Найз нөхөд, хамаатан садан, ойр дотныхондоо мөнгө зээлэх хэрэггүй, учир нь…

2

Мөнгөний асуудал ямар нэгэн байдлаар сэтгэл хөдөлгөдөг. Мэдээж хэн ч хүндрэлийн талаар ярих дургүй хэдий ч ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэх үе хүнд тохиолдоно. Ойр дотны хүн таниас мөнгө зээлэхийг хүсэж л байсан биз дээ? Хэн нэгэнд мөнгө зээлүүлэх нь зөв үү? Энэ санааг буруу гэдгийг нотлох 7 баримтыг та бүхэндээ танилцуулж байна.

1. Буцааж өгөх өдөр

Та банк биш болохоор зээл төлөх тогтсон хугацаа, зээлийн хүү, хүүгээ төлөөгүй бол тооцох алданги зэргийг нарийн тогтоохгүй. Энэ төрлийн зээл ихэвчлэн аман хэлцлээр явагддаг. Таниас мөнгө зээлсэн хүн богино хугацаанд эргэж төлөх ёстой гэдгээ сайн мэдэж байх ёстой. Харамсалтай нь мөнгө зээлсэн хүмүүс энэ үүргээ мартдаг. Харин мөнгөө зээлүүлсэн хүн өөрөө нэхэж авахаас ичиж санаа зовон явна.

2. Таагүй хүсэлт

Ойр дотны хүнд тодорхой хэмжээний мөнгө зээлүүлэхэд эргэж төлөх эсэх нь баталгаагүй байдаг. Түүнд хэдий итгэж байсан ч дотроо айдас тээсээр л яваа. Зээлээ эргэж төлөхгүй байх хэсэгхэн хугацаанд тэр айдас улам нэмэгдэнэ. Өөрийнхөө мөнгийг буцааж авахыг шаардах амаргүй, тиймээс энэ нөхцөл байдал үүсэхээс зайлсхийсэн нь дээр.

3. Албан бус үүрэг

Зээлдэгч нь зээлдүүлэгчийн боол гэж ярьцгаадаг. Зээлдүүлэгч өөрийнхөө мөнгийг хэзээ ч мартахгүй учраас зээлдэгч нь хичнээн дотны найзаасаа зээлсэн ч гэсэн мөнгөө буцааж төлөх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. Зээлдэгчийн “муу ой тогтоолт” нь дотны хүмүүсийн дунд асуудал үүсгэхэд хүргэдэг байна.

4. Байнгын нэхээс

Хүмүүс тэр болгон тусламж хүсээд байхыг хүсдэггүй, тэр дундаа санхүүгийн туслалцаа дэмжлэг маш эмзэг асуудал. Харамсалтай нь бидний дунд бусдыг ашиглах сонирхолтой хүмүүс их байх юм. Энэ тохиолдолд та болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ нэг хүн таниас гурав эсвэл хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлэхийг хүссэн (өмнөх зээлээ хугацаанд нь төлсөн ч гэсэн) бол цаашид зээлдүүлэх хэрэгтэй эсэхээ бодож үзээрэй.

5. Хуримтлал алга болох

Хэн нэгэн мөнгө зээлүүлэхийг хүсэхэд ихэнх тохиолдолд хуримтлалаасаа авч өгдөг. Зээлдүүлэгчид өөрт нь мөнгөний хэрэг гарахад хүндрэл учирна, ингээд л мөнгөө хурдан эргүүлж төлөхийг хүсдэг. Зээлдэгч мэдээж хурдан буцааж өгөх сонирхолгүй, тэгээд ч зээлсэн мөнгөө нэг дор өгч чадахгүй. Энэ бол хэн хэнд нь таагүй нөхцөл байдал. Тэгэхээр мөнгө зээлүүлэхээсээ өмнө бодоорой.

6. Орлого болон алдагдал

Найз нөхөд, ойр дотны хүмүүстээ мөнгө зээлүүлэхдээ хүү нэхдэггүй. Өөрөөр хэлбэл хариуд нь талархалаас өөр юу ч авахгүй. Мэдээж хэн нэгэнд тусалж чадсан гэсэн мэдрэмж – сайхан. Харин зээлдэгч мөнгөө буцааж өгч чадахгүй үед ямар мэдрэмж төрөх вэ? Та хуримтлалгүй л хоцорно – таагүй дүр зураг байгаа биз?

7. Хоорондын харилцаа

Мөнгө зээлүүлэх асуудал найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн харилцааг огцом өөрчилж болзошгүй. Ялангуяа ярианы анхны сэдэв мөнгө болоод ирэхээр асуудал хүндэрнэ. Харилцааг муутгах, үл ойлголцол бий болгох -энэ харилцаа хэнд ч хэрэггүй. Тиймээс санхүүгийн туслалцаа үзүүлэх нь зөв санаа мөн үү гэдгийг сайтар бодоорой.

30
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Сан Дарья

    Сан Дарья

    2018/01/15 at 17:01

    Ямар үнэн хэлээ вэ

  2. Болороо Болор

    Болороо Болор

    2018/01/15 at 17:08

    Юу үнэн тэр үнэн юмаа

  3. Vnen shv …yalanguya nz noxoddoo…kkk

  4. Tugs Bayar

    Tugs Bayar

    2018/01/15 at 18:28

    Naizuud ugduggui shtee ?

  5. Dina Moshei

    Dina Moshei

    2018/01/15 at 19:25

    Bitgii tusla gesen ug uu

  6. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2018/01/15 at 21:43

    Za barag xandib ogsond tootsood orxix boldogdoo

  7. Tumenjargal Shuvaadar

    Tumenjargal Shuvaadar

    2018/01/15 at 21:58

    Элдвээр хэлүүлээд л юм үзээгүйгээрээ дуудуулаад

  8. Gantulga Duinkherjav

    Gantulga Duinkherjav

    2018/01/16 at 00:04

    Hen negendee tuslahgui yum bol nz nuhud ah duu gj bgaad yadag yum be.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *