Фитнест 1 сар яваад л дахин явах хүсэл төрөхгүй байна уу? Тэгвэл энэ аргуудыг туршаад үзээрэй!

0

Спорт зааланд явааа хэдий хэр хугацаанд хойшлуулж байна? Магадгүй өнөөдөр тэр “эхлүүлэх өдөр” нь юм биш биз?

Спортыг өөрийн амьдралын салшгүй нэг хэсэг болгоход туслах 11 арга залийг танд танилцуулж байна.

11. Эхлэлийн тухай бүү бод

“Цагаан хэрээ” болохоосоо бүү ай. Хэн ч тэр дороо төгс галбиртай болохгүй. Дасгал хийж байгаа хүмүүс өөрийгөө толинд харахаас бус шинээр ирсэн хүмүүсийг харах сөхөө ч үгүй.

 

10. Тоглоом гэж төсөөлөөрэй

Өөрөө өөртэйгөө тэмцээн зохио. Бэлтгэл сургуулилт хийсэн өдөр болгоноо цаасан хуанли дээр улаан балаар тэмдэглэ. Таны зорилго – урт улаан гинжин холбоо үүсгэх.

 

9. Гоёмсог биеийн тамирын хувцас худалдан ав

Улаан өнгийн хувцас ялалтанд уриалдаг гэж зарим нэг мэргэжилтнүүд үзээд байна. Энэ л танд хэрэгтэй биз дээ?

 

8. Гэртэйгээ ойрхон спорт заал олоорой

“Цаг агаар муу байна”, “унаа явахгүй юм”, “маргааш эсвэл нөгөөдөр явъя” гэсэн бодлоос салгана.

 

7. Өөрийнхөө сэтгэл санааг сэргээ

Чихэвчээрээ дуртай дуугаа сонс – сэтгэл санаа сэргээж эерэг сэтгэл хөдлөлд хүргэнэ. Спорт заалан дахь өөдрөг сэтгэл санаа гэдэг чинь ажлын талыг нугалж байна гэсэн үг.

 

6. Гурван сарын эрх аваарай

Энэ жижиг арга заль таны “дотоод шунал”-ыг хөдөлгөнө. Мөнгөө үрсэн – явахаас өөр аргагүй. Гэхдээ жилээр нь шууд авах хэрэггүй – энэ бол илүүц хэрэг. Багаас эхлүүл, та амжилтандаа заавал хүрнэ.

 

5. Төлөвлөгөө зохио

Хэдэн удаа, хаана, юу хийхээ бич. Энэ мэт төлөвлөгөөг нь спорт зааланд анх очиж байгаа хүнд тус болно, бүх зүйл эрэмбэ дараатай.

 

4. Бэлтгэлийн цүнхээ урьдчилан бэлд

Энэ арга бол “Өө, өнөөдөр амжихааргүй боллоо” гэдэг шалтгааныг үгүй хийнэ.

 

3. Хувийн дасгалжуулагчтай бол

Сайн дасгалжуулагч – “амжилтын үндэс”. Бэлтгэлийг үр дүнтэй хийлгэж таныг амжилтад богино хугацаанд хүргэнэ.

 

2. Сарын сүүлээр өөрийгөө ямар нэгэн зүйлээр эрхлүүлж бай

Өөртөө ямар нэгэн бэлэг бэлэглээрэй, жижигхэн байсан ч хамаагүй.

 

1. Эцэс сүүлд нь – дурла!

Эхнэр/нөхөртөө ч дурлана. Гэр бүлийн амьдралд ренессанс гарвал яах вэ? Хайр – хамгийн шилдэг түлхэц болно.

21
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *