Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц

0

Агаарын бохирдол манай эрин үеийн хамгийн ноцтой асуудлуудын нэг мөнөөс мөн. Өдрөөс өдөрт хурцадмал болж байгаа уг асуудлыг шийдэхийн тулд манай гаригийн цаг уурын өөрчлөлтийн мэргэжилтнүүд, уран бүтээлчид ухаан бодлоо уралдуулсаар байна. Ухаалаг утасны мэдрэгчээс авахуулаад агаарын бохирдлыг хянагч зөөврийн багажийг хүртэл тэд л зохион бүтээсэн билээ. Нью-Йоркийн нэгэн дизайнер агаар дахь бохирдуулагч бодисонд хариу урвал үзүүлдэг цамцыг зохион бүтээсэн байна.

Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц 6

Уг цамцыг Аерохромикс гэж нэрлэсэн бөгөөд зохион бүтээгч нь Николас Бентел ажээ. Тэрээр Аутодеск хавсарсан шинжлэх ухааны лабораторитой хамтран ажиллаж дараах 3 төрлийн цамцыг зохион бүтээжээ. Нэгдэх цамц нь нүүрсийн дутуу исэл байгаа тохиолдолд өөрчлөгддөг байхад удаах нь хэт их тоостой үед хээгээ өөрчилнө. Гурав дахь нь цацраг идэвхит бодисыг мэдэрч хээгээ өөрчилдөг ажээ. Бохирдуулагч бодис байгаа бол цамцнууд хар өнгөтэй болж, хээ нь арилна.

Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц 3

Зохион бүтээгчийн хэлж байгаагаар цамц бүр өөрийн гэсэн онцлогтой гэнэ. Нүүрсний дутуу исэлд хариу урвал үзүүлдэг цамц нь өөрийн материалдаа химийн давс агуулсан бөгөөд нүүрсний дутуу ислийг мэдэрмэгцээ хүчилтөрөгчийн молекулаа алддаг ажээ. Улмаар цамц цагаан өнгөтэй болно. Харин агаар химийн давсыг цэвэрлэх үед цамц агаарт байгаа хүчилтөрөгчийн молекулыг ахин өөртөө шингээн авч исэлдэнэ. Ингэж л цагаан болдог аж.

Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц 2

Хоёр дахь цамцны хувьд гэвэл уг цамц нь ард болон урд талдаа хоёр бяцхан  мэдрэгчтэй. Мэдрэгчүүд нь агаар дахь тоос, хөө тортог болон утааг мэдрэхээр програмчлагдсан. Дээрх зүйлсийг мэдрэнгүүтээ цамцны зах хэсэгт суурилуулсан микро хянагчинд сигнал өгнө. Уг сигнал нь халуунд ажилладаг жижигхэн цэгнүүдэд дохио илгээснээр цэгнүүд халж цамцны хээ цагаанаас хар өнгөтэй болно.

Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц 1

Цацраг идэвхит бодист хариу үзүүлдэг цамц нь зохион бүтээх шатандаа явж байгаа бөгөөд тусгай будгыг ашиглах ажээ. Уг будагны өнгө нь гамма туяа байна уу электрон туяа байна уу гэдгээс хамааран өнгөө өөрчлөх юм байна.

Агаарын бохирдлоос хамаарч хээ нь өөрчлөгддөг цамц 4

Зохион бүтээгчийн үзэж байгаагаар түүний энэ санаа нь загварын шинэ хандлага гэхээсээ илүүтэйгээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хэлбэр ажээ. Дээрх 3 төрлийн цамцнууд нь 500-650 долларын үнэтэй байх учраас хүн болгон аваад байх боломжгүй гэж тооцож байгаа юм байна. Микро процессор, мэдрэгчтэй болохоор уг цамцыг угаалгын машинд угаах нь тийм ч сайхан санаа биш байх болов уу?

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/02 at 15:56

    Манайд бол мөнхийн хар явхын байнадөө. :))

  2. Kiki Waka

    Kiki Waka

    2016/08/02 at 21:42

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *