Фронтоос илгээсэн англи цэргийн захидал ямартай ч гэр бүлийнхэнд нь очжээ. Гэхдээ 78 жилийн дараа…

0

Шуудангийн хүргэлт дэндүү удаашралтай гэж бид дандаа л гомдоллож байдаг, гэхдээ бидний дунд 78 жилийн турш захидал хүлээж суусан хүн байхгүй нь ойлгомжтой. Тийм зүйл гэж юу байх вэ дээ гэж та бодож байна уу? Байхаар барах уу даа.

1943 онд 18 настай Билл Колдуэлл фронт руу явжээ. Бэлтгэлийн лагерьт байхдаа шинэ цэрэг авга ах Фреддээ захидал илгээсэн байна. Дaйнаас ялалт байгуулаад ирснийх нь дараа түүний гэр бүл захидал хүлээж аваагүйг Билл олж мэджээ. Замдаа алга болсон захидал Колдуэллийн сэтгэлийг тийм ч их зовоосонгүй, дaйн бaйлдааны хүнд үе байсан тул захидал үрэгдэж алга болоо биз гэж тэр үедээ бодсон байна. Хамгийн гол нь Билл гэртээ эрүүл саруул, амьд эргэж ирсэн нь л чухал байлаа.

Нормандын аймшигтай тyлааны баатар 1996 онд өөд болжээ. Энэ үед мөн түүний авга ах Фред ч өнгөрсөн юм. Тиймээс захидлыг хүлээх хүнгүй болжээ. Өөд болсон авга Фредийн гэрт одоо амьдарч байгаа хамаатных нь хүн шуудангийн хайрцагт ирсэн захидлын тухай яриа гаргаагүй бол энэ түүх ингэсгээд мартагдах байв.

Биллийн авга ах Фреддээ флотод алба хашиж байгаа анхны өдрүүдийнхээ тухай бичсэн захидал

mirror

Хайрт ах Фред минь, би цэнхэр өмсгөлөө нэг юм авлаа. Флотод надад тэр болгон чөлөөт цаг гараад байхгүй болов уу, гэхдээ надад энд таалагдаж байна. Энд учраа олж зүгширснийхээ дараа та бүхэндээ заавал захидал бичнэ ээ, тэр болтол түр хүлээж байгаарай гэж манайханд дамжуулаарай. Лагерьт дахиад 19 өдрийн бэлтгэл хийнэ. Гэрийнхэндээ хайртай гэдгийг минь дамжуулаарай. Билл.

 

Билл захидалдаа бэлтгэлийн лагерт авахуулсан гэрэл зургаа хавсаргажээ

mirror

Гэрэл зураг дээр Билл Колдуэллийн фронт руу явахаас өмнө Корнуоллд бэлтгэлээ хийн жагсаалаар явж байгаа нь харагдана. Захидлыг олсон ойр дотнын хамаатан садангууд нь гэр бүлийн чатаар бусадтайгаа хуваалцжээ. Энэ мэдээ Биллийн охин 58 настай Элизабет Колдуэллийн сэтгэлийг ихэд догдлуулахад хүргэсэн юм.

 

Элизабет аавынхаа бичсэн захидлыг олоод үнэхээр их баярлажээ

Бид үнэхээр баярлаж байна! Ээж минь аавыг хэзээ ч захидал явуулдаггүй байсан гэж ярьдаг байсан юм. Ээж минь их захидал бичдэг, даанч хариу нь ирдэггүй. Чатад тавьсан гэрэл зургийг хараад л би аавынхаа бичгийг танисан.

Энэ бодвол Фрэд ахад бичсэн захидал байх, ахыг захидал аваад хамгийн тайван байж чадах хүн гэж аав минь бодсон болов уу. Тэр дaйнд явсан залуу хархүү, түүний бодож байсан цорын ганц зүйл – гэр бүлийнхнийхээ сэтгэлийг зовоохгүй байхыг л хичээж байсан гэдэг. Түүний өмнөөс хайртай хүмүүсийнх нь сэтгэл бага зовоосой гэж тэр их хүсдэг байжээ гэж Элизабет The Mirror хэвлэлд ярилцлага өгчээ.

 

18 настайдаа фронт руу явсан Билл Колдуэллийн гэрэл зураг

mirror

Английн шуудангийн байгууллага ямар шалтгааны улмаас уг захидал 78 жил алга болсныг хэлж чадахгүй байгаа юм. Магадгүй хэн нэгэн Биллийн захидлыг санамсаргүй байдлаар олж заасан хаягаар нь хүргэж үзье гэж бодсон ч байж болох юм. Уг захидал тус гэр бүлийн үнэт цуглуулгын нэг болох нь дамжиггүй.

Та захидал бичих дуртай юу? Захидалтай холбоотой түүхээ бидэнд сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *