Амттан идмээр санагдвал үүнийг хийж идээрэй. Хүссэн хэмжээгээрээ идсэн ч бэлхүүс чинь балетчиных шиг л нарийхан хэвээрээ байна

2

Сахаргүй, гурилгүй эрүүл бялуу нь луувангийн ачаар амттай, зөөлөн болно. Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа үедээ амттан идмээр санагдвал луувангийн амтат бялуу хийж идээрэй.

Луувангийн бялуу

Орц:

  • 250 г лууван
  • 8 х.х овьёосны гурил
  • 2 өндөгний цагаан
  • 1 х.х зөгийн бал
  • 1 х.х кокосын үйрмэг

Кремний жор:

  • 300 мл тослоггүй сүү
  • 2 өндөгний шар
  • 150 г тослоггүй аарц
  • Зөгийн бал

Хийх арга:

1. Луувангаа жижиг үрүүлээр үрнэ.

2. Миксердсэн өндөгний цагаан, овьёосны гурил, лууван, зөгийн балаа сайтар холино. Кокосын үйрмэгээ нэмнэ.

3. Бялууны хэвэнд 1 см өндөртэй байхаар зуурмагаа хийнэ.

4. 200 хэмийн шарах шүүгээнд 20 минут болгоно. Бялууны гурилыг эргүүлээд шарах шүүгээндээ 5 минут байлгана.

5. Сүүгээ өндөгний шартай холиод гал дээр бүлээсгэнэ, буцлахаас нь өмнө авна.

6. Зөгийн балаа нэмээд сүүгээ хөргөнө. Нэгэн жигд болтол нь сайтар миксердэнэ.

7. Аарц, сүүн зуурмагаа холиод дахин миксердэнэ.

8. Болсон гурил дээрээ кремээ түрхэнэ. Бялуугаа гааны навчаар чимэглэж болно. Бялуугаа хөргөгчинд хийж хонуулна.

Амттай бас хийхэд хялбар луувангийн бялуу – орой гэрийнхэнтэйгээ хамтдаа цай уухдаа идэх эсвэл баярын ширээгээ ч чимж болохоор. Энэ жорыг найз нартайгаа заавал хуваалцаарай.

28
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ordos Ordos

    Ordos Ordos

    2017/10/14 at 14:51

    oveosni guril haaguur zardag ve helj ogoocn

  2. Эрхэм ноён / Эрхэм ээ, Би Хувь нийлүүлэгч ба санхүүгийн оператор. Та хувийн, хувь хүн, дэлхийн хаана ч байсан, дампуурсан, банкнаас хоригдож, банкуудын тааламжгүй, хувь хүний хооронд мөнгө зээлэх хэрэгцээ байгаа тул Ноцтой, үнэнч шударга хүмүүст зээлийг ердийн цагт 3%, маш энгийн, хүндрэлгүй нөхцөлтэйгээр нөхөн төлж болно. Би мөн бүх төрлийн хөрөнгө оруулалт, зээлийг хийдэг. Миний зээлийн санал богино, дунд, урт хугацаатай. Миний шилжүүлгийг аливаа этгээдэд хэлцлийн аюулгүй байдлын үүднээс Банкинд даатгуулдаг. Хэрэв та хувийн хаягаараа надтай холбоо барина уу EMAIL: [email protected]
    NB: Зээл нь таны төлөө хийгдсэн бөгөөд буцаан олгох ёстой. Та амласнаасаа өмнө эргэн төлөх чадвараа шалга.

  3. ?????

    2017/10/15 at 01:16

    mm amttai

  4. Mereke Amantay

    Mereke Amantay

    2017/10/15 at 03:10

    Ardak Murat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *