Өнгөрөгч 6-ны өдөр одон орны сонирхолтой үйл явдал тохиожээ [29 зураг]

0

Өглөө эрт эсвэл нар жаргасны дараах хэдэн цагт тэнгэрт харагддаг тод одыг Монголчууд бид Үүрийн цолмон, Үдшийн гялаан хэмээн нэрлэдэг нь манай нарны аймгийн найман гарагийн нэг Сугар гариг юм. Дэлхийгээс 40 сая км-ийн алсад орших уг хатуу чулуурхаг гадаргуутай хөрст гараг энэ сарын 6-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:09-13:50 цагийн хооронд нар, Дэлхий хоёрын дунд байрласан байна. Одон орны ховор үзэгдэл болох энэхүү үзэгдэл хамгийн сүүлд 2004 оны 6-р сарын 8-нд тохиож байсан ч тухайн үед маш бага хугацаагаар нар, Дэлхийн дунд байрлаж өнгөрчээ.

Энэ удаагийн үзэгдэл олон цагаар үргэлжилсэн нь сансрын энгийн дуран болон сайжруулсан нүдний шилээр харах боломжтой байсан юм. АНУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хийсэн мэдэгдлээр удаан хугацаанд үргэлжилсэн ийм үзэгдэл хамгийн сүүлд 1874 оны 12-р сар, 1882 оны 12-р сард тус тус үзэгдсэн бөгөөд дараагийн ийм үзэгдэл 2117 оны 12-р сар, 2125 оны 12-р саруудад тохионо гэнэ. Сугар гарагийн тухай товч мэдээллийг хүргэхэд нарны аймгийн хоёр дахь гараг болох тус гараг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай учир амьдрал байх боломжгүй. Нарны аймгийн хамгийн халуун гараг Сугар гараг нь нарыг Дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Гарагийн татах хүч Дэлхийнхтэй ойролцоо юм.2012.6.6. Японы нарыг судлах шинжлэх ухааны хиймэл дагуул Хиноде нарны наагуур өнгөрч байгаа Сугар гаригийг харуулж байна. (Reuters/JAXA)

Сугарын дайран өнгөрөлт хэмээгдсэн Сугарын шилжилт нь нар хиртэлтийн нэг хэлбэрийг үүсгэсэн бөгөөд нар, Дэлхий хоёрын хооронд сар бус Сугар гараг орсон явдал байлаа. Хэдийгээр Сугарын диаметр сарнаас бараг 4 дахин их боловч нарнаас 30 дахин бага бөгөөд сартай харьцуулахад Дэлхийгээс харьцангуй алсад оршдог учир нарны наана цэг төдий харагдсан байна. (SDO / NASA)

Энэтхэгийн Читторгарх цамхгийн цаана харагдаж байгаа Сугар гараг. (AP Photo / Atish Aman)

2012.6.5. Колумбын Меделлин хотод Сугарын дайран өнгөрөлтийг ажиглаж байгаа охин. (Raul Arboleda / AFP / Getty Images)

2012.6.6. Германы Жена хотод одон орон сонирхогч телескопоор Сугарын шилжилтийг ажиглаж байна. (AP Photo / Candy Welz)

Одон орны урьдчилан хэлэх боломжтой хамгийн ховор үзэгдлүүдийн нэг болох энэ үзэгдэл хэдхэн цагийн хугацаанд үргэлжилсэн юм. Шинэ Делигээс Сугарын шилжилт харагдаж байна. (Manan Vatsyayana / AFP / Getty Images)

2012.6.6. Энэтхэгийн Шинэ Дели. Сугарын шилжилт. Эрт цагт энэ үзэгдлийг ад зэтгэрийн үзэгдэл гэж хүмүүс ихэд айдаг байжээ. (Manan Vatsyayana / AFP / Getty Images)

2012.6.6. Йорданы Амман хотод Сугарын шилжилт харагдаж байна. (Reuters / Ali Jarekji)

Юта мужийн Солт Лейк Ситигийн орчимд John Romney эхнэр Amanda-гийн хамт Сугарын шилжилтийг ажиглаж байна. (Reuters / Jim Urquhart)

Сугар гаригтай давхцан харагдаж байгаа нарны наана онгоц нисч байгаа энэ зургийг Калифорнид авчээ. (CC BY Jim Nista)

Берлиний Wilhelm-Föster одон орны судлах төвд тавьсан илтгэлийн үеэр нарны наана харагдаж байгаа Сугар гарагийн сүүдрийг зааж байгаа охин. (AP Photo / Christoph Soeder)

2012.6.5. НАСА-гийн нарны хөдөлгөөнийг ажиглах одон орон судлалын төвд авсан энэ зурагт нарны наана харагдаж байгаа Сугар гаригийг харуулжээ. (NASA / SDO)

2012.6.5. АНУ, Юта, Солт Лейк Сити. Жаргаж буй нарны наана харагдаж байгаа Сугар гараг. (Reuters / Jim Urquhart)

Давхцсан нар болон Сугарын наана харагдаж байгаа Таж Махалын нэг орой, шувуу. (AP Photo / Kevin Frayer)

2012.6.6. Гонконгийн Виктория Бейд Сугарын дайран өнгөрөлтийг ажиглах тусгай тавцанг байрлуулжээ. (AP Photo / Vincent Yu)

Сугарын дайран өнгөрөлтийн өндөр нарийвчлалтай энэ зургийг НАСА-гийн нарны хөдөлгөөнийг ажиглах одон орон судлалын төвд авчээ. (NASA / SDO HMI)

2012.6.5. Нарны хөдөлгөөнийг ажиглах төвөөс авсан зураг. (SDO / NASA)

Боснийн нийслэл Сараево хотын оршин суугчид одон орны ховор үзэгдлийг ажиглаж байна. (Elvis Barukcic / AFP / Getty Images)

2012.6.6. Польшийн Колобжег хотод Балтийн тэнгисийн дээгүүр үүлэн дунд харагдаж байгаа нар, Сугарын зураг. (AP Photo / Michael Probst)

2012.6.5. Лос Анжелес хотын Griffith одон орон ажиглалтын төвд Сугарын шилжилтийн бичлэгийг хийж байгаа ажиглагч. (AP Photo / Jae C. Hong)

2012.6.5. Охайогийн Клевлэнд хотын цэцэрлэгт хүрээлэнд жаргаж байгаа нарны наана харагдаж байгаа Сугарын шилжилтийг ажиглаж байгаа хүмүүс. (AP Photo / Mark Duncan)

Германы Гамбург хотын одон орон судлах төвд Сугарын дайран өнгөрөлтийг ажиглагчид. (AP Photo / Philipp Guelland)

Энэтхэгийн Шинэ Делид Сугарын дайран өнгөрөлт харагдаж байна. (Reuters / Adnan Abidi)

Лос Анжелест Сугарын дайран өнгөрөлт харагдаж байна. (Joe Klamar / AFP / Getty Images)

2012.6.5. Канадын Бритиш Колумб, Ванкувер хотноо телескоп болон хуудас цаас ашиглан нарны наагуур өнгөрч байгаа Сугар гаригийн сүүдрийг олж харахыг хичээж байгаа орон орон судлаач Раминдер Самра. Харамсалтай нь үүл маш их байсан байна. (Reuters / Andy Clark)

НАСА-гийн нарны хөдөлгөөнийг ажиглах төвд авсан энэ зурагт Сугарын шилжилтийг ойроос харуулжээ. (NASA / SDO)

Польшийн Колобжег хотод Сугарын шилжилт харагдаж байгаа дүр зураг. (AP Photo / Michael Probst)

Энэтхэгийн Калькутт хотод одон орон сонирхогчид Сугарын шилжилтийг харж байна. Энэтхэг болон Зүүн Азийн олон хүмүүс одон орон судлалыг маш их сонирхдог. (Dibyangshu Sarkar / AFP / GettyImages)

2012.6.5. Номхон дөлгөөн далайн дээгүүр шингэж байгаа нар болон Сугар гараг. (Reuters / Mike Blake)

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/09 at 21:09

    би харна гэж бодож бодож байгаад мартаад унтчихсан байналээ хаха

  2. Зочин

    2012/06/09 at 21:23

    ulaanbaatart bol haragdahguim blee harkaj uzsen sohrongoo aldsan heha

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/06/09 at 22:41

    ter jiighen zl sugar garig ymuu

  4. Зочин

    2012/06/10 at 13:04

    2012 12 21nd bvh garag neg shugmand ornoshd ugasa. teged mnai narni aimgin shine toolol ehlej bga n ter. ymar negen onzgoi sodon uil ybdal boloosooi te.

  5. Зочин

    2012/06/10 at 13:23

    nar ch aimr haragdjishu

  6. TheLibertines

    2012/06/10 at 18:07

    like

  7. StoRm-mN

    2012/06/10 at 22:02

    like

  8. SuPeR_XeRo

    2012/06/11 at 12:54

    iimerhuu umiig erthen medeelj bai ldaa. harmaar bn shde.

  9. tselmuuun

    2012/06/11 at 14:38

    zaza ungursun yum bn

  10. Зочин

    2012/06/12 at 11:29

    goyoo goy2

  11. baddoy

    2012/06/12 at 13:10

    hha neeh jijghen ym bnshd tom baih gej bodson jin hha

  12. Aniraa_97

    2012/06/12 at 18:50

    like

  13. Зочин

    2012/06/13 at 12:58

    conipholt l yum bn

  14. Зочин

    2012/07/05 at 13:54

    harsan goyo bainlee ali ert bbc geer medeellej bsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *