Жирийн нэгэн бүсгүйг загварлаг хатагтай болгож чадах 10 төрлийн гутал. Таныг хээнцэр бас үнэ цэнэтэй харагдуулна

1

Зөвхөн өндөр үнэтэй гутал л хээнцэр харагдана гэсэн ойлголт олны дунд яваад байх шиг байна. Гэхдээ эргэн тойрны хүмүүст үнэтэй бас чанартай гутал өмссөн гэж харагдахын тулд цалингийнхаа талыг үрэх шаардлага үнэндээ байхгүй. Түрийвчин дэх хэдэн төгрөгөө хадгалж үлдэхийн зэрэгцээ сая төгрөгийн хэв маягийг гаргахад цөөн хэдэн гол зүйлийг мэдэж байхад л болох ажээ.

Гуталтай холбоотой нарийн ширийн зүйлийг судалж үзээд та бүхэнтэйгээ хуваалцахаар яарлаа. Гутал сонгоход та юуг анхаарах ёстой вэ?

Боломж нь байгаа бол илгэн гутал сонгоорой

© Depositphotos.com, © Depositphotos.com

Илэг – гутлын үнийг гутаахгүй цорын ганц төрлийн гутал. Яагаад гэвэл дандаа үнэтэй бас хээнцэр харагдаж чаддаг юм. Хиймэл арьсны тухай яриад ч хэрэггүй. Хэтэрхий гялгар “гутал” – хямд гутлын шинж ба холын зайнаас л хүний нүдэнд шууд тусна. Үүнээс гадна илэг эдэлгээ дааж, өнгө зүсээ удаан хадгалж үлддэг, өөрөөр хэлбэл улирал болгон туфль, гутлаа солиод байх шаардлагагүй.

 

Зузаан өсгийтэй танкет загварлаг бас үнэтэй харагдуулна

© BG005 / Bauergriffin.com / East News, © Depositphotos.com

Хөлөнд эвтэйхэн гутланд дуртай хүмүүс хавтгай ултай эспадрильд ихэд дурласан байх. Энэ улиралд уг загварыг зузаан ултай болгон шинэ түвшинд гаргаж ирэхээр шийджээ. Илүү тансаг харагдахын тулд зузаан ултай сонгодог загварыг сонирхоорой. Элдэв гоёл чимэглэл байх ёсгүй. Өнгөний хувьд өөрийн дураар сонголтоо хийгээрэй.

 

Өндөр платформ – хямд гутлын үндсэн шинж тэмдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Туфлийн ул платформ байвал шууд хямдхан гутал гэж ойлгогдохоор моод яваад байна. Ялангуяа битүү платформд илүү хамааралтай. Платформ биш туфль илүү хээнцэр харагдана. Хавтгай ултай туфль өмсөхөд хөлд эвгүй оргиод байгаа бол платформ загвар сонгож болно, гэхдээ туфлийн улны зузаан 1 см-ээс огт хэтэрч болохгүйг анхаараарай. Эспадриль танкетийн хувьд дүрмээс гажууд, үүнд платформын зузаан огт хамаагүй.

 

Гинжин гоёл ямар ч гутлыг чимнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Элдэв гоёл чимэглэлгүй ганц оёдолтой сонгодог загварын гутал элдэв янзын гоёл чимэглэлтэй гутлыг бодвол илүү даруухан бас үнэтэй харагдах нь мэдээж. “Цэвэрхэн” гутал гоё харагдаж байгаа ч гэлээ гинжин гоёл гутлыг амилуулж болох юм. Гинжний хэмжээ ямар ч байж болно, шагай эсвэл гутлын дээд хэсгээр ч тоноглогдсон байдаг. “Алтан” хувилбар илүү гоёмсог харагддагийг анхааралдаа аваарай.

 

Гутлын трендийг жижиг зүйлээр хэрэгжүүлнэ

© AGCreativeLab / Depositphotos.com, © Depositphotos.com

Одооны тренд үнэхээр сонирхол татаад байвал мөнгөө үрж үнэтэй гутал авах гэж яарсны хэрэггүй. Гутлын жижиг зүйл болгоноороо тренд тодорхойлогдож байвал бүр л зайгаа барь. Хэдэн улирлын өмнө нэвт гэрэлтдэг гутал моод байлаа. Тэр үед тренд болсон гутал худалдаж авах байсан бол гутлын олом эсвэл хурууны үзүүр орчим нэвт гэрэлтдэг хэсэгтэй гутал авахад л болно. Ийм загвар тэр чигээрээ нэвт гэрэлтдэг гутлаас үнэтэй харагдана.

 

Гутлан дээр чимэглэл байдаг бол хэрэглээнээс амархан гарна

© Flickr, © Pexels

Үйлдвэрлэгч чанартай гутлын хошуун дээр ямар нэгэн чимэглэл огт наахгүй. Сайн чанарын материал, жишээ нь, цэвэр арьс нь сунах шинжтэй тул наасан гоёл хэсэг хугацааны дараа салж унах магадлал өндөр. Тэгээд ч гоёл наасан газарт нүх гарч гутал өмсөх аргагүй болно.

 

Гутлын өсгий зөв байрласан туфль үнэтэй бас чанартай харагддаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өндөр өсгийтэй туфль худалдаж авахдаа өсгий нь яаж бэхлэгдсэн байгааг анхаараарай. Зөв загвартай гутлын өсгий хөлийн өсгий доор байрладаг. Зарим нэг туфлийн өсгий бүр өсгийний зах дээр байрлахаар бий. Ийм загварыг авалгүй хойш тавьсан нь дээр.

 

Нейтраль өнгө үнэтэй харагдана

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сонгодог хувилбар – цайвар шаргал болон хар өнгийн завь хэлбэртэй туфлитэй байх: ямар үнээр худалдаж авсныг хэн ч тааварлаж чадахгүй. Мөн өмсөх улирлыг нь анхаараарай. Бараан өнгийн туфлийг намар-өвөлдөө, харин пудрийн өнгийг хавар-намартаа өмсөнө.

 

Гялалзсан туфль өмсмөөр байвал чулуун шигтгээтэйг битгий сонгоорой

© s_bukley / Depositphotos.com, © s_bukley / Depositphotos.com

Гутал дээрх талст ийм гоёлтой даашинзыг бодвол хямдхан харагдана. Тэгээд ч шигтгээн гоёлтой гутал чанартай байж чадахгүй, нэг шигтгээ унавал засах хэрэг гарна эсвэл хаяхаас өөр аргагүй болно. Илүү хээнцэр мөн гоёлын харагдах туфли бол металл гоёлтой туфли байх ажээ.

 

Гутал таараагүй л бол ямар үнэтэй байх нь хамаагүй

© Katy Winn / AP / East News, © PacificCoastNews / EAST NEWS

Хөлөнд таараагүй гутал муухай харагдуулахаас гадна таны алхаа, нурууны байдалд муугаар нөлөөлдөг. Тийм учраас өөрийн хөлний хэмжээнд таарах гутал байхгүй бол мөн, өргөнөөрөө, өсгийгөөрөө таарахгүй бол авах хэрэггүй.

Та гутал худалдаж авахдаа юуг анхаардаг вэ?

17
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *