
Дараах фото мэдээллээр та бүхэнтэй танилцаж байгаа Chandra Bahadur Dangi гэгч 72 настай Непал эр нь ердөө 56-хан сантиметр өндөртэй учир Дэлхийн хамгийн намхан эр хэмээн нэрлэгдэх гэж байгаа ажээ. Непалын баруун хэсэгт, уулын алс мухарт орших жижигхэн тосгоны оршин суугч тэрбээр энэ оны 2-р сарын 22-ны Лхагва гаригийг хүртэлх хугацаанд нэг ч удаа гэрээсээ алс хол явж үзээгүйгээр барахгүй нэг ч удаа эмчид үзүүлж үзээгүй байна. Саявтархан өөрийгөө Дэлхийн хамгийн намхан эр байж магадгүйг олж мэдсэн Dangi нэг ч удаа уулын жижиг тосгоноосоо холдож үзээгүй аж.Dangi-гийн хэлснээр тэрбээр яг л дөнгөж хөлд орж байгаа хүүхэдтэй адил буюу 56 сантиметрийн өндөртэй учир Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд Дэлхийн хамгийн намхан эр хэмээн бичигдэнэ гэдэгтээ итгэж байгаа гэнэ. Гиннесийн Дэлхийн дээд амжилтыг бүртгэх товчооны зүгээс түүнд өнгөрөгч 22-ны өдөр илгээсэн цахилгаан шууданд түүний өндрийг хэмжих албан ёсны мэргэжилтнүүд энэ ням гаригт Непалын нийслэлд очно гэсэн байна. Dangi өнгөрөгч лхагва гаригт Катмандуд очихоор төрөлх тосгоноосоо гарч, анхны аялалаа нисэх онгоцонд анх удаа сууж үзсэнээр эхэлсэн бөгөөд сурвалжлагч нарт “Би амьдралдаа анх удаа Катмандуд ирж байгаадаа их баяртай байна. Бас би Гиннесийн албан ёсны эрхийг авч чадна” гэж хэлжээ. Энэ эр Катмандугаас 400 км-ийн алсад байх Римхоли тосгонд том ах болон гэр бүлийнхнийхээ хамт амьдардаг ба нэг ч удаа гэрлэж байгаагүй тэрбээр гэрийн ажил хийж, гэрээсээ огт гардаггүй байсны улмаас түүний өндрийн талаар ямар нэгэн мэдээлэл түүний гэр бүлээс гадагш огт цацагдаж байгаагүй аж. Түүний таван ах нь ердийн өндөртэй бөгөөд Dangi-гийн өсөлт зогссон ч эмчид хандаж, үзүүлж байсангүй. Ойд мод бэлтгэх ажил хийж байсан нэгэн ажилчин түүнтэй уулзсанаар түүний тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлд нийтлэгдсэн байна.


0

0

0

0

0

0

0

0

monami666
2012/02/25 at 20:40
yu we ene chini
Зочин
2012/02/25 at 20:52
amid ywahdaa yum2 vzehnee
Зочин
2012/02/25 at 22:12
orowdmoor yum :( hoorhi
Mongolhh
2012/02/25 at 22:18
ene uvchin bha
jerry-man
2012/02/25 at 23:03
аймар намхан юмаа хаха
erxem_0505
2012/02/26 at 09:21
alaa xaytsan !!
sekv
2012/02/26 at 10:03
[color=008000][size=xx-large] yostoi yostoi [/size][/color]
enkule_fires
2012/02/26 at 14:52
72 nastai er bish 72 nastai uwgun
Зочин
2012/02/26 at 15:30
ewgun bndoo
TheLibertines
2012/02/26 at 19:19
hehe
meddog
2012/02/26 at 23:30
[quote]amid ywahdaa yum2 vzehnee[/quote]
internet-yn achaar
BEK_KKK
2012/02/27 at 11:08
mmmmmmmm
s_baatar
2012/02/27 at 12:58
hehe
Зочин
2012/02/28 at 21:26
sonin yum a te