Стокгольм дахь Боинг-747 нисэх онгоцон зочид буудал

0

Стокгольм дахь Боинг-747 нисэх онгоцон зочид буудал


Боинг-747 гэхээр хүн бүхний санаанд Америкийн алдарт Боинг компаний нисэх онгоц бууна. Хөх цэнхэр тэнгэрийн мандалд хөвөн цагаан үүлсийн дундуур хором хугацааг товчлон довтолгож, хүссэн газарт хүргэх чадалтай нисэх онгоц хэмээгч зүйлгүйгээр өнөөгийн хүн төрөлхтний аж амьдралыг төсөөлөхийн аргагүй. Дэлхийн хамгийн том агаарын хөлөг үйлдвэрлэгч энэ компаний Боинг-747 загварын нисэх онгоцыг Стокгольмчууд нисэхээс арай өөрөөр ашиглахаар шийджээ. Тэдний шинэ шийдэл нь нисэх онгоцон зочид буудал байсан юм.

1. Стокгольмын Арланда нисэх онгоцны буудлын дэргэдхэн Боинг-747 нисэх онгоцыг зочид буудал болгон хувиргасан байдаг.

2. Гол хаалганы зүүн талд гутлаа солих хонгил байх ба тэнд цагаан өнгийн нэг ижил углааш өмсөнө. Хоёр давхар руу гарах шатны ард талд ресепшний суух хэсэг байна.

3. Ресепшний дэргэд уг нисэх онгоцны түүхэн гэрэл зургуудаар чимэглэсэн зоогийн газар байрлана. 1976 онд Сингапур Эйрлайнс нисэх онгоцны буудалд зориулагдан бүтээгдсэн энэ Боинг-747 нисэх онгоц хожим нь нэгэн цагт Америкийн хамгийн том агаарын тээврийн компани гэгдэж байсан Пан Американ нисэх онгоцны буудалд нислэг хийж байгаад 2002 онд Шведийн Трансжет түрээсийн компаний далбаан доор хамгийн сүүлийн нислэгээ хийжээ. Шведийн бизнесмэн, зочид буудлын эзэн Оскар Диос энэ онгоцыг зочид буудал болгож хувиргасан ба 2007 онд зөвшөөрөл нь батлагдсанаар Жамбо Стэй /Jumbo Stay/ зочид буудал албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

4. Жамбо Стэй зочид буудлын стандарт өрөө нь хоёр, гурав эсвэл дөрвөн ортой байх ба нисэх онгоцны тээшний тавиурыг хэвээр нь үлдээжээ. Хөшигний цаана онгоцны цонх байгаа нь хурдны зам болон Арланда нисэх онгоцны буудлын ачаа тээшний терминалыг харах боломжийг олгожээ. Энэ зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэхдээ нэг хүний 50 евро төлөх ёстой. Өрөөнүүд бие засах газартай боловч ваннгүй. Хэрвээ усанд орохыг хүсвэл нисэх онгоцны дээд хэсэгт байрлах нийтийн шүршүүрийг ашиглаж болох аж. Хэдийгээр энэ зочид буудал 100 хувь бүх зүйлийг өв тэгш бүрдүүлж чадахааргүй хэмжээний талбайтай боловч нисэх онгоц гэдэг утгаараа маш олон зочидтой байдаг.

5. Нисэх онгоцон зочид буудлын Хар хайрцаг нэртэй хоёр хүний өрөөнд байрлахыг хүсвэл 175 евро төлнө.

6. Боинг-747 нисэх онгоцны нисгэгчийн бүхээгт байрладаг, уг зочид буудлын хамгийн тансаг энэ өрөөнд байрлах нисгэгчийн хэсгийн бүх товчлууруудыг дарах, хөшүүргүүдийг татах түлхэх гэх мэтийг хийж үзэх боломжтой болох юм.

7. Арван жилийн өмнө нисгэгчид сууж байсан энэ бүхээгийн цонхоор Арланда нисэх буудлын ачаа тээврийн терминалаас гадна нисэх бууж байгаа нисэх онгоцнуудыг харах боломжтой.

Энэ зураг дээрх өрөө хэдий уужим цэлгэр биш боловч хангалттай зайтай. Хүссэн хэмжээгээрээ налуулж болох удирдлагатай зөөлөн орнууд, шөнөдөө хүйтэн байдаг учир нэмэлт дулаан хөнжил, цай, кофе, залгуурнууд, утасгүй интернэт гээд яг л ердийн зочид буудлуудад байдаг бүхэн энд бий.

8. Жамбо Стэй зочид буудлын хамгийн үнэтэй өрөөнд буусан зочид хоёр давхарт байрлах бизнес ангиллын суудлууд бүхий лоунжийг ашиглах эрхтэй бөгөөд үүнийг жижиг хурлын өрөө болгон ашиглаж болно.

9. Мөн хувийн сэрүүн тавцанг ашиглах боломжтой болдог ба энэ нь онгоцны далавчин дээр байрладаг байна.

10. Уг зочид буудлын эзэн Оскар Диаз охин Ливийнхээ санал болгосноор зочид буудлаа Жамбо Стэй хэмээн нэрлэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. pilguun

    2013/04/22 at 20:07

    paah yun tasartsiin nisgegchiin buheegt n neg honoj uzhiimsan

  2. McTavish

    2013/04/22 at 22:19

    гоё юмаа манайд олигтой 5 одтой зочид буудал байхгүй ээ… 5 одтой гэхэд л яг хүрэхгүйшд, гэтэл гадаадад одоо юм юмаар л 5 одтойг нь хийдэг болж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *