Эрчүүдийн хамгийн их дурладаг 2 төрлийн эмэгтэй

2

Эрчүүдэд чухам ямар төрлийн эмэгтэйчүүд таалагддаг болохыг мэдэхэд олон зуун жил зарцуулжээ. Энэ асуултанд олон ч хариулт олсон. Эрэгтэй хүн бүр өөр өөрийн сонирхох эмэгтэйтэй байх нь маргаангүй. Гэхдээ ихэнх эрчүүдэд таалагдах хоёр төрөл байх ажээ. Та бүхэндээ энэхүү хоёр төрлийн эмэгтэйчүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Эмэгтэй – ээж

Бүсгүйчүүд аавтайгаа адилхан залуучууд хайдаг бол эрчүүд ээжийгээ санагдуулам эмэгтэйг хайдаг. Бага байхдаа ээжийнхээ хажууд аюулгүй, аз жаргалтай цагийг өнгөрөөдөг. Ээжтэйгээ адилхан эмэгтэйг сонгохдоо энэ л дурсамж, хайр халамж дээр суурилдаг байна. Тэд ээжийнхээ халуун дулаан тав тухыг мэдрэхийг хүсэх ажээ.

Зарим эрчүүд өөрийг нь халамжилж, гэр цэвэрлэж, хүүхдүүдээ өсгөх гэдэг утгаар нь харж хайдаг. Бас эрүүл хүүхэд төрүүлэх нь маш чухал. Энэхүү мэдрэмж нь үр хойчоо үлдээх хэдэн мянган жилийн тэртээх байгалийн хүсэлтэй нь холбоотой ажээ.

2. Эмэгтэй – найз

Эрэгтэй хүн болгон дур булаам, гоо үзэсгэлэнтэй бүсгүйг хайдаггүй. Тайван ярилцаж цугтаа хөл бөмбөг үзэх тийм бүсгүйг хайх эр хүн ч байна. Тэдний хувьд эмэгтэй хүн зүгээр нэг хүүхэлдэй биш, үзэл бодлын түнш болж өгдөг. Энэ бол эрүүл, удаан харилцааны гол түлхүүр болно.

Цугтаа цагийг өнгөрөөж байгаа ч хоорондоо ярих зүйлгүй байх шиг тамтай зүйл үгүй. “Найз” байна гэдгийг дотно харилцаагүй байна гэж ойлгож болохгүй. Унтлагын өрөөндөө ороод хайр дурлалыг гал шиг дүрэлзүүлэхэд хэн хэн нь бэлэн байх хэрэгтэй. Ингэж л хүний хайр дурлалын харилцаа батжина.

62
ГоёГоё
34
ТэнэглэлТэнэглэл
31
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
20
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Батбаяр Туул

    Батбаяр Туул

    2018/01/15 at 15:02

    Jeyu

  2. Ana Anna

    Ana Anna

    2018/01/15 at 17:45

    Shal hud2 yum bichhi

  3. Bolooj Altantsetseg

    Bolooj Altantsetseg

    2018/01/15 at 18:08

    teneglel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *