Сүр жавхлант хүлэгтэйгээ яг л ихрүүд мэт харагдах үзэсгэлэнт бүсгүйн гайхалтай гэрэл зургууд

0

Адуу тэжээнэ гэдэг хөгжилтэй боловч түүнийг харахад л сүр жавхлантай, эрхэмсэг байдал өөрийн мэдрэгдэж байдаг билээ. Манай сайт уншигч танд Наоми бүсгүй болон түүний хамгийн сайн найз Storm нэртэй гүүний гэрэл зургуудаас хүргэж байна.

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

 

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

Наоми балчир наснаасаа эхлэн адуутай болохын хүслэн болсон охин байжээ. Тэр хүслээ ч гээлгүй тэрбээр Storm нэртэй нэгэн гүү тэжээх болсон аж. Энэ тухайгаа тэрээр, “Анх хараад л би түүнд татагдсан. Яг л хүүхэд насандаа мөрөөддөг байсан гүү минь тэр мөн байсан” хэмээн ярьжээ.

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

“Би түүнтэй 5 жилийг хамт өнгөрүүлээд байна. Тэр үнэхээр хараа булаам үзэсгэлэнтэй, ухаалаг, итгэл даахуйц бас хөгжилтэй амьтан” хэмээн тэрбээр Storm гүүгээ тодорхойлжээ. Үнэхээр ч тэдний гэрэл зургийг харах үед тэдний дотно нөхөрлөл, сүр жавхлан, гоо үзэсгэлэн мэдрэгдэж буй биз ээ.

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

 

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

Ялангуяа тэд ижилхэн буржгар шаргал өнгийн үс, дэлтэй тул өөр хоорондоо туйлын ижилхэн харагддаг нь олны анхаарлыг татах нэгэн шалтгаан болдог аж. Тохиолдлоор ийм ижилхэн байсан уу эсвэл зориудаар ингэж зургаа даруулдаг уу гэж асуухад Наоми, “Гүүтэйгээ ижилхэн харагдах гэж хичээж байсан удаа надад байхгүй. Адуу худалдаж авах бол өөртэйгөө ижилхэн харагдаж байгаагаа л авна шүү гэж наргиж байсан найзуудын маань үг ч түүнийг худалдаж авахад нөлөөлсөн байж магад” хэмээн өгүүлжээ.

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

 

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

Зураг авалтанд төгс гэмээр зохицож чаддаг нь уншигч танд тэдний гэрэл зургуудаас илэрхий ажиглагдаж байгаа биз ээ. Тэгвэл зураг авалт хэрхэн болж өнгөрдөг талаар Наоми бүсгүй, “Тэр зураг даруулах үедээ маш тэвчээртэй, томоотой байж чаддаг. Зураг дарах чимээ гарах төдийд л тэр яг л загвар өмсөгч мэт аашилж эхэлдэг” хэмээжээ.

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

 

© Eliane van Schaik / haflinger_storm_naomi /Instagram

Зөвхөн зураг авалт ч бус тэд цагийг хамтаа алхаж, зугаалж хөгжилтэйгээр өнгөрүүлдэг ажээ. Мэдээж энэ амьдралын хамгийн чухал зүйл бол хайртай бүхэнтэйгээ хамтдаа аз жаргалтай, хөгжилтэй байх явдал билээ.

Тэд танд хоорондоо төстэй харагдаж байна уу? Таны хувьд ямар амьтантай өөрийгөө ижилхэн гэж боддог вэ?

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *