
Зуны улиралд эвгүй харагдах бор толботой хоцорч үзээгүй хүн ховор болов уу? Тэр бор толбо ихэвчлэн ил газраар гарна, нарны хэт ягаан туяанд өртөх хэсгүүд: мөр, нүүр, хүзүү, гар. Тийм ээ, биеэ борлуулаад жижиг гажгуудыг нууж болно, гэхдээ нарны туяа нь пигментийн толбо үүсэх үндсэн шалтгаан гэдгийг мартаж болохгүй. Энэ толботой тэмцэхэд ч амаргүй.

Гиперпигментац – орчин үед тулгараад байгаа нэгэн асуудал юм. Арьсны харласан толбо нь бидний амьдралын хэв маяг, эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй ч гэлээ гадаад үзэмжийг гутааж, ямар нэгэн хэмжээгээр тав тухгүй байдлыг үүсгэнэ. Үүний зэрэгцээ зарим нэг тохиолдолд пигментийн толбо нь эрүүл мэндийг илтгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Пигментйн толбо яагаад үүсдэг гэдгийг танд танилцуулахаас гадна ямар төрөл байх, энэхүү таагүй толбоноос хэрхэн салахыг ч танилцуулна.
Пигментийн толбо гарах шалтгаанууд
Арьсны зарим нэг хэсэгт меланин илүүдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болно. Эдгээрээс дурдахад:
- Наранд биеэ хэт их шарах
- Бие махбодид гарч байгаа дааврын эсвэл насны өөрчлөлтүүд
- Гэдэс ходоодны зарим нэг төрлийн өвчлөлүүд
- Жирэмслэлт эсвэл цэвэршилтийн үед гарах дааврын өөрчлөлтөөс болсон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа доголдох
- Буруу хоолны дэглэм, мөн бие махбодид амин дэм, эрдэс бодис дутагдах
- Генетик удамшил
- Зарим нэг төрлийн гоо сайхны арчилгаа (дермабрази, тарилга, эпиляц)
Пигментийн толбоны төрлүүд

Хэрвээ та муухай харагдах бор цэгүүдтэй тэмцэхээр шийдсэн бол юуны түрүүнд ямар төрөлд хамаарч байгааг тодорхойлох нь зүйтэй. Гиперпигментац хоёр төрөл байна.
Анхан. Үүнд, сэвх, меламз, лентиго, Беккерийн невус болон фотодерматоз.
Хоёрдмол. – дараах байдалд ихэвчлэн гардаг:
- Архаг батгашилт өвчин (акне)
- Элэгний өвчлөлөөс болж арьсны өнгө өөрчлөгдөх (шаргал арьс)
- Гипермаелноз (гар, шууны үеүдээр ус унах)
- Лазер деструкц (хоргүй ургацгийг лазераар авах шинэ дэвшилтэт технологи)

Эдгээрээс гадна гиперпигментэд зарим нэг төрлийн системийн өвчлөл нөлөөлнө:
- Аддисоны өвчлөл буюу арьсны өнгийг хүрэл туяатай болгодог
- Гарны үе мөчний эргэн тойрон дахь гипермеланоз (үс цайрах өвчин давхар илэрнэ)
- Элэгний өвчлөл нь арьсыг шаргал өнгөтэй болгодог
- В12 амин дэмийн архаг дутагдал болон архаг хордлоготой байх. Энэ тохиолдолд толбо нь хар-бор өнгөтэй байдаг.
Ингээд илүү түгээмэл тохиолдох гиперпигемнтацийн төрлийг авч үзэцгээе.
Сэвх – энэ бол эфелид. Ихэвчлэн цайвар арьстай, наранд хэт мэдрэг хүмүүст гарна. Гэхдээ нарны туяанд өртөх биеийн бүхий л хэсгээр гарах магадлал өндөр. Сэвхнээс хамгаалах үр дүнтэй арга: нарнаас хамгаалах тос.

Хлоазм – буюу “жирэмсний маск” гэж мэргэжлийн гоо сайханчид нэрлэдэг. Тогтсон тодорхой хэсгүүдээр гарна: хацар, дух болон хүзүүгээр хар-бор толбууд гардаг. Энэ нь жирэмсний үед дааврын өөрчлөлтийн улмаас гарч байгаа нэгэн төрлийн пигмент толбо юм. Үүнээс гадна цэвэршилт эсвэл дааврын эм хэрэглэж байхад ч гарч болно. Маш цөөн тохиолдолд – өндгөвчний хавдрын үед.
Лентиго нь цайвар эсвэл хар-бор өнгийн пигментийн толбоны гажиг гэмээр хэлбэр дүрс, уг толбо 50-иас дээш насныханд гарна. Гарах шалтгаан нь – залуу насандаа биеэ шарах аппаратад хэт их орох, эмийн гаж хэрэглээ, нарны туяаны түлэгдэлт болно.

Мелазма – нарны хэт ягаан туяанд байнга өртдөг, гэхдээ энэ үедээ нарнаас хамгаалах тос хэрэглэдэггүй хүмүүст гарна. Энэ төрлийн пигментийн толбо нь том хэмжээтэй, нүүр, хүзүүгээр жигд бус гарна.
Гиперпигментацитай тэмцэх аргууд
Арьсны энэ асуудалтай дэлхийн олон сая эмэгтэйчүүд тулгарч байгаа, тийм учраас уг өвчинтэй тэмцэх аргууд ч маш их ажээ. Та бүхэндээ хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулъя.
Химийн пилинг

Пигментийн толбо гарсан арьсны давхаргыг гуужуулахад чиглэсэн. Пигментийн толбыг зөвхөн арилгаад зогсохгүй дахин шинээр гарах явдлаас хамгаална. Хамгийн гол нь – химийн пилингийн орцод третиноин багтсан байх ёстой юм – чухам энэ л бодис арьс цайруулах үйлчилгээ үзүүлэх юм.
Фото эмчилгээ
Энэхүү төрлийн эмчилгээ нь арьсны пигментийн асуудалтай тэмцэнэ, үүний зэрэгцээ арьсны уян хатан чанарыг хангах, коллагены түвшинг нэмэгдүүлдэг байна – энэхүү үйлчилгээ нь жижиг үрчлээг арилгах үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Лазер эмчилгээ

Меланины хэмжээ нь ихэдсэн арьсны хэсгийн эд эсийг гэмтээж толбыг арилгах зорилготой. Уг эмчилгээ нь хлоазм болон сэвхийг эмчлэхэд маш их үр дүнтэй. Гэхдээ энэхүү эмчилгээний дараа, долоо хоногийн турш арьсаа маш сайн арчлах ёстой.
Гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Арьс цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд ургамлын гаралтай орцууд орсон байна: тимол, арбутин, фенол, эвгенол болон хинол, мөн салицилийн хүчил. Эдгээрээс гадна нимбэг, зуун наст, өргөст хэмх зэрэг бусад ургамлын экстрактууд ч сайн нөлөө үзүүлдэг.

Гиперпигментацийг ул мөргүй арилгах төгс арга одоо болтол гараагүй гэдгийг танд анхааруулах хэрэгтэй болов уу. Уг асуудлыг шийдэхэд зөвхөн хувь хүний арьсны онцлогт тохирсон мэргэжлийн түвшинд сонгож авсан эмчилгээ л тус болно. Эргэлзээ төрүүлсэн лайфхакын тусламжтайгаар пигментийн толбыг арилгаж чадахгүй, харин ч бүр муу үр үр дагаварт хүргэх талтай. Эрүүл мэнд, гоо сайхан, залуу насаараа бүү тоглоорой. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж мэргэжлийн үйлчилгээ авахыг зөвлөе.








Оюун Цэцэг
2019/06/24 at 10:27
#Pray4Dulguun
Ganbaatar Munkhjavkhlan
2019/06/24 at 10:41
#Pray4Dulguun
Sosorbaram Narangerel
2019/06/25 at 04:47
#Pray4Dulguun
Sosorbaram Narangerel
2019/06/25 at 04:47
#Pray4Dulguun
Sosorbaram Narangerel
2019/06/25 at 04:47
Aa
Ganchimeg Tumur
2019/06/25 at 13:18
#Pray4Dulguun
Ganchimeg Tumur
2019/06/25 at 13:18
#Pray4Dulguun
Ganchimeg Tumur
2019/06/25 at 13:18
#Pray4Dulguun
Oyuka Oyuka
2019/06/25 at 22:40
Icecream Icecream
Byambaa Hundmaa
2019/06/26 at 01:21
Х. Баярцэцэг
Amar Jargal
2019/06/26 at 09:37
Indra Altanulzii
Мөнгөн Цоож
2019/06/26 at 12:39
Сайхнаа Сайхнаа
Оогий Гэрэлбаатар
2019/06/26 at 15:37
Аяут Хнѳм
Bilguunzaya Bilguunee
2019/06/26 at 16:30
Bukhbat Ganbaatar
Tsee Maa
2019/06/26 at 21:38
#Pray4Dulguun
Bbe Bbo
2019/06/27 at 00:41
гол гээд бгаа шүүгч нарын нэрс алга шивдээ…
Nasa Turu
2019/06/27 at 13:37
Erdene Tuya