Та хөлөө хэрхэн зөв арчлах ёстойг мэдэх үү?

2

Бидний ихэнх нь өдөр болгон шүршүүрт орж эсвэл долоо хоногт хэд хэдэн удаа үсээ угааж ариун цэвэр сахидаг боловч хөлөө арчлахаа мартаж орхидог.

Энэ тухай та нэг бодоод үз дээ? Таны хөл – бие махбодийн үндэс.

Хөөрхий хөлийг элдэв зүйлээр ядрааж орхино – өндөр өсгийтэй туфли хэдэн цагаар өмсөнө, бариу оймс эсвэл трико өмсөхөөс гадна ариун цэврийг сахихгүй явна.

Зохих ёсоор ариун цэвэр сахиагүй учраас эвгүй үнэртэж эхэлнэ. Үүнээс гадна бохир заваан хөл нь мөөгөнцөр, үрэвсэл, арьсны өвчлөлийн эх сурвалж болохоос гадна эвэр ургах, хуруу мурийхыг үгүйсгэхгүй.

Хөлийн ариун цэврийг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгосон хүмүүс ч цөөнгүй, тэдний  ч зөв.

Хөлийн арчилгаа үнэтэй байх албагүй. Танд өдөрт 10-15 минут байхад л хангалттай.

 

Хөлийн ариун цэвэр сахих өдөр тутмын дүрэм

  1. Ванн эсвэл том амтай саванд бүлээн ус хийнэ. Усны хэмийг өөрт таатай байхаар тохируулаарай, гэхдээ хэт халуун эсвэл хүйтэн байж болохгүй.
  2. Хөлөө усанд 2-3 минут дүрнэ, үе үе үрж угаана. Ингэснээр арьсны эсийг тайвшруулж хөлс, бохирыг цэвэрлэх юм.
  3. Хөлөө савандаад (нянгийн эсрэг биш бол шингэн, барааны ямар ч саван байж болно) хэдэн минут үрж хирийг нь угаана.
  4. Цэвэр усанд хөлөө сайтар зайлна.
  5. Угаасны дараа хөлөө хуурай болтол нь арч, ялангуяа хурууны завсруудыг үлдээж болохгүй. Хурууны завсар үлдсэн чийг нь нянгийн таатай орчин болдог, ингээд л эвгүй үнэр гарч мөөгөнцөртөх шалтгаан болно.
  6. Эцэст нь хөлөндөө иллэг хийнэ. Багахан тэжээлийн тосоор хөлөндөө (хуруунаас бусад хэсэгт) иллэг хийснээр хөлийн чийгшлийг хангаж цусан хангамжийг сайжруулах юм.
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *