Автобусны зогсоол дээр бүжиглэж байсан эмэгтэй YouTube-ийн од болжээ

0

Автобусны зогсоол дээр бүжиглэж байсан эмэгтэй YouTube-ийн од болжээ


“Автобусны буудал дээр бүжиглэж байгаа хатан хаан” нэртэй бичлэг долоохон хоногийн дотор цахим ертөнцөд дуулиан тариад байна. Энэхүү бичлэгэн дээрх эмэгтэйг Эллие Коулес Ellie Coles гэдэг бөгөөд Английн Хэмпшир мужийн Истли хотын иргэн 34 настай энэ эмэгтэй нарийн бичгийн ажил хийдэг аж. Түүнийг ажилдаа явахаар автобус хүлээж зогсохдоо ийнхүү бүжиглэж байгааг замын эсрэг талын кафены эзэн 45 настай Жейн Роулэнд бичиж авсан нь энэ юм. Жейн түүний талаар “Бид энэ гайхалтай хатагтайг өдөр бүр кафены маань эсрэг талд бүжиглэхийг хардаг. Тэр үнэхээр хөөрхөн.” гэжээ.Мөн тэрээр “Түүний талаар эндхийнхэн бүгд мэднэ. Жолооч нар түүний дэргэдүүр өнгөрөхдөө түүнийг бүжиглэж байгаад талархан дохиогоо өгдөг. Түүнд бүжиглэхэд нь ямар нэгэн асуудал огт байдаггүй ба тэр биднийг хөглөж байдаг.” гэсэн байна. Эллиегийн бичлэгийг үзсэн Америкчууд Бостонд болсон аймшигтай халдлагын дараагаар хүмүүсийг инээлгэж чадсан анхны зүйл байлаа гэцгээсэн байв. Фейсбүүк дээрээ 69,700 like хүлээн авсан хатагтай Коулес энэ үедээ Авьяаслаг Британичууд шоуны шүүгч Алеша Диксоны “Knock Down” дууг сонсон бүжиглэж байсан гэдгээ хэлсэн байна. Олны хайр талархлыг хүлээж чадсан Эллие өдөр бүр чихэвчээ авч явдаг гэдгээ хэлсэн ба “Миний ээж намайг мэдрэл муутай гэж боддог. Гэхдээ би бол зүгээр л бүжиглэх дуртай 34 настай жирийн л нэгэн эмэгтэй.” хэмээжээ. Эллиегийн бичлэгэнд АББА хамтлагийн “Dancing Queen” дууны аяыг хийсэн хатагтай Роулэндын хамтрагч Нижел Бэйкер энэ бичлэгийг YouTube-д байрлуулаад хэдхэн минут болоход л 250,000 гаруй хүн үзсэн байсан гэж хэлсэн бөгөөд надад энэ л хамгийн тохиромжтой юм шиг санагдаж байсан гэсэн байна. Хатагтай Роулэндын хувьд энэ бичлэг ингэж их тархана гэж бодоогүй гэдгээ хэлснээс гадна бичлэгийг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл үнэхээр гайхалтай гэсэн бол маш олон хүмүүс гайхамшигтай, үнэхээр гайхалтай, тэр үнэхээр миний өдрийг өөрчилж чадлаа гэсэн сэтгэгдлүүдийг бичсэн байжээ.

[flv]http://ru.fishki.net/picsw/042013/20/ytub/01.flv[/flv]
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/04/21 at 17:20

    huurhun l yum bna evseltei busgui bna

  2. gn09

    2013/04/21 at 18:22

    mair ewseltei ntr ain kkkkk

  3. uniQu3

    2013/04/21 at 18:29

    хэхэ бандайчаад

  4. Зочин

    2013/04/21 at 19:45

    ystoi huurhun egduutei ymaa

  5. McTavish

    2013/04/21 at 21:25

    майр эвсэлтэй, бас эгдүүтэй харагдаж байна… сайн юмаа :)

  6. Зочин

    2013/04/21 at 21:39

    engiin negen bvdvvn avgail bna

  7. Зочин

    2013/04/21 at 22:18

  8. Зочин

    2013/04/22 at 09:23

    хөөрхөн хөөрхөн огцом хөдөлгөөн хийгээд ккк

  9. Зочин

    2013/04/22 at 10:22

    ymaar huurhunnii hehe egduutei hujavascript:justreturn()gjiltei ymaaaa

  10. Зочин

    2013/04/22 at 11:44

    xumuus sonin shuu ene bichlegiig xiigeed tavixad anxanii xun ymar setgegdel uldeexees ix xamaardag anx erguu *** abgai bna gesen bol bugd l tiim ym bichine dee exnii xun lake xigeed l magtaad tavichixval dagaad l bugd magtaad l bdag iim l xorvoo doo

  11. Зочин

    2013/04/23 at 10:01

  12. Зочин

    2013/04/26 at 14:15

    uneer ewseltei ymaa ookon ymaa

  13. Зочин

    2013/04/30 at 15:18

    haraad bsan chin universed orj bga dulguuntei adilhan bvjigleh ymaa….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *