Амжилттай болсон киногоор ремейк хийх – үнэхээр аюултай ажил, яагаад гэвэл уг бүтээлийг эх бүтээлтэй нь заавал харьцуулж үздэг талтай. Нэгэнт алдаршиж, сайхан сэтгэгдэл үлдээсэн киног (цаг хугацааны хувьд хуучирсан ч гэсэн) дахин бүтээх ямар шаардлага байдаг юм бэ? Бид өнөөдрийн нийтлэлээрээ сүүлийн 10 жилд хийгдсэн алдартай кинонуудын ремейкийг танилцуулахаар бэлдлээ. Гэхдээ эдгээр ремейкүүд нь эх бүтээлээсээ даанч дутуу дулимаг болжээ.
Энэ удаад комикс кинонуудыг хөндөлгүй үлдээж байгааг анхаараарай, яагаад гэвэл энэ бол тусдаа сэдэв гэж үзсэн юм. Мөн илт муу үнэлгээ авсан алдартай ремейкүүдийг ч дурдахаас зaйлсхийлээ, жишээ нь, “Charlie’s Angels”, “Hellboy”, “Poltergeist)”.
Бусад бүтээлүүдийг доор жагсаав – алдаршиж чадаагүй орчин үеийн ремейкүүд.
1. “Rebecca”, 2020

Дафна Дюморьегийн романаар сэдэвлэн бүтээсэн. Альфред Хичкокийн 1940 онд хийсэн киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 6.0.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 8.1.
2. “Dirty Dancing”, 2017

1987 оны киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 3.1.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 7.0.
3. “The Mummy”, 2017

1999-2008 онуудад гарсан гурван ангит киног дахин хийх гэсэн оролдлого.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.4.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 7.0.
4. “Overboard”, 2018

1987 оны киноны ремейк. Гэхдээ энэ удаагийн ремейкийг жендэрийн талаас нь бүтээжээ. Эх киноны гол дүрийн эмэгтэй нь ремейкдээ гол дүрийн эрэгтэй болж хувирсан юм.
Ремейкийн үнэлгээ: IMDb 6.0.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 6.9.
5. “RoboCop”, 2014

1987 оны киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 6.1.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 7.5.
6. “Point Break”, 2015

1991 онд хийсэн киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.3.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 7.3.
7. “Total Recall”, 2012

1990 оны киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 6.2.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 7.5.
8. “The Transporter Refueled”, 2015

2002 оны “The Transporter” киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.2.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 6.8.
9. “Oldboy”, 2013

2003 оны Өмнөд Солонгосын адил нэртэй киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.7.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 8.4.
10. “Ben-Hur”, 2016

1959 оны киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.7.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 8.1.
11. “Papillon”, 2017

1973 оны киноны ремейк.
Ремейкийн үнэлгээ: IMDb 7.2.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 8.0.
12. “What Men Want”, 2019

2000 оны “What Women Want” киноны ремейк. Таны ойлгосон зөв өө, хүйсийн ялгаа гарч байгаа юм.
Ремейкийн үнэлгээ: IMDb 5.3.
Эх бүтээлийн үнэлгээ: IMDb 6.4.
Мөн эсрэг үнэлгээтэй буюу ремейк нь эх бүтээлээсээ илүү амжилттай болсон кинонуудтай танилцаарай.
Хөөрхөн
Ха Ха
Буруу
Тэнэглэл
Бахархмаар
Гоё
Гайхмаар
Харамсалтай



