Таны зүрх сэтгэлийг дэвтээж, инээмсэглэл бэлэглэх сайхан түүхийг өөртөө агуулсан 18 гэрэл зураг

0

Улс төр, коронавирус гээд дэлхий дахинд өрнөж байгаа таагүй мэдээллүүдээс нэг хором ч болов холдож сэтгэлээ тайвшруулмаар санагдаж байна уу? Энэ л шалтгааны улмаас бид зүрх сэтгэлийг уярааж, нүүрэнд инээмсэглэл бэлэглэх гэрэл зургуудыг бэлдэхээр шийдсэн юм. Эдгээр гэрэл зургийн цаана өөрийн гэсэн бяцхан түүх оршино. Энэ аварга том дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд сайн сайхан зүйл оршиж байгаа гэх итгэлийг өөрийн эрхгүй төрүүлэх ажээ. За тэгээд, нулимс арчих алчуураа бэлдээрэй.

1. Эгчийн хайр

reginaphalange8822

Эхнэр бид хоёр гадуур хооллохоор том охиноо дүүтэй нь үлдээсэн юм. Гэртээ хэлсэн цагаасаа оройтож ирсэн, ийм хөөрхөн зүйл олж харлаа.

 

2. Ах маань манай гэр бүл дотор магистрын цол хүртсэн анхны хүн болсон. Аав маань нулимсаа барьж чадахгүй уйлсаар л…

Jay_no_pho

 

3. Аав, хүү хоёр. Аавынхаа сүүлчийн нислэгээр цуг нисэх гэж байгаа юм. Air Canada-д 41 жил ажиллаад тэтгэвэртээ гарч байна даа, аав минь

gangbangkang

 

4. Хойд аавдаа жүржийн амттай үрлэн чихрэнд дуртай гэж хэлж байсан юм. Өнөө өглөө босоод харсан чинь надад тусгайлан дуртай чихрийг минь ялгаж бэлджээ

tlj448607

 

5. Эмээ маань Өмнөд Африкт амьдардаг Ханьяаса нэртэй зааны тугалд бүтээлэг нэхэж өгсөн

marcusjsmall

Их Британиас илгээсэн илгээмж нь 4 сарын дараа ашгүй нэг юм эзэндээ очжээ. Тэр их баярласан шүү.

 

6. Аав, ээж хоёр маань ач нартаа зориулж Сэргэн мандалтын үеийн үзэсгэлэнг нээсэн юм, энэ жил коронавирусээс болоод энэ арга хэмжээ цуцлагдсан байсан болохоор гэрийнхээ хашаанд тэд зохион байгуулахаар шийджээ.

Dalo600

Бид цацагт хяруулын мах шарсан, бялуу, усанд хийсэн алим амаараа авах тэмцээн явууллаа, бас амьд хөгжим гээд маш олон арга хэмжээтэй. Тэд минь гайхалтай сайхан хүмүүс, хамгийн шилдэг эмээ, өвөө хоёр.

 

7. Тэр дөрвөн өдөр далавч нь гэмтэж миний ачааны машин доор суусан шувууг хамгаалсан. Шувуу эдгээд ниссэн шүү

MasturbatingMiles

Хамгаалах газраа орхихгүй байсан болохоор нь хоол, усыг нь дөхүүлж өгөхөд хүрлээ. Түүгээр их бахархаж байна.

 

8. Их Британийн Манчестерт харсан зарлал

lizzlenizzlemizzle

Зарлалд: “Энд арьс өнгөний үзэлтэй холбоотой хог байсан юм, тэгэхээр нь муурны зургаар би дарчихлаа”

 

9. Миний хүү бас түүний найзыг амьд үлдэх боломж тун бага буюу 2% гэж байсан удаатай. Тэд хоёулаа тайзан дээр гарсан, өнөөдөр сургуулиа амжилттай төгслөө

Timfrostyo

Хөвгүүдийг хэзээ ч алхаж чадахгүй, хэвтрийн амьдралаар амьдарна гэж байсан юм, ер нь 7 нас хүрч чадвал шүү дээ. Зүүн гар талын гэрэл зураг – сургуульд орсон анхны өдөр. Баруун – төгсөлтийн баярын зураг.

 

10. Танилцаад 48 цагийн дараа Вудстокод авахуулсан хосуудын зураг болон 50 жилийн дараа

Idlehands877

 

11. Роберт Ирвин эгчийнхээ сүйт залууд санал тавих бэлтгэлд нь тусалж байна

diveonfire

Тэрээр өөрийн эцэг болох алдарт байгаль судлаач Стив Ирвиний ажлыг үргэлжлүүлж байгаа залуу.

 

12. Би ганц бие эцэг хүн, насаараа л өөрийнхөө үсийг хусч ирсэн. Одоо охиныхоо үсийг сүлжиж байна, бүгдийг YouTube-с сурсан. Надад үнэхээр таалагдаж байгаа шүү

allthekos

 

13. Ээжийг надад амны хаалт оёод өгөөч гэж гуйсан юм. 40 гарсан ч гэсэн би ээжийн бяцхан хүү хэвээрээ бололтой

Andy_Cohen_1979

 

14. Angel Hair For Kids байгууллагад үсээ хандивласан. Уг байгууллага хорт хавдартай тэмцэж байгаа хүүхдүүдэд тусалдаг бөгөөд хүүхдийн хиймэл үс хийдэг газар юм

TuckerFarrow

Бас найз минь надтай адилхан үсээ хандивласан. Хэдэн найз нар нийлж байгаад Канадын хорт хавдрын нийгэмлэгт 8000 гаруй доллар цуглуулж хандивлаж чадлаа.

 

15. Аавдаа нэгэн огноотой тоглоомын гар бэлэглэсэн юм – намайг өргөж авсан огноо. Тэр бол миний хамгийн нандин хүн

harold_the_cat

 

16. Нохой маань машинд суухаасаа их айдаг, эмээ түүнийг тайвшруулахын тулд ард цуг сууя гэнэ

bex_yeah

Замын турш сонссон үгс: “Зүгээр дээ, тайван бай, бид нар бараг ирчихлээ, мундаг залуу шүү”

 

17. Намайг 21 жилийн өмнө мэндлэхэд эх барьсан хүнтэй одоо би цуг ажилладаг

green_teabag_

 

18. 101 настай өвөө маань үнэнч анд Бобын 100 насны ойг тэмдэглэхээр үдэшлэг зохион байгуулсан юм

Lourdez01

Сайхан түүхүүдийг илгэсэн дээрх зургууд танд таалагдав уу?

24
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *