Таагүй харилцан яриаг түргэхэн дуусгахад хэрэг болох зарим нэг үгнүүд

2

Асуултанд хариулахгүй эсвэл яриагаа цааш үргэлжлүүлэхийг үнэхээр хүсэхгүй байх үе байдаг. Энэ нь сэтгэл санаа таагүй байх, яриаг үргэлжлүүлэх нөхцөл бүрдээгүй зэрэгтэй холбоотой байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдийн тавьж байгаа асуултаараа хувийн орон зайг нэвтрэн орж ирдэгтэй холбоотой. Нөгөө хүнээ гомдоохгүйгээр яриагаа хэрхэн дуусгах вэ?

Сэтгэл зүйчдийн зөвлөж байгаагаар өөртөө сөрөг сэтгэл хөдлөлийг барих хэрэггүй ажээ, өөрөөр хэлбэл танд таалагдахгүй байгаа яриаг цааш үргэлжлүүлэх хэрэггүй юм. Тус яриаг цааш үргэлжлүүлэх ямар ч шаардлага байхгүй гэдгийг нөгөө хүндээ ойлгуулах илэрхийлэл бий. Энэ удаад бид үүнийг танилцуулахаар бэлдлээ.

Таагүй яриа

1. “Баярлалаа, гэхдээ би зөвлөгөө өгөөч гэж гуйгаагүй шүү дээ”

Та гудамжинд цэцэг суулгаж байна гэж төсөөлье. Гэнэт үл таних хүн хүрч ирээд танд зааж сургаад уналаа, хүрзээ буруу барьж байна, буруу үр авч суулгаж байна гээд л… Эсвэл өөр нөхцөл байдал төсөөлье: хэн нэгэнд таны гадаад үзэмж таалагдахгүй байгаа тухай номлол уншаад л… Өөрийнхөө болон өрөөл бусдын сэтгэл санааг эвдэхгүйн тулд баярлалаа гэж хэлээд дараа нь харин өөрийнхөө амьдралд оролцуулах хүсэлгүй байгаагаа хатуухан хэлээрэй.

Анхаарал тавьж байгаад нь талархахын зэрэгцээ өөрийнхөө хэрэгт бусдыг оролцуулахгүй гэдгээ ойлгуулж чадна. Энэ үг нойтон хамуу шиг хамаатан болон хамт ажилладаг хүмүүст хэлэхэд ч үр дүнгээ өгдөг.

 

2. “Миний хувийн амьдрал миний л амьдрал. Тантай зөвлөлдөөд байхаар зүйл биш”

“Яасан, нөхөр зугаалаад л байгаа сурагтай?”, “Хэзээ нөхөрт гарах гэж байна даа?”, “Яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бэ дээ?” – эдгээр асуултыг боловсон зөв хүмүүжилтэй хүн хэзээ ч тавихгүй. Гэхдээ олон хүн хөшигний цаана болж байгаа амьдралыг олж мэдэхийг хүсдэг. Магадгүй хариулт нь бүдүүлэг гэж хэлж болно, гэхдээ бусадтай хувийн амьдралаа яриад сууж байх сонирхолгүй гэдгийг шууд ойлгуулж чадна.

 

3. “Биднийг сэтгэл хөдлөл удирддаг. Хэсэг хугацааны дараа яриагаа үргэлжлүүлье, тэгэх үү”

Энэ бол хамгийн чухал бөгөөд заавал хэлэх ёстой үг юм. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан байхад дараа нь харамсахад ч багадахаар үг хэлж мэднэ. Тиймээс яриагаа хэсэг хойш тавьсан нь дээр. Тайвшир, тунгаан бод, тэгээд дараа нь яриагаа үргэлжлүүлээрэй. Ингэж чадсанаар та өөрийгөө болон нөгөө хүнээ илүү үг хэлүүлэхгүй тайвшрахад тусална.

 

4. “Би чухам яаж тусалж болохыг тодорхой хэлэх үү”

Хэрвээ таны тухай үндэслэлгүй худал хуурмаг хов жив явах, эсвэл буруутгаж байгаа бол үүнээс гадна танд амьдралын тухай байнга гомдол яриад байвал энэ асуултыг шууд тавиарай. Ингэснээр түүнд учирсан асуудал болгоныг мэдэж байгаагаа ойлгуулна, асуудалд анхаарал хандуулж байгаагаа ч илэрхийлж байгаа хэрэг юм. Та хоёрын яриа илүү үр дүнтэй болох үндэс болох юм.

 

5. “Надад энэ яриа таагүй санагдаж байна, зогсоовол яасан юм бэ?”

Нөгөө хүн танд огт таалагдахгүй байгаа сэдвээр яриад байвал шууд л ингэж хэлэх хэрэгтэй. Магадгүй, хамаатнуудад үр дүнгүй байж болно, гэхдээ өөр бусад хүмүүст бол үр дүнтэй. Эелдэг гэхдээ ойлгомжтой хэлээрэй.

 

6. “Та миний хувийн орон зайд нэвтрээд байна”

Хэт уян зөөлөн байх – бидний гол дайсан. Ярианы эхэнд л ямар хил хязгаарыг давж болохгүйг харилцан ярилцаж байгаа хүндээ ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ хэрвээ таны ярилцагч хэтэрхий замбараагүй, ичих нүүргүй зан гаргаж таныг доромжилж байгаа бол өөрийнхөө хувийн орон зайг эвдүүлэх огт хэрэггүй. Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлах ёстой, тиймээс бусдаар өөрийгөө бүү доромжлуул.

Асуулт болгон хариулт авч чадахгүй, ялангуяа хүн болгоноос хүссэн хариултаа авч чадахгүй. Хэрвээ хэн нэгэн таны сэтгэлийг зовоох үг хэлсэн бол таагүй байгаагаа шууд хэлж сураарай. Та хэнд ч ямар нэгэн зүйл батлах албагүй. Хүмүүжилтэй хүн бол таны хүслийг ойлгож ярианы сэдвээ шууд өөрчлөх болно.

13
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *