhone-оо өдөр бүр цэнэглэх боломжтой болно.
3. iPhone-ы тооцоолох санах ой НАСА-гийн саран дээр хүнийг хүргэсэн сансрын хөлгийнхөөс ч илүү.
4. 4100 метрийн өндрөөс шүхэртэй үсэрсэн нэгэн эр iPhone-оо унагаачихсан. Тэр утсаа олоход дэлгэц нь хагарснаас бус ажиллагаа нь зүгээр байжээ.
5. iPhone 5S-ын үнээр та 2000 ширхэг алим худалдан авч болно.
6. iPhone-ы хувьсал. Дашрамд дурдахад зөвхөн 5C л алтаар хийгдэж байсан.
7. Японд iPhone 6 гарахаас 7 сарын өмнө дугаарлан зогсож эхэлсэн нэгэн шүтэн бишрэгч байдаг.
8. 2010 онд OkCupid-ын хийсэн нэгэн судалгаагаар iPhone-ы хэрэглэгчид Android болон Blackberry-гийн хэрэглэгчдээс 2 дахин олон сексийн хамтрагчтай байдаг гэсэн тоо гарсан.
9. Гараад ердөө 5 жил болж байгаа ч iPhone гар утас бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай хоёр дахь бүтээгдэхүүн болсон. Эхнийх нь Рубикын шоо юм.
10. Олонх хүмүүс хар нь илүү хурдан ажилладаг гэдгийг мэддэг ч цагаан өнгийн iPhone худалдан авдаг. Гэхдээ цагаан iPhone усны хамгаалалт илүү сайтай гэдэг.
11. Yellow Jacket бол iPhone-ы гэр бөгөөд энэхүү гэр нь гар утасны батерейг цэнэглэхээс гадна цахилгаан бороохой хэлбэрээр ашиглаж болно.
12. Шинжээчид ухаалаг гар утасны зах зээл бүрэн ханах үед Америкчуудын 68% нь iPhone эзэмшсэн байх болно гэж хэлж байна.
13. iPhone анх Purple хэмээн нэрлэгдэж байсан. Purple Project төслийн багийнхан юу хийж байгаагаа хэнд ч хэлдэггүй байсан учир маш нууц төсөл байсан.
14. Нохойтой хүмүүс бусад гэрийн тэжээмэл амьтадтай хүмүүсээс iPhone-ы хэрэглэгч болох магадлал 23%-иар илүү байдаг. Мууранд хайртай хүмүүс Android сонгохыг зорьдог.
15. Apple-ын iPhone одоогоор Microsoft-ын бүх бүтээгдэхүүнээс илүү үнэ цэнэтэй. Windows, Office, Xbox, Bing, Windows Phone зэрэг Microsoft-ын 1975 оноос хойш бүтээсэн бүх бүтээгдэхүүнээс Apple-ын ганц бүтээгдэхүүн илүү үнэ цэнэтэй.
16. iPhone 6 болон iPhone 6 Plus гар утаснууд нь Apple-ын бүтээсэн хамгийн бат бөх бүтээгдэхүүнүүд.
17. Нэг жилийн хугацаанд 10 сая iPhone зарагдсан. Apple энэ хэмжээний iPhone 6-г ердөө амралтын өдрүүдэд зарсан.
18. Урьдчилсан захиалгаар iPhone 6 Plus авсан олон хүмүүс үүнийгээ eBay дээр 6,000 хүртэл доллараар зарж чадсан.
19. iPhone-ууд хэдхэн жилийн хугацаанд ашиглагдахаар хийгддэг. Энэ хугацаа нь өнгөрөхөд эвдэрч, ажиллагаа нь удааширдаг.
20. Apple компани iPod and iPhone-ы эхний загварууддаа Samsung-ын процессоруудыг ашиглаж байсан.








Зочин
2015/03/17 at 15:34
Iphone 6 Iphone 6 Plus хамгийн бөх гэнэээээээ. ВАХРАХАХАХАХАХАХАХАХАХАХААХАХАХХАХАА
dairima
2016/12/22 at 14:41
apple id yasj solih we tuslach