Ирэх 28-ныг хүртэл тавигдах Буддист урлагийн үзэсгэлэн

0

Ирэх 28-ныг хүртэл тавигдах Буддист урлагийн үзэсгэлэн


Оросын Москва хотын Ветошный хэмээх урлагийн талбай Ветошный переулок 13-д өнгөрөгч 3-р сарын 29-нд “Гималайн эрдэнэс” нэртэй үзэсгэлэн үүд хаалгаа нээсэн байна. Буддын урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн энэ үзэсгэлэнд 300 гаруй бүтээлүүд тавигдсан бөгөөд эдгээр бүтээлүүд нь үндсэндээ таван төрөлд хуваагджээ. Монголчууд бидний хувьд бараг айл болгонд байдаг бурхан тахил тэргүүтнийг өрж дэлгэсэн мэт санагдаж болох ч Буддийн соёлоос ангид, өөр соёл, зан заншил, шашин шүтлэгтэй хүмүүсийн хувьд онцгой санагдах уг үзэсгэлэн ирэх 28-ныг хүртэл нээлттэй байх аж.Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд доорх таван төрөлд хуваагджээ.

1. Уран баримал. Буддын шашны янз бүрийн бурхадын металл уран баримлууд.

2. Түвдээр тангка хэмээн нэрлэгдэх торгон дээр зурж эсвэл оёсон Буддын бурхан, зураг, мандала гэх мэт зүйлсийн зураг.

3. Суварга. Бурхдын хурах ордон, газрын сүлд гэгддэг суварга нь гэгээрсэн оюун ухааныг билэгдсэн зан үйлийн байгууламж.

4. Зан үйлийн эд зүйлс

5. Төвд, Непал, Бутан улсуудаар аялсан гэрэл зурагчин Кирилл Серебренников, Олег Кулик нарын гэрэл зурагнууд

Үзэсгэлэнг зорин ирсэн зочдыг цайны ёслолын мэргэжилтний бэлтгэсэн сайн чанарын цайгаар дайлж байгаа юм.

Үзэсгэлэнгийн зочид Буддын шашинтай холбоотой кино, лекцийг үзэж, сонсох боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/22 at 22:16

    эхнээсээ 12 13 дахь эмэгтэй хөөрхөн2

  2. Зочин

    2013/04/22 at 22:38

    外蒙古現在的佛教文化都來自於古代吐蕃,現在所說的藏傳佛教。屬於東方文明的精髓,值得傳遞下去和弘揚。

  3. Зочин

    2013/04/23 at 17:31

    haana bolj bga um

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *