“Матрын ангууч” Стив Ирвин 8 жилийн өмнө бурхан болсон хэдий ч түүний охин Бинди Ирвин аавынхаа байгал хамгаалах ажлыг үргэлжлүүлж яваа ажээ. Бизнес, аялал жуулчлалын ангийг төгссөн 16 настай Америкийн иргэн тэрбээр Австралийн зоо паркад бүтэн цагаар ажиллах болсон байна. Инстаграмаар түүнийг 220,000 хүн дагадаг бөгөөд зургийн цомгоос нь харахад түүний аав асар их нөлөөг амьдралд нь үзүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байдаг юм.
“Миний аав онгон байгалийн жинхэнэ тулаанч хүн байсан. Би аавыгаа юу юунаас ч илүүтэйгээр биширдэг. Түүний өгсөн нэгэн зөвөлгөө миний сэтгэлд үргэлж уяатай явдаг юм. Аав минь намайг өөртэй чинь яаж харьцаасай гэж хүсч байгаа түүн шигээ л амьтадтай харьцаарай гэж хэлж байсан” гэж Ирвин цахим хуудсандаа бичжээ.
Зааочин
2015/06/09 at 12:21
Мундаг л охин байна дааэтгэгдэл *