Эмэгтэйчүүд леггинс өмсөхдөө гаргадаг хамгийн түгээмэл 7 алдаа

0

Леггинс гэхээр хүмүүс спорт хувцас л гэж ойлгодог. Тэгвэл энэ төрлийн хувцас загварлаг төрхийг гаргаж чадна гэвэл та юу гэж бодож байна? Жишээ нь, леггинсийг өндөр өсгийт эсвэл савхин хүрэмтэй өмсдөг байх нь.

Леггинс өмсөхөд гаргадаг түгээмэл алдаануудаас танд танилцуулахаар бэлдлээ. Мөн олны дундаас ялгарахад туслах моодны аргуудаас ч бас хүргэх болно.

1. Өндөр суудалтай леггинс сонгож аваарай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрвээ та гэдэс, бэлхүүсээ нvцгэн харагдуулахыг хүсэж байсан ч гэсэн өндөр суудалтай л леггинс өмсөөрэй. Ийм загвар гуяны өргөнөөс “багасгана”, мөн биеийг илүү чанга харагдуулдаг. Мөн бэлхүүснээс доош унжихгүй тул пилатес, иог зэргээр хичээллэх, тэр ч бүү хэл өдөр тутамд өмсөхөд ч биед эвтэйхэн. Үүнээс гадна ийм леггинс топ эсвэл цамцтай гайхалтай зохицдог ажээ.

 

2. Хурц өнгийн хээнээс татгалзаарай

© Depositphotos.com, © kendalljenner / Instagram

Том хээ болон хурц өнгө нь бусад гоёлоос анхаарал сарниулна. Үүнээс гадна хэдий хэр их зураг байна төдий чинээ тарган харагдуулдаг дутагдалтай. Тиймээс хэрвээ та нарийхан харагдахыг хүсэж байгаа бол хурц өнгийн, хээ зурагтай леггинс огт тохиромжгүй, аль болох бараан бөгөөд нэг өнгийн леггинс сонгохыг хичээгээрэй.

 

3. Урт леггинс сонгосон нь дээр

© Depositphotos.com, © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Богино леггинс моодны охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэлсэн ч гэлээ ийм загвар нь хүсээгүй жинг нэмэгдүүлж харагдуулахаас гадна хөлийг богинохон болгодог. Тиймээс та хөлөө нарийхан бас өөрөө өндөр харагдахыг хүсэж байгаа бол урт леггинс өмсөөрэй.

 

4. Тохирох өнгийг сонгоно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэ зөвлөгөө бүх төрлийн хувцсанд хамааралтай, даанч тэр болгон тоодоггүй: таны арьс болон үсний өнгөтэй тохирох хувцас сонгох хэрэгтэй. Энэ дүрэм леггинсийн өнгөнд ч мөн хамаарна.

 

5. Леггинсийг зөвхөн спорт хувцасны төрөлд бүү оруулаарай

© Depositphotos.com, © Judy Eddy / WENN.com/agefotostock/East News

Леггинсийг зөвхөн спорт хувцас гэж өмсөх – энэ бол маш том алдаа. Танд байгаа өөр бусад төрлийн хувцастай зөв хослуулахад ямар ч загварыг гаргаж чадна. Мөн ямар ч шалтгаанаар өмсөнө шүү (алдартнууд үүнийг баталж байгаа юм): албан ёсны арга хэмжээнээс эхлээд найз нөхдийн уулзалтаар ч тэр. Биед эвтэйхэн, амьдралын бүхий л нөхцөлд аварна. Урьд нь өмсөж байсан пүүзээ өндөр өсгийтэй туфлиэр л соль, тэгээд дээрээс нь хүрэм углачих – та явахад бэлэн боллоо, үзэсгэлэнтэй харагдаж байна ч гэж жигтэйхэн.

 

6. Леггинсийг банзал эсвэд даашинзны доогуур битгий өмс

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News, © RGLA / Broadimage / Broad Image / East News

2000-аад онд леггинсийг даашинз, банзалтай хослуулж өмсөх моод байлаа. Харин одоо энэ чиг хандлага үеэ өнгөрөөжээ: нэг л нoвширсон ч юм шиг эсвэл зохицоогүй юм шиг харагдана. Цэмцгэр гэхдээ чөлөөтэй харагдахын тулд хиймэл савхин хүрэм, чамин гоёлоор тодосгож өгөхөд л болно.

 

7. Адил өнгийн хувцас дүр төрхийг гутааж болзошгүй

© Carlos Maidana / Broadimage / Broad Image / East News, © NEIL WARNER / J.LEE / MEGA / Mega Agency / East News

Загварлаг эсвэл орчин үеийн хэв маягийг дагадаг хүнд адил өнгийн хувцас тохиромжгүй, зөвхөн спорт зориулалтаар өмссөн гэж харагдана.

Леггинсийн дээгүүр өмсөх хувцас сонгохдоо хоёр хувцас өөр хоорондоо зохицож байгаа эсэхийг анхаараарай. Ингэснээр та леггинсийг спорт хувцаснаас төгс хэрэглээтэй хувцас болгон хувиргах юм.

Та дээр дурдсан алдаануудаас гаргаж байж уу? Та өөр ямар зөвлөгөө нэммээр санагдав?

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *