Эх дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас байгаль орчин хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж байгааг харуулах 28 бодит жишээ

0

Дэлхийн өнцөг булан бүрт туйлын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэх зэрэг цаг уурын өөрчлөлт огцом мэдрэгдэх болсон энэ цаг үед эрдэмтэд цаашдаа ч цаг уур улам бүр эрчимтэй өөрчлөгдөх болно гэж таамаглал дэвшүүлж байгаа ажээ. Дэлхийн дулаарал бол буцаах аргагүй асар том зүйл боловч дулаарлыг нь хязгаарлаж тогтоох цаг хүн төрөлхтөнд хангалттай бий билээ. Манай сайт уншигч танд өнгөрсөн жилүүдэд байгаль дэлхий хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж байгааг харуулах гэрэл зургуудыг бэлтгэн хүргэж байна.

1. Дэлхийн олон орнууд хуурайшил, цөлжилтийн аюулд ороод байна.

© AFP PHOTO / Hernan SANDINO / East News

Колумбын Суэска болон Кукунба мужуудын хил дээр орших Суэска нуурын түвшин энэ жилийн ган гачгаас болж 90 хувиар буурчээ. Нутгийн иргэдийн ярьж буйгаар тус нуурын ус 2011 оноос мэдэгдэхүйцээр буурч эхэлснээс гадна ойр орчмын ой модыг ч талхлах болсон гэжээ.

 

2. Энэтхэгийн зүүн хэсэгт орших Пузал нуурын нийт талбайн 25 орчим хувь нь бүрэн ширгэж, дэргэд нь байсан Ченнай хотын эзэмшэл газар болон хувирчээ.

© Lauren Dauphin / NASA Earth Observatory, © Lauren Dauphin / NASA Earth Observatory

 

3. 40 орчим сая хүний ундны ус болсон Колорадо голын түвшин буурснаар Мийд нуурын талбай багассаар байна.

© PATRICK T. FALLON / AFP/ East News

 

4. Ой, хээрийн түймэр ч ихээр гарах болжээ.

© SAEED KHAN / AFP / East News

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимжиж, ган гачиг ихээр тохиох болсноор ой, хээрийн түймэр гарах явдал нэмэгдсээр байгаа юм.

 

5. АНУ, ОХУ, Грек, Турк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт ойн түймэр гарсаар байна.

© YASIN AKGUL / AFP / East News

2021 оны 8-р сарын 7-ны өдөр Турк улсад энэхүү зургийг даржээ. Энэхүү ойн түймрээс үүдэлтэйгээр тус бүс нутгийн уур амьсгал олон өдрийн туршид эрс халж, 40 хэм давж байжээ.

 

6. Дэлхийн нийт хүчилтөрөгчийн 20 орчим хувийг дангаар ялгаруулдаг Амазоны ширэнгэн ой ч түймэрт автав.

© CARL DE SOUZA / AFP / East News

 

7. Зэрлэг амьтдын амьдрах орчин талхлагдан үгүй болсоор байна.

wwf_australia / Instagram

2020 оны Австралийн хээрийн түймрийн үеэр нийт 1,2 сая амьтан амьдардаг 10,2 акр газар нутаг бүрэн шатжээ.

 

8. Дэлхийн дулаарал хойд туйлд ч нөлөөлж, мөстлөг маш хурдтай хайлсаар байна.

© USGC, © Public domain, © USGC, © Public domain

 

9. Өнгөрсөн 30 жилд хойд туйлын нийт мөсөн давхаргын 75 орчим хувь нь хайлж үгүй болжээ.

© NASA Earth Observatory / USGS / Science Photo Library / East News

Хойд туйлын хайлсан мөстлөгийн талаас илүү хувь нь зөвхөн АНУ болон Канад улсын эзэмшил нутагт хамаарч байжээ. Зурагт Аляск мужийн Колумбиа орчмын мөстлөг хэрхэн хайлж байгааг үзүүлжээ. Тус нутагт мөстлөг нэг жилд дунджаар 115 метрээр умард зүг рүү холдсоор байгаа аж.

 

12. Японы алдарт Фүжи уулын мөстлөг.

© Joshua Stevens / NASA Earth Observatory, © Joshua Stevens / NASA Earth Observatory

 

13. Швейцарь улсын мөнх цаст уулс үгүй болсоор байна.

© AFP PHOTO / ETH ZURICH / MATTHIAS HUSS / East News

2006 оноос эхлэн тус улсын Пизол хэмээх цаст оргилын мөнх цас хайлсаар өдгөө ердөө 20 орчим хувь нь л үлдээд байгаа юм.

 

14. Үер усны гамшиг ихээр нүүрлэх болжээ.

© G. Gray Tappan / U.S. Geological Survey Earth Resources Observation and Science Center, © Public domain, © G. Gray Tappan / U.S. Geological Survey Earth Resources Observation and Science Center, © Public domain

 

15. Далайн эргийн хот суурин газрууд усанд автах явдал газар авав.

© RAMON / AFP / East News, © AP / Associated Press / East News

Мөнх цас, туйлын мөстлөгүүд хайлж эхэлснээр далайн эрэг орчмын суурин газрууд усанд автаж эхлэв.

 

16. Зарим нутгаар усархаг бороо тасралтгүй орж, үерийн аюул нэмэгдсээр байна.

© Lauren Dauphin / NASA Earth Observatory, © Lauren Dauphin / NASA Earth Observatory

Герман, Бельги, Нидерланд зэрэг орнуудаар энэ жилийн 7-р сард их хэмжээний усархаг бороо тасралтгүй орж гол мөрний түвшин өмнө байгаагүй хэмжээнд хүрч үерлэв.

 

15. Хортон шавжны тархалт нэмэгдсээр байна.

© FAO / Associated Press / East News

2020 онд Кени улсыг царцааны нүүдэл дaйрч уур амьсгал болон газар тариаланд асар том цоxилт өгчээ. НҮБ-ын Хоол Хүнс, Газар Тариалангийн Байгууллагын тооцоогоор жил бүр xортон шавжны улмаас нийт газар тариалангийн 40 орчим хувийг cүйтгэдэг гэсэн судалгаа байдаг ажээ. Түүнчлэн цаашдаа хүйтэн сэрүүн уур амьсгалтай нутагт xортон шавжны тоо нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэх эрсдэлтэй гэдгийг тус байгууллага анхааруулжээ.

 

16. Байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг төрөл зүйлийн амьтад устаж үгүй болсоор байна.

© Boba Jaglicic / Unsplash

2019 онд НҮБ-ын Хоол Хүнс, Газар Тариалангийн Байгууллагын хийсэн судалгаагаар байгаль орчинд эерэг нөлөөтэй, ус болон агаарыг цэвэршүүлж, ургамал, амьтныг олон төрлийн өвчнөөс хамгаалах зэрэг нөлөөтэй олон төрөл зүйл амьтан устах аюулд ороод байгаа нь ажиглагджээ.

 

17. Шүрэн арлууд үгүй болсоор байна.

© mulevich / Eastnews

Далайн усны хэмийн өөрчлөлтөд маш эмзэг шүрэн арлууд сүүлийн жилүүдэд устаж үгүй болсоор байна. Шүрэн арлууд нь ойр орчмын бичил биетүүдээр хооллох буюу байгальтай симбиотик харилцаатай оршдог ажээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэхүү харилцаа алдагдаж, шүрэн арлууд өөрийн өнгөө алдаж, үгүй болсоор байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд манай оронд цаг уурын ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

26
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Яг өө

    2021/11/14 at 11:34

    Байгалиа хамгаалъя. Шүршүүрт долоо хоногт нэг орж байхад хангалттай. Гялгар уут, архи, тамхи, хуванцараас татгалзъя. Усаа гамнаж шүршүүрт шээж хэвшье. Хог түүх аянд оролцъя. Хамаагүй цахилгаан үрэхээ болья.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *