Таны идсэн 1 ширхэг хотдог бүр таны амьдралыг 36 минутаар богиносгож байдгийг судлаачид онцолжээ

0

Мичиганы Их Сургуулийн судлаачид нэг бүтэн хотдог идэхэд хүний нас 36 орчим минутаар багасч байдаг хэмээн судалгаандаа тайлагнажээ.

“Nature Food” сэтгүүлийн энэ сарын дугаарт хэвлэгдсэн уг нийтлэлд нийт 5853 хүнсний зүйлийг шинжилж, эрүүл мэндэд учруулах нөлөөг нь судалжээ.

Уг судалгаагаар бэкон бидний амьдралыг 6 минут 30 секундээр, пицца 7 минут 8 секундээр, давхар бяслагтай бургер 8 минут 8 секундээр богиносгож байна гэсэн дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн эрүүл мэндэд тустай, хүний наслалтыг нэмэгдүүлдэг хүнсээр авокадо жимс 2 минут 8 секунд, гадил 13 минут 30 секунд, салмон загас 13 минут 5 секундээр тус тус нэрлэгдсэн байна.

Мөн газрын самрын тос болон жимсний чанамалтай хавчуургатай талх хүний наслалтыг 33 минут 6 секундээр нэмэгдүүлдэг гэсэн баримтыг ч бас дэлгэжээ.

Мичиганы Их Сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, Анагаахын шинжлэх ухааны профессор, судалгааны багийн ахлагч Olivier Jolliet, “Манай гаргасан тоо баримтыг хараад маргааш юу идэх талаараа бодож байгаа бол тэгэх хэрэггүй гэж зөвлөх байна. Манай судалгаагаар гаргасан тоо баримт нь зөвхөн ямар хүнс эрүүл мэндэд тустай болон сөрөг нөлөөтэй талаар ойлголтыг өгөх зорилготой гэдгийг анхаараарай” хэмээжээ.

9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *