Бид яагаад өөр хоорондоо ижил төстэй, нэг төрлийн хүнд сэтгэл татагдаж, дурлах хандлагатай байдаг вэ?

0

Хайр сэтгэлийн харилцааг эхлүүлэх, төгсгөх бол хүний амьдралд тохиох эгэл үзэгдлүүдийн нэг билээ. Гэсэн ч бид дараагийн хамтрагчаа сонгохдоо салсан найз бүсгүй эсвэл хуучин найз залуутайгаа ижил хэн нэгнийг хайж эхэлдэг ажээ. Зөвхөн гадаад төрх бус илүү нарийн зүйлсээрээ ч тэд хоорондоо ижилсэж байдгийг судлаачид баталжээ.

Урьд нь болзож байсан нэгэн одоогийн хайрттай чинь гадаад төрхийн хувьд ижил байдгаас гадна зан араншин ч төстэй байх нь бий.

© JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News, © Retna/Photoshot/REPORTER/ East News, © LFI/Photoshot/East News

Судлаачид хэн нэгэнд татагдах хоёрдагч xүчин зүйлийн нөлөө их байдгийг тогтоожээ. Тухайлбал, та өөрийн хүсэл сонирхол, ажил мэргэжил гэх мэт нийтлэг зүйлсээрээ бусадтай холбогдох магадлал өндөр байдаг аж. Kate Hudson-ий хувьд дуу хөгжимд маш дуртай бөгөөд иймээс ч The Black Crowes хамтлагийн гишүүн Chris Robinson-той 2000 онд гэр бүл болж байв. Хожим мөн л рок хөгжимчин, дуучин Matt Bellamy-д сэтгэл алдарч сүй тавьж байсан билээ.

Түүнчлэн нээлттэй, нүүрний хувирал гаргах байдал нь төстэй гэх мэт өөр хоорондоо нийтлэг хүмүүсийг илүүтэйгээр таалдаг нь ижил төстэй хүмүүстэй болзох магадлалыг нэмэгдүүлдэг. Ийнхүү өөрт таалагддаг нийтлэг хүмүүсээр өөрийн хүрээллийг бүрдүүлснээр бид өөр хоорондоо ижил төстэй хүмүүстэй болзох магадлалтай байдаг ажээ.

 

Төстэй зан ааштай хүмүүстэй болзох нь илүү хялбар.

© Evan Agostini/Invision/AP/East News, © Mary Evans/Allstar/Graham Whitby Boot / East News, © Invision/Invision/East News

Бид найз нөхөд, дурлалт нэгнээ сонгохдоо нийтлэг сонирхол, хүсэл зорилго дээр тулгуурлаж сонгодог. Түүнчлэн хосуудын харилцааны хувьд ч ийм нийтлэг зан байдал нь хүний сэтгэлзүйд том нөлөө үзүүлдэг ажээ. Өөрт дасал болсон зүйлийг хийхдээ хүн бодохгүйгээр ухамсаргүй үйлдэл хийж, оюун бодол нь чөлөөтэй байдгийн нэгэн адил өөр хоорондоо нийтлэг хүнтэй болзох нь сэтгэлзүйн хувьд дарамт, түгшүүр багатай байдаг байна.

© Evan Agostini/Invision/AP/East News, © East News

Гэвч хайр сэтгэлийн харилцааг хүнсний дэлгүүр ороод нэгэн хэвийн хүнсний бүтээгдэхүүнийг бодох шаардлагагүйгээр авдагтай адил жишээгээр төлөөлүүлж үзэх нь тийм ч оновчтой зүйл биш гэдгийг сэтгэл судлаачид онцолсон байдаг. Иймээс ч ууртай, догшин авиртай хүмүүс дунд хүрээлэгдэж өссөн хүн тийм төрлийн хүнтэй хэрхэн харилцах талаар ойлголт сайтай байдаг тул ууртай, түрэмгий зантай хүнтэй цагийг өнгөрүүлэх дуртай байна гэж тодорхойлох нь өрөөсгөл ойлголт хэмээн тэд үзжээ.

 

Өөртэйгөө төстэй нэгэнтэй болзох хандлага байдаг ч илэн далангүй, нээлттэй хүмүүсийн хувьд байдал өөр байдаг аж.

© Brent N. Clarke/Invision/AP/East News, © MAVRIXONLINE.COM – FILE PHOTO/EAST NEWS, © Invision/Invision / East News

332 оролцогчийг хамруулсан, “Би ихэвчлэн даруу төлөв байдаг”, “Би олон төрлийн зүйлс сонирхдог” гэх мэт өөрсдийгөө тодорхойлох ерөнхий асуулгатай судалгаагаар оролцогчдын хайртын хариулт өмнө нь үерхэж байсан хүмүүстэй нь ижил хариулт өгч байжээ.

Ийнхүү хүмүүс өөртэйгээ ижил тал олонтой хүмүүстэй болзох магадлал өндөр байдаг ч хүн бүр ийм нэгэн хэв маягтай амьдардаггүй ажээ. Нэгэн судалгаагаар бусадтай илэн далангүй нээлттэй харилцдаг хүмүүс нэг хэв маягт бaригдалгүй, өөр өөр төрлийн хүмүүстэй харилцаж, болзож чаддаг нь ажиглагдсан байна.

Таны хувьд хайртай хүнтэйгээ нийтлэг зүйлс олон бий юу? Өөрөөсөө өөр зан араншинтай хүнтэй болзож үзэхийг та хүсдэг үү?

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *