“Mongolia Мining 2013” уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр сансрын холбооны Иридиум утсаар үнэгүй яриарай

0

“Mongolia Мining 2013” уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр сансрын холбооны Иридиум утсаар үнэгүй яриарай


“Mongolia Мining 2013” уул уурхайн олон улсын үзэсгэлэнгийн үеэр сансрын холбооны Иридиум утсаар үнэгүй яриарай!

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Mongolia Mining 2013” уул уурхайн олон улсын үзэсгэлэн энэ жил “хариуцлагатай уул уурхай” уриан дор 4 сарын 19-20-ны хооронд Мишээл EXPO- д явагдаж байна. Үзэсгэлэнд уул уурхай, ашигт малтмалын салбар болон түүнийг дэмжигч банк санхүү, ложистик, консалтинг, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд болох 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.Энэ удаагийн үзэсгэлэнд Хятад, Орос, Герман, Украйн, Турк, Сингапур тэргүүтэй олон улсын байгууллагууд оролцогчдын ихэнх хувийг эзэлж байгаагаараа онцлог байна.

Үзэсгэлэнгийн IT түншээр Мобинет ХХК ажиллаж байгаа бөгөөд оролцогчдыг өндөр хурдны WIFI интернэтээр хангахаас гадна Мобиком Корпораци шинээр нэвтрүүлж буй VPS (Virtual Private Server), М2М мониторинг систем (тээврийн хэрэгслийн хяналтын систем) болон сансрын холбооны үйлчилгээнүүдээ танилцуулж, зөвхөн үзэсгэлэнгийн үеэр сансрын хөдөлгөөнт холбооны Иридиум утсаар дэлхийн бөмбөрцгийн хаашаа ч үнэ төлбөргүй холбоо барих боломжийг олгож байна.

VPS үйлчилгээ нь танд тусгайлан сервер худалдаж авалгүйгээр хамгаалалтын иж бүрэн систем, найдвартай сүлжээ, өндөр хурдны интернэттэй дата центрт өөрийн үнэт мэдээллээ виртуалаар найдвартай хадгалах боломжийг олгох бол М2М мониторинг систем танд тээврийн хэрэгслээ 24 цаг онлайн хянаж, удирдах боломжийг олгоно.

Та үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагч Хариуцсан Менежертэй [email protected] хаягаар холбогдон авах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *