
Хулгана яарч сандарсан үед ажиллахаа болихыг үгүйсгэхгүй. Байнга тохиолдохгүй ч гэлээ урьдчилан таах боломжгүй юм. Тиймээс компьютерийн гараасаа хулганы курсорыг удирдахаас өөр аргагүйд хүрнэ. Үүний тулд Alt + Shift + Num Lock дарж командыг өгөх юм. Цаашлаад дараах хувилбарууд байж болно:
- Өгсөн командаас сонголт хийхэд та хулганаа дардаг харин одоо Enter товчийг дарна.
- Гарын баруун талд байрлах тоонуудаар курсороо дээш доош гүйлгэж болно.
- Текстээ хурдан гүйлгэх эсвэл өөр бусад үйлдэл хийхэд баруун талд байрлах “сумнууд” тусална.
- Хулганы зүүн товчлуурын оронд 5-ын тоог, харин баруун товчлуурын оронд Shift + F10 дарна.
Туршлагатай компьютерчид тэр болгон хулгана руугаа яваад байдаггүй. Тиймээс тэд гараар хулганыг орлуулах бүхий л үйлдлийг сайн мэддэг болж таарах нь.








?????
2017/10/16 at 14:26
jjk