Бэлтгэл сургуулилтын үед түгээмэл илэрдэг 12 гаж нөлөө ба түүнд авах арга хэмжээ

3

Биеийн ачаалал нь хүнийг авхаалж самбаатай болгох, тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна өөр бусад эрхтний үйл ажиллагааг ч дэмжинэ, мөн нойрыг тогтмолжуулна, бие махбодийн хөгшрөх явцыг удаашруулах ажээ. Спорт зааланд бэлтгэл сургуулилт хийж эхлэгчид төдийгүй туршлагатай тамирчид ч биеийн хэт их ачаалал авснаас болж таагүй өвчин мэдэрдэг. Энэхүү мэдрэмжийн талаар урьдчилан мэдлэгтэй байх ёстой.

Бэлтгэл сургуулилтын түгээмэл 12 гаж нөлөө болон үүнийг арилгах зөвлөгөөг бэлтгэлээ.

Анхаар!

Хэт их илүүдэл жинтэй эсвэл хүнд өвчний үед мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэхийг зөвлөж байна. Үүнээс гадна биеийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг байнга анхаарах хэрэгтэй. Хэрвээ биеийн байдал таагүй байвал бие даан эмчлэх хэрэггүй, мэргэжлийн эмчид хандана уу.

 

Булчин таталдах

  • Шалтгаан: ядрах эсвэл электролитийн тэнцвэрт байдал алдагдахад булчингийн спазм явагддаг.
  • Арилгах арга: бэлтгэл сургуулилтын үеэр дор хаяж 1 аяга хүйтэн ус ууна, хэрвээ боломжтой бол хүний биед нэн шаардлагатай микро элементүүдээр баяжуулсан ундаа уухыг зөвлөж байна. Мөн бэлтгэл сургуулилтын дараа сунгалтын дасгал заавал хийх хэрэгтэй.

 

Нулимс гоожих, хамар битүүрэх

  • Шалтгаан: биеийн ачаалал нь хамрын хөндийн судсыг тэлж, агшаадаг. Мөн ринит эсвэл харшилтай холбоотой байж болно.
  • Арилгах арга: агааржуулалт сайтай танхимд хичээллэнэ. Уг спорт заал нь машин замаас зайдуу бол маш сайн. Шаардлагатай бол хамрын цацлага хэрэглэнэ.

 

Арьс загатнах

  • Шалтгаан: биеийн идэвхтэй хөдөлгөөн нь зүрх цусыг ихээр шахахад хүргэж судас тэлүүлдэг. Мөн тархинд дохио өгөх мэдрэлийн захуудыг идэвхжүүлж загатнаж байгаа мэт мэдээлэл дамжуулдаг байна.
  • Арилгах арга: Тогтмол спорт зааланд явах: тархи дасан зохицож цочролд хариу үйлдэл үзүүлэхээ болино. Бэлтгэл сургуулилт хэдий хэр их завсарлагатай байна төдий чинээ загатнаа ихээр мэдрэгдэнэ. Хэрвээ арьсан дээр толгой гарч ирсэн бол эмчид хандана уу.

 

Гэдэс эвгүйрхэх

  • Шалтгаан: хөлийн чичиргээ, түлхэлт нь хоол боловсруулах эрхтнийг “сэргээж” идэвхжүүлдэг. Ялангуяа гүйж байгаа хүмүүст (тусгай нэр томьёо хүртэл бий “гүйгчийн гэдэс гүйлгэх“) түгээмэл тохиолддог.
  • Арилгах арга: бэлтгэл сургуулилтаас 2 цагийн өмнө хоол иднэ. Өөх тос, ширхэглэг ихтэй хоолноос зайлсхийх хэрэгтэй. Гүйхээс өмнө заавал биеэ халаана.

 

Мөсөөр үрсэн мэт хүйтэн гэдэс

  • Шалтгаан: бэлтгэлийн үеэр булчинд дотор эрхтнээс илүүтэй маш их цус хуримтлагддаг. Булчин дулаан ялгаруулж арьсанд мэдрэгдэнэ, энэ үеэр гэдсэн дээр гараа тавихад хүйтэн санагддаг.
  • Арилгах арга: Энэ бол физиологийн энгийн хариу үйлдэл. Бэлтгэл сургуулилт дууссаны дараа бүх зүйл хэвийн болно.

 

Дотор муухайрах

  • Шалтгаан: гэдэс ходоодны цусан хангамж болон дотор эрхтний сэгсчсэн байдал нь хэвлий орчмоор таагүй мэдрэмж төрүүлдэг.
  • Арилгах арга: Бэлтгэл сургуулилт хийх өдөр ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Мөн чухам ямар хоол хүнс хэрэглэсний дараа таагүй мэдрэмж төрүүлж байгааг анзаарах хэрэгтэй. Хэрвээ дотор муухай оргисон бол хэдэн балга ус, спортын ундаа эсвэл хийжүүлсэн ус ууж болно. Глюкозийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор чихэр идэх эсвэл бохь зажилж болно.

 

Толгой эргэх

  • Шалтгаан: зогсоо байдалд цусны урсгал хөл рүү шилжих, халах, дасгалыг огцом зогсоох.
  • Арилгах арга: Дасгал эхлүүлэхээс өмнө биеэ халаах, дасгалын дараа сунгалтын дасгал хийхээ мартаж болохгүй. Дасгал хоорондын амралтыг суугаагаар ч хийж болно: ямар ч тохиолдолд цус зүрх рүү шилжих юм. Ухаан алдах болон өөр бусад төрлийн бэртэл гэмтлийн үед заавал доош суугаарай. Боломжтой бол хивсэн дээр хэвтэж тархины цусан хангамжийг хангана.

 

Хөлийн хуруу бадайрах

  • Шалтгаан: булчингаас ялгарах дулаан хөлийг хавагнуулна, мөн бариу гутал, тэр ч бүү хэл мэдрэлийн өвчнүүд.
  • Арилгах арга: хуримтлагдсан цусыг тараахын тулд үе үе хөлийн хурууг хөдөлгөх, өөрт таарах спорт гутал өмсөх.

 

Хөхрөх

  • Шалтгаан: эмзэг судас, буруу хооллолт, жижиг гэмтлүүд
  • Арилгах арга: Бэлтгэлийн үеэр анхааралтай байх ёстой бөгөөд ачааллыг багасга. Судас бэхжүүлэх бэлдмэл уухаас гадна хоолны жагсаалтанд А, С амин дэмээр баялаг хоол хүнс нэмнэ. Тодорхой бэлтгэл сургуулилт хийхээс өмнө эмчтэй зөвлөөрэй.

 

Хэвлийн хажуу хэсгээр өвдөх

  • Шалтгаан: урьдчилан бие халаалгүй гүйхэд хэвлийгээр түр зуур хүчтэй өвддөг. Цусан хангамж нэмэгдэж дотор эрхтэн цусаар харилцан адилгүй дүүрнэ. Элэг, цөс нь цусаар дүүрч өөрийн хананд даралт өгдөг байна.
  • Арилгах арга: Зогсох эсвэл хурдаа бууруулах. Гүйж байхдаа амьсгалаа авах тэр үед өвдөж байгаа хэсэг дээр дарж амьсгал гаргахдаа авна – өөрөөр хэлбэл механик аргаар цусыг хөөн тарааж байна гэсэн үг. Мөн гүйлтийн үед амьсгалаа зөв аваарай.

 

Шээс харлаж өтгөрөх

  • Шалтгаан: шингэний дутагдал байж болно, мөн рабдомиолиз – бэлтгэлийн үеэр булчингийн эсийн доголдол үүсэх.
  • Арилгах арга: бэлтгэлийн үеэр заавал ус уу, хэрвээ шинж тэмдэг арилахгүй байвал эмчид хандана уу.

 

Крепутар/булчингийн хурц өвчин

  • Шалтгаан: удаан үргэлжилсэн эсвэл хэт их ачаалалтай бэлтгэл сургуулилт хийснээс 24-72 цагийн дараа булчингийн хурц өвчин (DOMS) мэдрэгдэнэ. Энэ нь булчинд бодис хуримтлагдах болон микро бэртэл авсантай холбоотой. Энэ тохиолдолд биеийн зарим нэг хэсгүүдэд эсвэл бүх бие хөндүүрлэнэ.
  • Арилгах арга: Өвчнийг үл тоон бэлтгэл сургуулилт хийсээр байна. Ус их хэмжээгээр ууж хорт бодисыг гадагшлуулахаа мартаж болохгүй. Мөн иллэг хийхийг зөвлөж байна.

Бэлтгэл сургуулилтын дараа танд эдгээр шинж тэмдэг илэрч байсан уу? Хэрвээ тийм бол та хэрхэн тэмцэж байв? Туршлагаасаа бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Urnaa Dulmaa

    Urnaa Dulmaa

    2018/01/22 at 03:23

    Хэрэгтэй зовлогоо байна. Gym-ын соёл гэж байна хэтэрхий чанга дуу чимээ гаргах, дасгал хийж буй хунээс эрээ цээргуй нуд салгахгуй байх гэх мэт цээрлэх зуйл байна. Гар ариутгагч байнга хэрэглэх, дуусаад гараа угаах… Бас сахартай хумуус заавал бага зэргийн юм идсэний дараа дасгал хийх ёстой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *